| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00163/И |
| Дугаар | 303/ШШ2025/00235 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 303/ШШ2025/00235
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: **********************
Хариуцагч: ******************************* тоотод оршин суух, утас:***************, ************************* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 19,660,943.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******************* нь 2023 оны 08 дугаар сарын 09-ны өдөр ********* ЗГ: *********** тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 25,760,000.00 төгрөгийн зээлийг жилийн 17.4 (Арван долоо аравны дөрөв) хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан.
******************** нь ЗГ************тоот зээлийн гэрээний хавсралтын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 241 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд ************** Актив ангилах журам зөрчин муу зээлийн ангилалд орж банкны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Үндсэн зээлийн төлбөрт 17,542,926.64 төгрөг
Үндсэн хүүгийн төлбөрт 2,047,382.65 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 70,634.23 төгрөг
Нийт 19,660,943.51 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Зээлдэгч ******************* -с ***********тай байгуулсан ЗГ:**************** тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 19,660,943.51 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ************** олгуулж өгнө үү.
Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 256254.72 төгрөгийг төлсөн болно гэжээ.
Хариуцагч **************** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие *************** нь ************** -ийн зээлсэн 19,660,943.51 төгрөгийг төлж барагдуулах болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****************** нь ********************д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 19,660,943.51 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *************** нь зээлийн гэрээний үүргийн 19,660,943.51 төгрөгийг нэхэмжлэгч********************-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч ****************** нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн ************************ тоот данснаас 128,127 төгрөг, хариуцагч ****************** 128,127 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ************* -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********************* нь зээлийн гэрээний үүргийн 19,660,943.51 төгрөгийг нэхэмжлэгч ******************** -д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн ******************** тоот данснаас 128,127 төгрөг, хариуцагч ****************** 128,127 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ***************** -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА