| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2131002770208 |
| Дугаар | 2022/ДШМ/49 |
| Огноо | 2022-08-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2022/ДШМ/49
Э.Мөнх-Очирт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Б.Сүрмандах
Шүүгдэгч Э.Мөнх-Очир
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэгийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шийдвэрлэсэн 2022/ШЗ/321 дугаартай “хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Тангад овогт Эрдэнэбаатарын Мөнх-Очирт холбогдох эрүүгийн 2131002770208 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ***** оны *** дугаар сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, *** настай, ****эгтэй, *** боловсролтой, а***** мэргэжилтэй, ****** ажилтай, ам бүл ****** хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын **** дугаар баг, ***** хэсэг,******* гудамжны ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тангад овогт Эрдэнэбаатарын Мөнх-Очир /РД:*********/;
Шүүгдэгч Э.Мөнх-Очир нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны оройн 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт сайжруулсан шороон замд явган зорчигч Д.Батбаярыг мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Э.Мөнх-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандахын ирүүлсэн ”...давж заалдах гомдол эсэргүүцэл гаргах хугацаа сэргээлгэхийг хүссэн” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдан шийдвэрлэжээ.
Ахлах прокурор Б.Сүрмандах 2022 оны 06 сарын 29-ний өдрийн гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүх нь эрүүгийн 2131002770208 дугаартай Э.Мөнх-Очирт холбогдох хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн зүйл. хэсэгт заасан үндсэн болон нэмэгдэл ялыг оногдуулахдаа Эрүүгийн хууль буруу хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг оногдуулаагүй нь хуульд нийцээгүй шийдвэр болсон юм.
Прокурорын зүгээс ажлын тодорхой шалтгааны улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлд “ .... хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана” гэж заасан прокурор шүүхийн тогтоолтой танилцах 14 хоногийн хугацааг бүрэн эдлэх боломжгүй байсан тул дээрх 82 дугаартай шийтгэх тогтоолд эсэргүүцэл гаргах хугацааг хэтрүүлснийг сэргээлгэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байгаа тул прокурорын хүсэлт болон анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/321 дугаартай захирамжийг дахин нягталж үзэж, шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Э.Мөнх-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/321 дугаартай захирамжтай эсэргүүцэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан байна.
Прокурор шийтгэх тогтоолд эсэргүүцэл гаргах үндэслэлээ анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа нэмэгдэл ял хэрэглэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасан байх тул зөвтгүүлэх гэж тайлбарлан эсэргүүцэл бичих хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа ...албан томилолтоор ажилласнаар тогтоолтой танилцах хугацаа хойшлогдсон... гэжээ.
Прокурорын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар эсэргүүцэл гаргах хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/321 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эсэргүүцэл гаргах хугацаа сэргээх нь зүйтэй байна.
Прокурорын эсэргүүцэл гаргах хугацааг сэргээсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу давж заалдах шатны шүүхэд ирүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 8, 39.9 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/321 дугаартай захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцэл гаргах хугацааг сэргээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу давж заалдах шатны шүүхэд ирүүлсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН