| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00078/И |
| Дугаар | 315/ШШ2025/00120 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 315/ШШ2025/00120
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн ...-р хороо, ... тоот, ******* ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг, ... гудамжны ... тоотод оршин суух, *******гийн *******т холбогдох
зээлээр худалсан гар утасны үнийн үлдэгдэл 461,493 төгрөг, алданги 230,239 төгрөг нийт 691,732 (Зургаан зуун ерэн нэгэн мянга долоон зуун гучин хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай компанитай ББГ-2023/0837 тоот Гар утас төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан Samsung Tablet A8 64 загварын гар утсыг 10 сарын хугацаатай сар бүр 118,000 төгрөг төлөх нөхцөлтэй, 83160732 дугаарыг сарын 22,000 төгрөгийн багцтайгаар ашиглаж эхэлсэн. Гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 3.4-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 230,239 төгрөг нийт 691,732 төгрөгийн төлбөрийг Э.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлээр худалсан гар утасны үнийн үлдэгдэл 461,493 төгрөг, алданги 230,239 төгрөг нийт 691,732 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 691,732 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 10,575.78 төгрөгийг ******* ХХК-д тус тус төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,151.56 төгрөгийн тал хувь 10,575.78 төгрөгийг хариуцагч Э.******* нэхэмжлэгч ******* ХХК-д төлсөн болохыг дурдаж, үлдэх тал хувь 10,575.78 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлээр худалдсан гар утасны үнийн үлдэгдэл 461,493 төгрөг, алданги 230,239 төгрөг нийт 691,732 (Зургаан зуун ерэн нэгэн мянга долоон зуун гучин хоёр) төгрөгийг хариуцагч Э.******* төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,151.56 төгрөгийн тал хувь 10,575.78 төгрөгийг хариуцагч Э.******* нэхэмжлэгч ******* ХХК-д төлсөн болохыг дурдаж, үлдэх тал хувь 10,575.78 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА