Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 315/ШШ2025/00122

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн ... дугаар хорооны ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, *******ийн *******ын 

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.*******а,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Д.*******а нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын хүрмэн блокийн цехэд 1979 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Тухайн үедээ цэрэгт явах гэж чөлөөлөгдсөн боловч цэргийн албанд яваагүй тул үргэлжлүүлэн 8-н жилийн уурын зууханд галчаар, Эрчим хүчний үйлдвэрийн уурын зууханд 1984 оноос 1993 оныг дуустал машинист, үнсчинээр ажилласан. Иймд миний 1979 оноос 1993 онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.  

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11/113 дугаартай, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 11/115 дугаартай, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 11/116 дугаартай лавлагаанууд, Б.Б.М.Ү.Я-ны харьяа Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1979 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дугаартай, 1980 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 60 дугаартай, 1981 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 313 дугаартай, 1982 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 209 дугаартай тушаалуудын хуулбар, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1983 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 137 дугаартай тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Цахилгаан эрчим хүчний үйлдвэрийн даргын 1984 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 51 дугаартай, 1985 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 148 дугаартай, 1986 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 81 дугаартай, 1987 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн 80 дугаартай, 1988 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 65 дугаартай тушаалуудын хуулбар, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Сүхбаатар аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дугаартай тушаалын хуулбар, Хүнд үйлдвэрийн яамны харьяа Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 193 дугаартай тушаалын хуулбар, Д.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Д.*******ын цэргийн батлахын хуулбар, Нийгмийн даатгал нөхөн төлөлтийн баталгаажуулалтын хуудас, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Д.*******а нь Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын хүрмэн блокийн цехэд 1979 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл, Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа 8-н жилийн уурын зуух, Эрчим хүчний үйлдвэрийн уурын зууханд 1982 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1993 онуудад машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. Нэхэмжлэгч Д.*******а нь Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын хүрмэн блокийн цэхэд 1979 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг дуустал туслах ажилчнаар, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа 8-н жилийн уурын зууханд 1983 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл машинистаар, Сүхбаатар аймгийн Цахилгаан эрчим хүчний үйлдвэрийн зуухан цехэд 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бутлагчаар, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг дуустал машинистаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11/113 дугаартай, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 11/115 дугаартай Д.*******а нэртэй 1983-1992 онуудын цалингийн бичиглэл бүхий лавлагаа, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1979 оны 89 дугаартай Д.*******ыг ажилд томилсон тушаал, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1980 оны 60 дугаартай, 1981 оны 313 дугаартай, 1982 оны 209 дугаартай ээлжийн амралт олгосон тушаалууд, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1983 оны 137 дугаартай Д.*******ыг зуухны машинистаар томилсон тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Цахилгаан эрчим хүчний үйлдвэрийн даргын 1984 оны 51 дугаартай Д.*******ыг бутлагчаар томилсон тушаалын хуулбар, 1985 оны 148 дугаартай Д.*******ыг бутлагчийн ажлаас чөлөөлж, зуухны туслах машинистаар томилсон тушаалын хуулбар, 1986 оны 81 дугаартай, 1987 оны 80 дугаартай, 1988 оны 65 дугаартай ээлжийн амралт олгосон тушаалууд, Сүхбаатар аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1989 оны 04 дугаартай Д.*******ын ажлыг өөрчлөн ажиллуулсан тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 193 дугаартай Д.*******ыг сайн дурын галын бүлгэмийн гишүүнд томилсон тушаалын хуулбар, 1991 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нээсэн Д.*******ын 1984-1993 онуудын тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Д.*******ыг өвчний улмаас цэргийн албанаас чөлөөлсөн бичилт бүхий цэргийн батлахын хуулбар (хх 6-22),  

5. Гэрч *******ын: Д.*******а 1979 онд Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын Хүрэн блокийн цехэд нормчноор ажилд орж байсан. Би тухайн үед Хүрэн блокийн цехэд бригадын даргаар нь ажиллаж байсан. Тэгээд 1982 оны 07 дугаар сар хүртэл ажиллаад ажлаасаа гарсан. Энэ хугацаанд дандаа миний удирдлага дор ажиллаж байсан. Нормчин гэдэг нь шавар зуурах, цемент, шохой зэрэг барилгын материалыг насилкаар зөөж тогоо руу хийж зуурдаг байсан. гэх мэдүүлэг, (хх-35х) 

6. Гэрч Ч.Өвгөнзоригийн: Д.*******а 8 жилийн сургуулийн уурын зууханд 1982-1984 онуудад галчаар ажиллаж байсан. Би тухайн үед слесариар ажиллаж байсан. Уурын зуух бол улирлын чанартай ажил байсан. 11 дүгээр сараас 04 дүгээр сарыг дуустал ажилладаг байсан. Гэхдээ ажил зогссон ч гэсэн ойр зуурын ажил хийгээд цалингаа авдаг байсан. 1982 оны 10 дугаар сарын үед ажилд ороод 1984 оны 05 дугаар сарын үед ажлаасаа гарсан. гэх мэдүүлэг, (хх-36х) 

7. Гэрч *******ын: Д.*******а 1982 оны 07 дугаар сард 8 жилийн сургуулийн уурын зууханд галчаар ажилд орж байсан. 1984 онд уурын зуухнууд Эрчим хүчний үйлдвэрийн харьяанд очсон. Д.*******а тэгээд 8 жилийн уурын зуухандаа туслах машинистаар үргэлжлүүлэн ажилласан. 1993 онд Тэжээлийн уурын зууханд галчаар очсон. Тэгээд хэдэн он хүртэл ажилласныг бол мэдэхгүй. Би 1978-2002 он хүртэл Эрчим хүчний үйлдвэрт дизельчнээр ажиллаж байсан тул Д.*******ын ажиллаж байсан байдлыг мэдэж байна. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-37х) 

8. Иймд Д.*******ын Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын хүрмэн блокийн цэхэд 1979 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг дуустал туслах ажилчнаар, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа 8-н жилийн уурын зууханд 1983 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл машинистаар, Сүхбаатар аймгийн Цахилгаан эрчим хүчний үйлдвэрийн зуухан цехэд 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бутлагчаар, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг дуустал машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

9. Харин нэхэмжлэгч Д.*******ын 1982 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Эрчим хүчний үйлдвэрийн цехэд галчаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гэрчүүдийн мэдүүлгээр тогтоох боломжгүй гэж шүүх үзлээ. 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн *******ын Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын хүрмэн блокийн цэхэд 1979 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг дуустал туслах ажилчнаар, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа 8-н жилийн уурын зууханд 1983 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл машинистаар, Сүхбаатар аймгийн Цахилгаан эрчим хүчний үйлдвэрийн зуухан цехэд 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бутлагчаар, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг дуустал машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Нэхэмжлэгч Д.*******а нь 1982 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Эрчим хүчний үйлдвэрийн зуухын цехэд галчаар ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА