Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2025/00325

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 1******* өдөр

Дугаар 103/ШШ2025/00325

Улаанбаатар хот

 

 

 

 

2025 04 1******* 103/ШШ2025/00325

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* тоотод байрлах ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ..... дугаар хороо, ............ дугаар байрны ..тоотод оршин суух овгийн холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 329,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь овогтой 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр z000525449 тоот зээлийн гэрээгээр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд үндсэн зээл 270,000 төгрөг, хүү 59,400 төгрөг, нийт 329,400 /гурван зуун хорин есөн мянга дөрвөн зуун / төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: овогтой миний бие ******* *******аас 329,400 төгрөгийг авсан нь үнэн. Уг байгууллагын нэхэмжилж буй үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75*******.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 329,400 төгрөг /гурван зуун хорин есөн мянга дөрвөн зуу/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5.267 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч аас 5.267 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ******* *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ