| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00183/И |
| Дугаар | 303/ШШ2025/00236 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 303/ШШ2025/00236
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч:*************************, утас: ********************, ******************
Хариуцагч: ************************* тоотод оршин суух, *, ************************* утасны дугаартай, ************************д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 24,484,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь*******************, ************************ нартай 2023 оны 07-р сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээлийг 3.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш *****************, ******************** нар нь одоог хүртэл зээлээ хааж дуусгалгүй байгууллагын үйл ажиллагаанд удаа дараа хүндрэл учруулж байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд хариуцагч**********************, ********************** нараас үндсэн зээл 14,000,000 төгрөг үндсэн хүү 8,753,330 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,730,670 төгрөг нийт 24,484,000 төгрөгийг гаргуулж өгнө үү..... гэжээ.
Хариуцагч ******************* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******************-ийн 14,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 19,484,000 төгрөг төлнө. Бүгд 24,484,000 төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******************* нь шүүхэд гаргасан тайлбартаа:*********************-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********************** миний бие нь 2025 оны 4 сарын 07-ны өдөр *тэй харилцан тохиролцсон ********************ы үндсэн дээр 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, үлдэгдэл 19,484,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулах нөхцөлтэйгөөр тохиролцов. Мөн ****************** нь тохиролцоонд хамааралгүй бөгөөд зөвхөн ******************** нь 24,484,000 төгрөгийн төлөлтийг төлнө. Иймд хэргийн хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************************** нь ************************д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 24,484,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********************* нь зээлийн гэрээний үүргийн 24,484,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор, үлдэгдэл 19,484,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч *-д төлж *********************** барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч ********************* нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн ********************** тоот данснаас 140,185 төгрөг, хариуцагч ******************ээс 140,185 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **********************-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *********************** нь зээлийн гэрээний үүргийн 24,484,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор, үлдэгдэл 19,484,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч ********************-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн ***********************тоот данснаас 140,185 төгрөг, хариуцагч **********************ээс 140,185 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ****************-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА