| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00296/И |
| Дугаар | 103/ШШ2025/00332 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2025/00332
| 2025 оны 04 сарын 2******* өдөр | Дугаар *******03/ШШ2025/00332 | Улаанбаатар хот |
2025 04 2******* *******03/ШШ2025/00332
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* ******* ******* ******* *******, *******, ******* ******* ******* -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ... ******* *******, ......... дугаар гудамжны .... тоотод оршин суух, овогтой холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******0,062,776,20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч нь 2024 оны 09 ******* сарын 27-ны өдөр ******* *******тай ЗГ-R00*******256994 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж *******0,000,000 төгрөгийг жилийн 2******* хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авч ашигласан. Зээлдэгч нь дээрх зээлийн эргэн төлөлтийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй. 2025 оны 03 дугаар сарын *******7-ны өдрийн байдлаар 97 хоногийн хугацаа хэтрүүлсэн байх тул зээлдэгч оос зээлийн гэрээний үүрэгт нийт *******0,062,776,20 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* -ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа *******0,062,776,20 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.2, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* ******* -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч овогтой холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******0,062,776,20 төгрөг /арван сая, жаран хоёр мянга, долоон зуун далан зургаан төгрөг, хорин мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******74,724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 87,362 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч оос 87,362 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ