| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00439/И |
| Дугаар | 307/ШШ2025/00598 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 307/ШШ2025/00598
2025 04 17 307/ШШ2025/00598
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Х ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.З /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,000,152.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.З нь 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ДА-_________00 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,268,000 төгрөгийн зээлийг нэг сарын 2.79 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон.
Гэвч зээлдэгч Б.З нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж 148 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна.
Иймд хариуцагч Б.Зтай байгуулсан Барьцаат зээлийн гэрээ-ний 7.2, 7.2.4, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн 2,000,152.61 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Х ХХК-ийн нэхэмжлэлтэй ДА-_________00 гэрээний дугаартай Б овогтой З /РД:/-аас нэхэмжилсэн 2,000,152.61 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь Б.Зд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,000,152.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу хариуцагч Б.З-г нас барсан үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.З-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б.З-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 2,000,152.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.Зд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,953 төгрөгийн тал хувь буюу 23,476.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 23,476.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ