Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/47

 

 

 

                                      *******од холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай             

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Баясгалан

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг

Хохирогч *******

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж шийдвэрлэн 0 оны 06 дугаар сарын 09-ний  өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 0/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон хохирогчийн гомдлоор *******од холбогдох эрүүгийн 3100000009 дугаартай, 17/0/009/Э индекстэй хавтас эрүүгийн хэргийг 0 оны 06 дугаар сарын -ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, дүгээр баг, дугаар хэсэг, 19 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:УБ69**************19/,

Шүүгдэгч ******* нь 0 оны ******* дугаар сарын -ний өдрийн 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дугаар баг, дугаар хэсэг, 166 тоотод байрлах *******ын гэрт түүнтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар ******* нь “хамт гадагшаа гарна ын гэрт очно” гэсэн асуудлаас болж маргалдан *******ын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Яллагдагч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 0 /дөрвөн зуун хорь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 0 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг (“Тэрбум мод хөтөлбөр”-ийн хүрээнд мод тарих ажил) өдөрт наймаас дээшгүй цагаар гүйцэтгүүлэхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан,

Шүүгдэгч ******* нь хохирогчид эмчилгээний зардалд 10,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн, Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч ******* гуайд эмчилгээний зардалд 10.000 төгрөг төлсөн. Миний бие ******* настай. Эхнэртэйгээ хамт 3 зээгээ хараад хэдэн үхэр маллаад амьдардаг. Эхнэр хөл муутай болохоор үхэр малдаа явж чаддаггүй гэртээ зээ нараа хараад сууж байдаг. Үхэр малаа харах, хадлан тэжээлээ бэлтгэх гээд ажил их байдаг. Миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 0 цагийн нийтэд тустай ажил хийх ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* нь хүний биед хөнгөн хохирол учруулсан. Хохирогчийн эмчилгээний зардалд 10.000 төгрөг төлсөн. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь миний үйлчлүүлэгчийн нас болон хувийн байдал, гэр бүлийн гишүүдийн эрхийг хязгаарлаж байна гэж үзэж байна. Учир нь миний үйлчлүүлэгч одоо настай, эхнэрийн хамт хөдөө амьжиргаагаа залгуулдаг хэдэн малаа малладаг. Эхнэр нь сахарын өвчний улмаас хөл муутай, явж чаддаггүй тул өөрөө гэр ахуйн ажлаа хийдэг. Одоо хадлан тэжээл бэлтгэх цаг болсон тул түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийх хэмжээг өөрчилж торгуулийн ялаар сольж өгнө үү гэв.

Хохирогч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие хохирогч ******* нь гэртээ хэвтэрт охиноороо асруулан 1 хоног хэвтсэн, мөн цаашаа үргэлжлүүлэн гэртээ хэвтэн эмчлүүлсэн. Би эмнэлэгт очоод тархины зураг авахуулсан. Мөн эмнэлгээр явж эм тариа хэрэглэсэн. Эмнэлэг үзээд намайг хагалгаанд орж, нүдний ухархайнд ялтас хадуулах шаардлагатай гэж үзсэн. Гэвч намайг өндөр настай буюу 73 настай хүн тул бүтэн норкозонд ороход зүрх нь дийлэхгүй, дээрээс нь даралт ихтэй учраас даахгүй гэж дүгнэсэн. Ийм учраас цусан бороо үүстэл ямар ч байсан 1 хоног ямар ч хөдөлгөөнгүй нам хэвтэх ёстой гэсэн хэвтэрийн дэглэм бариулсан. Тэгээд -3 сарын дараа л яаж эдгэх нь мэдэгдэнэ гэсэн. Ийм учраас надад учирсан гэмтэл бол хөнгөн зэргийн гэмтэл биш. Хөнгөн зэргийн гэмтэл бол -3 сар болохгүй эдгэх ёстой гэж миний хувьд үзэж байна.

Гэвч миний зодуулсны улмаас гэмтсэн, гэмтэлтэй нүд одоо юм харахгүй байна. Эмчид дахин үзүүлэхэд хот руу яаралтай явж үзүүл гэж хэлсэн. Нүд харахгүй байгаа тул хөнгөн зэргийн гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дахин дүгнэлт гаргуулж өгнө үү.

Мөн анхан шатны шүүхээс *******од 0 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний амийг 10.000 төгрөгөөр үнэллээ, цаашид би байнга эмчилгээ хийлгэнэ, гэмтсэн нүд маань харахгүй байгаа, зодуулсны улмаас одоо байнга толгой өвдөөд байгаа, мөн зүрхний эмний хэмжээг эмчийн заавраар нэмэгдүүлэн ууж байгаа зэрэг эрүүл мэндэд дарамт учруулсанд, нөгөө талаар охиныгоо ажлыг нь хийлгэхгүй, цалингүй 1 хоног өөрийгөө яс харуулж, цалин 1.0.000 төгрөгийг намайг гэмтээсэн *******оос шүүх гаргуулаагүй шийдвэрлэсэнд, мөн өвөө намайг цус нөжтэйгээ холилдон ухаан алдсан байхад насанд хүрээгүй охин хүүхэд Э.Энхбат нь айж цочирдсон, энэ явдлаас хойш охин Э.Энхбат маань байнга хар дарж зүүдэлдэг болсон, сэтгэл санаа нь эмзэглэлтэй болсон зэрэг хор уршиг учирсанд өндөр настан хохирогч миний хувьд туйлын гомдолтой байгаа ба хохирогч намайг зодсон үйлдэлд *******од шүүхээс оногдуулсан ял нь тохироогүй байна гэж үзэж байна.

Иймд хохирогч би дээрх үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байгаа тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй шүүхийн болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан. Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар 0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлээр *******од холбогдох 3100000009 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч *******ын зүгээс гаргасан “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эхнэр бид хоёр мал маллаж ач зээгээ харж амьдардаг, эхнэр маань хөл муутай болохоор гарч орж чаддаггүй зэрэг хувийн байдлыг минь харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх,

Хохирогч *******ын зүгээс гаргасан “...надад учирсан гэмтэл хөнгөн биш байх магадлалтай, би 1 хоног эмнэлэгт хэвтэж, гэртээ гарч ирээд 3 сар хэвтрийн дэглэм сахих шаардлагатай болсон, мөн хагалгаанд орж чадахгүй эмийн эмчилгээ хийгдэж байгааг харгалзан гэмтлийн зэргээ дахин тогтоолгох шаардлагатай байна. Түүнчлэн охин маань намайг 1 хоног эмнэлэгт сахин ажлаа хийж чадаагүй байхад цалинг нь буруутай хүнээс гаргуулж шийдвэрлээгүйд гомдолтой, ач охин маань энэ хэргээс хойш сэтгэл санааны өөрчлөлтөнд орж унтаж чадахгүй хар дарж зүүдэлдэг болсон байхад *******од оногдуулсан ял тохироогүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм бурууг хэлэлцэж, түүний 0 оны ******* дугаар сарын -ний өдрийн 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дугаар баг дугаар хэсэг 166 тоотод байрлах *******ын гэрт түүнтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар ******* нь “хамт гадагшаа гарна ын гэрт очно” гэсэн асуудлаас болж маргалдан *******ын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Үүнд:

1.Хохирогч *******ын “...******* бид хоёр архиа булаалдаад зууралдаж байсан. Тэгээд ******* миний нүүр хэсэгт цохьчихсон. Намайг гараараа цохисон уу? Юмаар цохисон уу? Би сайн мэдэхгүй байна. Тэгээд л гараад явчих шиг болсон, би сайн санахгүй байна. Намайг ухаан ороход манай зээ охин сэрээгээд “таны нүүр ам чинь яачихсан юм бэ?” гэж хэлсэн...” гэх /хх-ийн 18-0/,

.Гэрч П.ын “...Баатар ******* хоёр тал шил болор архи барьж манайд орж ирээд уг архинаас надад нэг хундага хийж өгөхөөр уучихаад дахин хийж өгөхөөр нь уухгүй гэтэл Баатар “чи архи голлоо” гээд над руу уурлаад агсраад байсан чинь ******* түүнийг аваад гарсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй...” гэх /хх-ийн 1-/,

3.Насанд хүрээгүй гэрч Э.Энхбатын “...Би 0 оны ******* дугаар сарын -ний өдөр би хичээлдээ явчихаад 17 цаг 0 минутын орчимд гэртээ иртэл манай гэрийн хаалга хэсэгт цус болчихсон байсан. Би гайхаад том өрөө рүүгээ ортол өвөө маань том өрөөний хуучны пурштэй орон дээр унтаж байсан ба нүүрний хэсэг, нүд орчим нэлэнхүйдээ цус болсон байдалтай байсан...” гэх /хх-ийн 3-/,

.Шүүхийн шинжилгээний албаны шинжээчдийн 139 тоот дүгнэлт /хх-ийн 33-3/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн чанартай нотлох баримтууд зэрэг болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Шүүх шүүгдэгч *******ын үйлдлийг тогтоогдсон үйл баримтад тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж, 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч ******* нь архидан согтуурсан үедээ хамтран архи согтууруулах ундаа хэрэглэсэн *******ын эрх чөлөөнд санаатай халдаж, *******ын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг санаатай үйлдсэн, анхан шатны шүүх хуралдааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж үзэв.  

Хохирогчид хөнгөн гэмтэл учирсан талаарх шинжээчийн дүгнэлтийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч *******т танилцуулахад тусгай санал хүсэлт гаргаагүй, түүнд учирсан гэмтлийг зэргийг тогтоохдоо толгойн тодосгогчгүй компьютер томографи шинжилгээний хариунд тулгуурлан гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж гаргасан шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүхээс үнэн зөв гэж үзэж үнэлснийг буруутгах боломжгүй, дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэв.

Хохирогчийн зүгээс цаашид гаргах эмчилгээний зардал, болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг анхан шатны шүүх нээлттэй орхиж шийдвэрлэсэн ба хохирогч *******ыг охин Б.Энхцэцэг сахих хугацаанд аваагүй цалин хөлсний баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болно.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36., 36.3, 36., 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, -д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

. Шүүгдэгч болон хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 0.1 дүгээр зүйлийн 1, -д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                               

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ