| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0250/З |
| Дугаар | 128/ШШ2025/0244 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2025/0244
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн би, И.Н*******гийн нэхэмжлэлтэй, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Н*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...хариуцагч нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан KMC******* арлын дугаартай, 9******* улсын дугаартай, Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг сэргээсэн.
Иймээс хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Н*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд хандаж КMC******* арлын дугаартай, 9******* улсын дугаартай, Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг сэргээн бүртгэхийг хариуцагчид даалгах гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан гаргасан.
Шүүх уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр хүсэлт ирүүлж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан байна.
Энэхүү хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн заалтад нийцэж байна гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгч И.Н******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Мөн нэхэмжлэгч И.Н*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нь нэхэмжлэгчийг итгэмжлэлээр төлөөлөх этгээд мөн бөгөөд итгэмжлэлээр түүнд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхийг олгосон болох нь 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0238 бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр тогтоогдсон, түүнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тус тус тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан И.Н*******гийн нэхэмжлэлтэй, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан гаргасан КMC******* арлын дугаартай, 9******* улсын дугаартай, Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг сэргээн бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 128/2025/0250/З индекстэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч И.Н*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН