Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2025/00303

 

 

 

 

 

2025 оны 04 сарын ******* өдөр

Дугаар 103/ШШ2025/00303

Улаанбаатар хот

 

 

 

 

2025 04 ******* 103/ШШ2025/00303

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* ******* *******, ******* ******* ******* давхарт байрлах ******* ******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ...******* *******, ........ ******* байрны .... тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26,466,660,5******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* ******* -иас Ц. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,466,660,5******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 06 сарын 14-нд 6.......9016 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.7%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000209016 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 76 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ............16 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 24,93*******,114.9 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,4*******1,033.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 24,512.2******* төгрөг, нотариатын төлбөрт 23,000, Нийт 26,466,660.5******* төгрөгийг зээлдэгч Ц.аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: овогтой миний бие 2024 оны 06 сард ******* *******наас 30,000,000 төгрөгийн онлайн зээл авсан. Уг зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг 2025 оны 01 сараас хойш төлөлгүй хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний заалт зөрчсөн учир ******* *******наас гэрээг цуцалж үлдэгдэл төлбөр болох 26,446,660,5******* төгрөгийг нэхэмжилсэн байна. *******иний бие уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Ц. нь Зээлийн гэрээний үүрэгт 26,466,660,5******* төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

*******онгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 ******* зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

1.******* ******* -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26,466,660,5******* төгрөг /хорин зургаан сая дөрвөн зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран төгрөг, тавин найман мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,2*******3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 145,141 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ц.аас 145,141 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* -д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛА*******