Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 307/ШШ2025/00599

 

 

 

 

 

 

 

2025 04 17 307Ш2025/00599

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: М ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б овогт Н.С /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 177,210.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч М ХК нь зээлдэгч Н.С-той 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр .............34 тоот Цахим зээлийн гэрээ байгуулан зээл олгосон. Н.С нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар .............34 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 160,210.67 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 177,210.67 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул хариуцагч Н.С-с 177,210.67 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Н.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Н овогтой С М-ны нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжилсэн 177,210.67 төгрөгийг бүрэн төлж дуусгана гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Н.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 177,210.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.С нь нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжилсэн 177,210.67 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Н.Сд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Н.С нь нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжилсэн 177,210.67 төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг баталж, Н.С-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,966 төгрөгөөс 2,983 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс 2,983 төгрөгийг, хариуцагч Н.С-оос 2,983 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ