| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00107/И |
| Дугаар | 315/ШШ2025/00116 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 315/ШШ2025/00116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны .. тоотод оршин суух, *******ийн *******ын,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарыг дуустал туслах малчнаар ажилласан. Би бог мал хариулж байсан. 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарыг дуустал туслах ажилчнаар ажилласан. Тиймээс миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тус тус сэргээн тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11/28 дугаартай цалингийн лавлагаа, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 315/ШШ2025/00097 дугаартай шийдвэр, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08/299 дугаартай лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарыг дуустал туслах малчнаар, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарыг дуустал туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Ц.******* нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарыг дуустал туслах малчнаар, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарыг дуустал туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11/28 дугаартай *******ийн Баяраа нэртэй 1980-1983, 1986-1992 онуудын цалингийн бичиглэл бүхий лавлагаа, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 315/ШШ2025/00097 дугаартай Ц.******* нь ******* гэсэн лавлагааны эзэмшигч мөн болохыг тогтоосон шийдвэр, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08/299 дугаартай ******* (*******) нь 1983-1986 онуудад цэргийн алба хаасан гэх лавлагаа (хх 6-12),
5. Гэрч *******ийн: Ц.******* 1980 онд сургуулиас гараад Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдлийн Тэгшийн бригадад Чулуун гэж айлын туслах малчнаар ажилласан. Чулууных хонин суурьтай байсан. Ц.******* 1983 онд цэргийн албанд явж, 1986 онд халагдаж ирсэн. Ирээд Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдлийн хадлан бригадад туслах ажилчнаар ажилласан. Сүхбаатарын зам нэгдэл 1991 онд тарсан. Ц.******* тэр болтол нэгдэлд ажилласан. Ц.*******ын ээжийнх нь төрсөн дүү манай ангийн хүүхэд, мөн надтай хамт цэрэгт явж байсан учраас би Ц.*******ын талаар сайн мэднэ. Ц.*******ыг *******ийн Баяраа гэж дуудаг байсан. Баяраа гэж өөр хүн байсан талаар би мэдэхгүй байна. гэх мэдүүлэг, (хх-11х)
6. Гэрч *******гийн: Ц.******* 1980 оны алдад Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд ахынхаа туслах малчнаар ажилласан. Тэгээд 1983 онд цэргийн албанд явсан. Тэр үед 3 жилийн цэргийн алба хаадаг байсан. Цэргийн албанаас халагдаж ирээд Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдлийн хадлан бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан. 1990 онд Сүхбаатарын зам нэгдэл тарсан. Тэр хүртэл Ц.******* тасралтгүй ажилласан. Би хадлан бригадад тракторын жолоочоор ажиллаж байсан учраас Ц.*******ын ажиллаж байсан байдлыг мэднэ. Ц.*******ыг *******ийн Баяраа гэж дуудаг байсан. Хадлан бригадад Баяраа гэж өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-12х)
7. Иймд Ц.*******ын Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарыг дуустал туслах малчнаар, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарыг дуустал туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн *******ын Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарыг дуустал туслах малчнаар, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарыг дуустал туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА