Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 85

 

 

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

                   

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

улсын яллагч Г.Эсэн,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б.О-д холбогдох эрүүгийн 1710000000018 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 140 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих  ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг “Өршөөл үзүүлэх тухай” Монгол улсын 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т зааснаар өршөөн хэлтрүүлсэн, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг  тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Говогт Б.О

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О нь архи согууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 07 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Терраза” ресторанд Д.Быг зодож, түүний бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч  Б.О: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

    Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Д.Бын “...2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр миний хариуцан ажиллуулдаг “Терраза” гэх ресторанд миний танил болох Маралаа гэх эмэгтэйгийн төрсөн өдрийн баярын арга хэмжээ болсон. Шөнийн 00 цагийн үед Маралаагийн нөхөр Б.О надтай үг сөрөөд маргалдах гээд байхаар нь тухайн үед юм хэлээгүй сууж байхад үгийн зөрүүгүй миний хацар руу гараараа хэд хэдэн удаа цохихоор нь хэсэг тайвшруулаад байж байтал миний араас хоолой боож унагахаар нь би цагдаад гомдол гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/

               Гэрч П.Бишрэлийн “...2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Б.Оын эхнэр Маралын төрсөн өдрийн цайллагад уригдаж очсон. Төрсөн өдрийн ажиллагаа дуусах дөхөж байхад түс тас гээд чимээ гарахаар нь хартал том болон жижиг биетэй хоёр хүн дээр доороо ороод хоорондоо зууралдаад шалан дээр уначихсан харагдсан. Тэгээд хартал Б.О, Д.Б хоёр байсан би очиж салгаад Б.Оыг чи гэрлүүгээ харьсан нь дээр байх гэж зөвлөж хэлсэн. Тэгээд төрсөн өдрийн ажиллагаа дууссан ийм л юм болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №9384 тоот дүгнэлт /хх-ийн 12 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч Б.Оын “...2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай эхнэр Маралаагийн төрсөн өдөр болоод Зайсанд байрлах “Терраза” ресторанд хийсэн. Тухайн үед би жаахан архи уучихсан байсан ба уг рестораны эзэн Д.Б гэх залуутай юм яриад сууж байтал Д.Б манай эхнэр Маралд хандаж чи яаж энэ Б.Оыг тоосон юм бэ гэхээр нь миний бага зэрэг уур хүрсэн юм. Тэгээд би хэсэг чимээгүй байж байгаад тэр үгэнд уур хүрээд Д.Бтай зууралдсан ба бага зэрэг ноцолдох үед Д.Бын биед гэмтэл учирсан байх. Шинжээчийн дүгнэлтийг би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17, 60-р хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 39 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, 

Эрэн сурвалжлах зарласан, захиргааны зөрчил авагдсан тухай баримтууд /хх-ийн 24-37 дугаар хуудас/,

Нийслэлийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 140 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-47 дугаар хуудас/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-49 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.О нь архи согууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 07 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Терраза” ресторанд Д.Быг зодож, түүний бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Бын мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/, гэрч П.Бишрэлийн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №9384 тоот дүгнэлт /хх-ийн 12 дугаар хуудас/,

1.Д.Бын биед баруун шагайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл, гэмтлийн гаралтай төвөнхийн мөгөөрсийн үрэвсэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмыг 2.4.1-т зааснаар амь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэргийн шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл  учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага үндэслэлтэй байна.

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

 

“ДИ ЭЙЧ ЭЛ” ХХК-аас “ТИ ОУ ЭМ” ХХК нь писаурын мэдрэгч, суултуурын үнэнд 1.945.000 төгрөгийг төлөх нэхэмжлэх /хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/, “ДИ ЭЙЧ ЭЛ” ХХК-аас “ТИ ОУ ЭМ” ХХК –д 3.958.978 төгрөг төлөгдсөн байна./Б.Оын эхнэр О.Маралгоогоос хохирогч Д.Бт шилжүүлсэн төлбөрийн баримт/

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.