| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00160/И |
| Дугаар | 303/ШШ2025/00234 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 303/ШШ2025/00234
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: ************
Хариуцагч: ********************* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 14,720,909.60 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ************* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 08 сарын 12-ны өдөр *********************** тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 7,110,000 төгрөгийн зээлийг сарын 1.7%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 08 сарын 12-ны өдөр 6000260008 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 7,000,000 төгрөгийн зээлийг сарын7%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан ****************тоот "Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 147 хоног * тоо****************т Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 117 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Зээлдэгчтэй байгуулсан ********** тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027 оны 01 сарын 3-ны өдрийн 6000260008 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027-01-30-нд тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иймд, дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000260142 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 6,880,986.3 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 677,689.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,165.27 төгрөг, 6000260008 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 6,588,120.1 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 541,782.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,166.11 төгрөг, нотариатын төлбөрт 17,000, нийт 14,720,909.60 төгрөгийг зээлдэгч Болдбаатар Ууганбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ************* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ***************нь ************* зээлсэн 14,720,909.60 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******************* нь ************** холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 14,720,909.60 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ****************нь зээлийн гэрээний үүргийн 14,720,909.60 төгрөгийг нэхэмжлэгч ********************-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч ********************нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 115,777.5 төгрөг, хариуцагч ****************аас 115,777.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч************д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ************* нь зээлийн гэрээний үүргийн 14,720,909.60 төгрөгийг нэхэмжлэгч ***********-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 115,777.5 төгрөг, хариуцагч****************аас 115,777.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч************-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА