Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/48

 

 

 

 

                                     Х.*******од холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай             

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.Дуламханд /цахим/

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж, шийдвэрлэн 2022 оны 0 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 0 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн гомдлоор Х.*******од холбогдох эрүүгийн ******* дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 0 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механик мэргэжилтэй, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, № 7 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ ХХК-ний Сэлэнгэ аймаг Мандал сум дахь 33, 108 дугаар шатахуун түгээх станцын салбарын эрхлэгч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 0-ний өдрийн № 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 00000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:МЭ82**************77/

Шүүгдэгч Х.******* нь “ ” ХХК-ний Сэлэнгэ аймаг Мандал сум дахь 33,108 дугаар шатахуун түгээх станцын салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 2020 оны ******* дугаар сараа эхлэн ХХК-ний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох шатахуун, тос, тосон материал, борлуулалтын орлого болон шатахууны мөнгөн талоныг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшиж “ ” ХХК-д их хэмжээний буюу 959323 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Х.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Х.*******ыг 02 жил 0 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий 5. дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Х.*******од оногдуулсан 02 жил 0 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдан,

Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.*******оос 959323 /ерэн таван сая есөн зуун дөчин гурван мянга хоёр зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулж “ ” ХХК-д олгож,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2022 оны 0 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж  шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч гомдолдоо:

Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 0 дүгээр сарын 28-ны өдрийн № 0 шийтгэх тогтоолыг 2022 оны 0 дугаар сарын 0 -ны өдөр шуудангаар хүлээн авч эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1.Шүүгдэгч Х.******* нь шүүх хуралдааны явцад “МТ Баянгол" ХХК-д 95,93,23 төгрөгийн хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг. Гэвч компанид тухайн учруулсан хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд хэрхэн барагдуулах тухай бодитой тайлбар өгөөгүй.

2.Шүүхээс Х.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоосон бөгөөд хохирлыг барагдуулах талаар ямар нэгэн алхам хийгээгүй байхад шүүх 2 жил сар ял ногдуулан нь үйлдсэн гэмт хэрэгтэй харьцуулахад хэт хөнгөдсөн ял гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т ...“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасныг зөрчсөн ба хэт хөнгөдсөн ял оноосон байна. Иймд шүүгдэгч Х.*******ын эрүүгийн хариуцлагыг нэмэгдүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж мөн хохирогчийн хохирлыг барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа болохоор өмнөх шатны хурлын шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлнө гэдгээ илэрхийлсэн. Анхан шатны шүүх тухайн хэрэгт заасан хэмжээгээр ял шийтгэл ногдуулсан, хохирогчийн зүгээс шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:   Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эрүүгийн хуулийг зөрчөөгүй, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хуулийн хүрээнд зохих ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа анхан шатны шүүх хууль зөрчөөгүй гэж үзэж байна гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлээр Х.*******од холбогдох ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

1.Шүүдэгч Х.******* нь “ ” ХХК-ний Сэлэнгэ аймаг Мандал сум дахь 33,108 дугаар шатахуун түгээх станцын салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа “ ” ХХК-ний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох шатахуун, тос, тосон материал, борлуулалтын орлого болон шатахууны мөнгөн талоныг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшиж “ ” ХХК-д их хэмжээний буюу 95.93.23 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            -Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгчийн өгсөн ... 2*******9 оны 11 дүгээр сараас Ковид-19 цар тахлын улмаас хорио цээр тогтоож хяналт шалгалт хийх боломжгүй байдлыг нь далимдуулан бусдад зээлээр олгосон  шатахууны мөнгийг аваад хувьдаа хэрэглэдэг байсан. Удаа дараа ийм үйлдлүүдийг гаргаснаар их хэмжээний хохирол учруулсан. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна гэсэн мэдүүлэг,

-гэрч ын ... эрхлэгч Х.*******од тус байгууллагын мөнгөн талон буюу бензиний талон бэлнээр байдаг байсан. Тэр талоноос өөрийн дураараа түгээгч нараар мөнгө болгон солиулаад хувийн хэрэгцээндээ ашигладаг байсан...гэсэн мэдүүлэг

-гэрч гийн ...надаас бусад хүмүүсийн ээлжин дээр их хэмжээгээр талон солиулж авдаг байсан... гэсэн мэдүүлэг,

-гэрч ... намайг түгээгчээр ажиллах хугацаанд эрхлэгч Х.******* нь миний гараа болгон дээр бэлнээр 300.000 хүртэлх төгрөгийг бэлнээр авч маргааш нь бензин талон өгдөг байсан ... гэсэн мэдүүлгүүд,

-“ ” ХХК -ний хяналт шалгалтын албаны 2021 оны 07 сарын 21-ний өдрийн ******* дугаартай төлбөр тогтоосон акт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.  

2.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.*******ыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх  хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

3.Тус хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгчид шүүхээс оногдуулсан хорих ял хөнгөдсөн тул хариуцлагыг нэмэгдүүлж өгнө үү гэсэн  үндэслэлээр  давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлэх болон тухайн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаах хуулийн зохицуулалтгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдол нь хуулийн үндэслэлгүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын  шүүхийн 2022 оны 0 дүгээр сарын  28-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч “ Трейд” ХХК-ны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН