Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 55

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шүүгч Э.Одхүү, П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч: Э.А, Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж Архангай аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Эийн А, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Г  нарт холбогдох эрүүгийн 201603000544 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Б, Г    Э. А  

 

                       Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  Шүүгдэгч Б.Г нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялтайд тооцогдох хугацаандаа Э.А, М.Мөнхзориг нартай бүлэглэн, машин механизм хэрэглэн, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг ,,,,тоотод оршин суух иргэн Г.Өны гэрт нэвтэрч эрэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний үнэгэн малгай 1 ширхэг, том мөнгөн аяга 1 ширхгийг хулгайлж иргэн Г.Өд 640.000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 

Шүүгдэгч Э.А нь Б.Г, М.М нартай бүлэглэн, машин механизм хэрэглэн, шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, дүгээр баг,,тоотод оршин суух иргэн Г.Ө-ы гэрт нэвтэрч, эрэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний үнэгэн малгай 1 ширхэг, том мөнгөн аяга 1 ширхгийг хулгайлж, иргэн Г.Ө-д 640.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн 201603000544 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

              Хохирогч Г.Өы өгсөн: 

“...2016 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 9 цагийн үед ажилдаа гараад байшингийнхаа хаалга, цонхыг түгжээд явсан. Өдөр аймгийн зах дээр ажлаа хийгээд байж байтал 14 цаг 30 минутын үед манай гэрт амьдардаг дүү охин О утсаар яриад гал тогооны цонх онгорхой байна, та онгойлгосон юм уу гэж асуусан. Би цонх онгойлгоогүй болохоор Отгонтуяад битгий юманд хүрээрэй, би удахгүй очлоо гэж хэлээд гэртээ ирээд үзтэл байшингийн зүүн талын вакум цонхныг гадна талаас нь юмаар цохиж онгойлгоод том өрөөний зүүн хана дагуу байгаа истенкний урд талын шүүгээнд өрөөтэй байсан том гарын орчин үеийн цагаан мөнгөн аяга 1 ширхэг, истенк дотроос миний өөрийн өмсөж хэрэглэж байсан хүрэн өнгийн булган малгай, эхнэрийн өмсөж, хэрэглэж байсан үнэгэн малгай байсныг хулгайлан авсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/

Гэрч С.Хын өгсөн: 

“... 2016 оны 12 дугаар сарын 14-ний өглөөний 09 цагаас 14 цаг 30минутын хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг, ,,,,тоотод оршин суух өөрийн байшингаасаа нэг ширхэг том хэмжээтэй мөнгөн аяга, эрэгтэй булган малгай, эмэгтэй хүний үнэгэн малгай зэрэг зүйлсээ хулгайд алдсан. Анх манай гэрт хулгай орсныг дүү О нь мэдэж цонх онгорхой байсан талаар хэлсэн ба нөхөр бид хоёр гэртээ иртэл байшингийн баруун талын цонх онгорхой, түгжээг нь эвдэлсэн байсан. манай гэрээс хулгайд алдагдсан эд зүйлсийг цагдаагийн ажилтнууд олж өгсөн болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/

 

*Насанд хүрээгүй гэрч Б.Оийн өгсөн: 

“ ...Би Ө ахынд суудаг бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг 25 минутын үед хичээлдээ явсан. Хичээлээ тараад өдрийн 14 цаг 30 минутын үед гэртээ иртэл манай гэрийн зүүн хойд талын вакум цонх онгорхой байсан. Би Ө ах руу утсаар ярьж, та цонхоо онгорхой орхиж явсан юм уу, гэж асуутал үгүй битгий юманд хүрээрэй, одоо очлоо гэж хэлсэн. Ө ах, эхнэрийн хамт гэртээ ирээд эд зүйлсээ бүртгэж үзээд хулгай орсон байна. Мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй нэг нэг малгай алга болсон байна гэж хэлсэн. Истенк рүү хартал малгай, мөнгөн аяга тавиур дээр байхгүй болчихсон байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33 дугаар хуудас/

 

*Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...Би 2016 оны 12 сарын 14-ний орой Нэптүн нэртэй бааранд сууж байтал гаднаас А, Г 2 орж ирээд А надаас 15000 төгрөг зээлсэн. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өглөө Ат зээлсэн мөнгөө авах гээд Аын гэрт очтол А мөнгө байхгүй гээд байсан. Тэгээд Ш Ааас мөнгө зээлнэ гээд ярьчихсан байсан гэхээр нь Аийн гэрт очиж уулзаад Аын машин байхаар нь унаад Бор толгойн гудамжны урд зогсож байтал цагдаа ирээд бариад авсан. Машины багажыг онгойлгуулаад дотор нь байсан хар цүнхийг нээж өгтөл дотор нь 2 ширхэг малгай буюу бор өнгийн булган малгай, саарал өнгийн үнэгэн малгай байсан. Тэр малгайг хулгайн эд зүйлс гээд хураагаад авчихсан. ..гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/

 

*Гэрч Б.Ш өгсөн: 

“... Тэгээд маргааш өглөө нь Б бид хоёр Э.Аын гэрт очиж  зээлсэн мөнгөө авах гэтэл мөнгө байхгүй гээд байсан. Би А гэдэг найзаасаа 20.000 төгрөг зээлэхээр тохирсон байсан болохоор Б бид хоёр Аийн гэрт очиж уулзаад мөнгө асуутал одоо байхгүй байна, 15 цагийн үед аваарай гэж хэлсэн. Тэгээд Э.Аын машин Аийн  байрны гадаа байхаар нь Ааас Б түлхүүрийг нь аваад Э.Аын машиныг унаж яваад цагдаад баригдсан. Тэгтэл багажин дотроос нь хулгайн эд зүйлс байна гээд 2 ширхэг малгай хурааж авсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/ 

 

*Гэрч Г.Эын өгсөн: 

“...2016 оны 12 дугаар сарын 14-ний 21 цагийн үед дэлгүүр дээрээ байж байтал өндөр биетэй, бор царайтай, туранхай, улаан хүрэн куртик өмссөн, саравчтай малгай хойш нь харуулж өмссөн залуу орж ирээд нэг том гарын мөнгөн аяга үзүүлээд 1 шил архи түр зээлээч, маргааш мөнгийг нь өгье, найз ирчихээд болдоггүй гэж гуйгаад байхаар нь 18.800 төгрөгөнд тааруулж, хиам, 1 шил 0.5 литрийн Чингис архи, 1 хайрцаг Улаан шонхор тамхи аваад мөнгөн аягаа надад үлдээгээд явсан. Тэр залуугаас хулгайн аяга биш биз дээ гэж асуухад үгүй, миний өөрийн аяга гээд байхаар нь авчихсан юм. 2016 оны 12 дугаар сарын 15-ны орой цагдаа орж ирээд мөнгөн аягыг хулгайн аяга гээд хурааж авсан. Би хулгайн хэрэгт холбоотой гэх нэг залуугаас 18.800 төгрөгөө авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй. Би хулгайн аяга гэдгийг мэдээгүй, хулгай хийхээргүй царайтай хүн байсан болохоор итгээд мөнгөн аягыг нь авчихсан юм.  Тэр залуу мөнгөө өгөөд, аягаа буцааж авна гэж ярьж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/

 

*Гэрч С.О өгсөн: 

“...Миний хүү Э.Г 1993 оны 11 дүгээр сарын 23-нд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд миний 2 дахь хүү болж төрсөн. Дээрээ нэг ахтай. Бага насаа аав, ээж дээрээ аймгийн төвд өнгөрүүлсэн. 1 дүгээр цэцэрлэгт явж байгаад 2 дугаар 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийг 2011 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Цэргийн алба хаагаагүй. Одоогоор гэр бүлтэй болоогүй, аав, ээжтэйгээ амьдарч байгаа. Зан байдлын хувьд сэргэлэн цовоо, хүнд тусархуу, олон нийтийн ажилд оролцоо сайтай, спортын авъяастай, сагс сайн тоглодог, уран зураг зурдаг, хайчилбар хийдэг хүүхэд юм. Одоо монголын улс төр бизнесийн удирдлагын академид сурч байгаа. Би 2016 оны 12 дугаар сарын 10-ны үеэр Улаанбаатар хотод ажил явдал гарчихаад нөхрийн хамт хотруу явсан. Хүү Г гэртэй ганцаараа үлдсэн юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 18-ны үеэр Мөнхзоригийн ээж надруу утсаар яриад Г, М нар Өны гэрээс юм хулгайлсан байна гэж хэлсэн. Би Гс юу болсон талаар асуутал дуугүй доошоо хараад суугаад байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/

 

*Гэрч М.Мын өгсөн:

“ ...2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би найз Гийн хамт Аын гэрт очиж, машиных нь урд гуперийг янзалж байсан. А улаан хүрэн өнгийн приус маркийн машинтай бөгөөд урд талынх нь гупер хагарчихсан байсан юм. Аын утас нь байн байн дуугараад байсан. А хүн таксинд явъя гээд байна, гүперээ ирж байгаад боож янзалъя гэж хэлсэн. Г, А бид 3 машинтай нь яваад Бор толгойн цахилгаан станцын хажууд очтол Г, М 2 зогсож байсан. Г нь Г бид хоёрыг машинд сууж байсныг хараад машинаас буу гээд буулгасан. Аын машинд Г, М 2 суугаад яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/

 

*Гэрч Т.Гийн өгсөн: 

“...Манай гэр Аын гэртэй хөрш нэг хашааны наана цаана байдаг юм. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А хашаан дотроо Мтай хамт машинаа янзалж байхыг нь би хараад хашаанд нь орж ирээд Аын машины урд талын гүперийг нааж янзлахад нь тусласан. Тэгтэл Аын утас байн байн дугараад хүрээд ир гээд байсан. А хэлэхдээ Г хүрээд ир гээд дуудаад байна гээд машинаа янзлахаа болиод боож байсан гүперээ салгаад машинаа унаж М бид 2 машинд сууж явсан. Тэгтэл цахилгаан станцын хажуу талд Г, М 2 зогсож байсан. Г М бид хоёрыг машинаас буу гээд буулгасан. Тэгээд Г, А, М 3 машинаа унаад явсан. М бид 2 гэртээ харьсан. Би эд нарыг ямар хэрэг хийсэн талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/

 

*Гэрч Б.Аын өгсөн:

“...Э.А бол миний нөхөр, М.М, Б.Г нарыг анх бэр болж ирэхэд манай гэрийн ойролцоо амьдардаг байсан болохоор таньдаг. Төрөл садангийн холбоо байхгүй. Э.А бид хоёр 2014 оноос гэр бүл болж нэг гэрт хамт амьдарч эхэлсэн. Одоо 2 настай охинтой. Э.А зан байдлын хувьд даруухан дөлгөөн, хүнд тусархуу, хүний ажил төрөлд туслаад явж байдаг. Хар муу санаа байхгүй, хүний хэлснээр яваад байдаг юм. Э.А нь доороо нэг дүүтэй аав, ээж, дүү нь аймгийн төвд амьдардаг. Э.А надад хэлэхдээ Г, М хоёр л намайг уруу татаж хулгайн хэрэгт оролцуулсан. Би хулгай хийгээгүй, хулгай хийж байгаа гэдгийг анх мэдээгүй байсан гэж хэлж байсан. Би хийсэн хэргийн талаар нь мэдэхгүй байна. Би Аыг хулгайн хэрэг хийх хүн биш гэж бодож байна. Г л уруу татсан байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/   

 

            *Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл

            *Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6-р тал /

*Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл /хх-11-16-р тал /

*Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 26 дугаар хуудас/

*Эд хөрөнгийн үнэлгээчин А.Бын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 325 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 53-р тал/

*Э.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 108-109 дүгээр тал/

*Б.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 122 дугаар тал/

*Шүүхээс тэнсэн харгалзахаар тогтоосон Б.Гыг хянан харгалзсан хяналтын хувийн хэрэг /2хх-ийн 14-51 тал/ зэргийг тус тус шинжлэн судлав. 

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 19-18 тоотод оршин суух иргэн Г.Өы гэрээс эрэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний үнэгэн малгай 1 ширхэг, том мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлагдаж, иргэн Г.Өд 640.000 төгрөгийн хохирол учирсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Шүүгдэгч Б.Г, Э.А нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шунахайн сэдэлтээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 19-18 тоотод оршин суух хохирогч Г.Өы гэрт нэвтэрч эрэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний үнэгэн малгай 1 ширхэг, том мөнгөн аяга зэргийг машин механизм ашиглан хулгайлан 640.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Г.Өы “...том гарын орчин үеийн цагаан мөнгөн аяга 1 ширхэг, миний өмсөж хэрэглэж байсан хүрэн өнгийн булган малгай, эхнэрийн үнэгэн малгай байсныг хулгайлан авсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Хын “...том хэмжээтэй мөнгөн аяга, эрэгтэй булган малгай, эмэгтэй хүний үнэгэн малгай зэрэг зүйлсээ хулгайд алдсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Оийн “...манай гэрийн зүүн хойд талын вакум цонх онгорхой байсан ба мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй нэг нэг малгай алга болсон байсан...” гэх мэдүүлэг,  гэрч Т.Бийн “...Аын машин байхаар нь унаад Бор толгойн гудамжны урд зогсож байтал цагдаа ирээд бариад авсан. Машины багажыг онгойлгуулаад дотор нь байсан хар цүнхийг нээж өгтөл дотор нь 2 ширхэг малгай буюу бор өнгийн булган малгай, саарал өнгийн үнэгэн малгай байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Эын “...том гарын мөнгөн аяга үзүүлээд 1 шил архи түр зээлээч, маргааш мөнгийг нь өгье, найз ирчихээд болдоггүй гэж гуйгаад байхаар нь 18.800 төгрөгөнд тааруулж бараа өгөөд, мөнгөн аягаа надад үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гыг ялтай байхдаа бүлэглэж, бусдын орон байранд нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар,  шүүгдэгч Э.Аыг бүлэглэж, бусдын орон байранд нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

 

Прокурор шүүгдэгч Б.Гыг ялтай байх хугацаандаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн түүнд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Г нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, түүний тэнсэж хянан харгалзах хугацаа 2016 оны 06 сарын 05-ны өдөр дууссан байна. Шүүгдэгч Б.Г нь уг хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 12 сарын 14-нд дахин гэмт хэрэгт холбогджээ. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “ энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан ялтны хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэлд /бүртгэлд/ өршөөл үзүүлсэн зохих тэмдэглэгээг хийнэ” гэж заасан, ялтан Б.Гын ял шийтгэлийн тэмдэглэлд өршөөл үзүүлсэн зохих тэмдэглэгээг хийсэн баримт хэрэгт авагдаагүй, он сар өдөр нь тодорхойгүй Захиргааны хяналт зогсоох тухай тогтоолоор 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6, 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар захиргааны хяналтыг зогсоосон талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд /2-хх-58ху/ уг тогтоолоор 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2-т заасан ялтан Б.Гын ялгүй болох хугацаа эсхүл хорих ял тэнссэн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааны аль хугацааг өршөөсөн нь тодорхоогүй  байх тул шүүх тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Гыг энэ хуульд заасан, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэл болох түүний 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаа буюу Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан хугацааг өршөөж, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Г, Э.А нарыг бүлэглэж, бусдын орон байранд нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Э.А, Б.Г нарын  үйлдсэн бүлэглэн, орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг  2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр хуульчилсан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг нь тус эрүүгийн хуульд зааснаар хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт хамаарах бөгөөд эд хөрөнгө хураах буюу  хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхэээр, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 24-д заасан гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийг ангилалд хамаарах ба хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус заажээ. Иймд шүүгдэгч Б.Г, Э.А нарт 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч  Г.Ө нь  хохирол төлбөрөө авсан,  гомдол саналгүй талаар мэдүүлсэн /1-хх-ийн  29 дүгээр тал/ байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгч Э.А, Б.Г нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Э.А, Б.Г нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 68-04 АРХ улсын дугаартай тоёота приус-11 маркийн 4.500.000 үнэлгээ бүхий автомашиныг хураан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Гт 2017 оны 09 сарын 05-ны өдрийн 481 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн боловч шүүгдэгч нь цагдан хоригдоогүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн, түүнийг цагдан хорих байранд хүргэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч Б.Г, Э.А нарыг  цагдан хоригдсон хоноггүй болохыг мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1  дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

                                                        ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон хөнгөрүүлэн  өөрчилсүгэй. 

 

2. Шүүгдэгч Б овогт Бын Г, Ө овогт Эийн А нарыг бүлэглэж, бусдын орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Гыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Э.Аыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Э.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож 68-04 АРХ улсын дугаартай тоёота приус-11 маркийн 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ үнэлгээ бүхий автомашиныг хураан улсын орлого болгосугай.

 

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

 7. Шүүгдэгч Б.Г, Э.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.А, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Р.АЛТАНЦЭЦЭГ

                                                             ШҮҮГЧИД                   Э.ОДХҮҮ

                                                                                                 П.ГАНДОЛГОР