| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00339/И |
| Дугаар | 103/ШШ2025/00301 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2025/00301
| 2025 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 103/ШШ2025/00301 | Улаанбаатар хот |
2025 04 15 103/ШШ2025/00301
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ******* ******* ... давхарт байрлах ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ... дүгээр хороо, .... дугаар гудамжны ... тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,316,449,47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь П.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,316,449,47 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 07 сарын 17-нд 6.......36461 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 25,280,000 төгрөгийн зээлийг сарын 1.8%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000236461 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 104 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000.......... тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 22,468,680 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,797,147.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 27,622.01 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг нийт 24,316,449.47 төгрөгийг зээлдэгч П.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******иний бие ******* *******ны нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Зээл авсан нь үнэн. Уг байгууллагаас нэхэмжилж байгаа 24,316,449.47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагч нарын бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч П. нь Зээлийн гэрээний үүрэгт 24,316,449.47 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
*******онгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1.******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,316,449,47 төгрөг /хорин дөрвөн сая, гурван зуун арван зургаан мянга, дөрвөн зуун дөчин есөн төгрөг, дөчин долоон мөнгө / гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,532 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 139,766 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч П.аас 139,766 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛА*******