| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00205/И |
| Дугаар | 303/ШШ2025/00238 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 303/ШШ2025/00238
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: *****************************
Хариуцагч: *******************************д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 19,945,559.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 31-ний өдөр хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ********************* нь манай компанитай 2022 оны 9 сарын 27-ний өдөр өдөр ******************** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч ********************-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:
2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ****************** зээлийн дансны дугаартай, 310,000.00 /гурван зуун арван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *********************** банкны тоот дансанд;
2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ********************** зээлийн дансны дугаартай, 200,000.00 /хоёр зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *********************** банкны тоот дансанд;
2024 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ********************** зээлийн дансны дугаартай, 3,090,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.45 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ********************* банкны тоот дансанд;
2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр *********************** зээлийн дансны дугаартай, 220,000. төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *********************** банкны тоот дансанд;
2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ********************** зээлийн дансны дугаартай, 585,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******************** банкны тоот дансанд;
2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр *************************** зээлийн дансны дугаартай, 1,505,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.45 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******************** банкны тоот дансанд;
2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ********************* зээлийн дансны дугаартай, 215,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ************************ банкны тоот дансанд;
2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ************************ зээлийн дансны дугаартай, 300,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******************** банкны тоот дансанд;
2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ************************ зээлийн дансны дугаартай, 205,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******************** банкны тоот дансанд;
2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ********************** зээлийн дансны дугаартай, 1,050,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.45 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******************** банкны тоот дансанд;
2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ********************* зээлийн дансны дугаартай, 1,010,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.45 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ********************** банкны тоот дансанд;
2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ********************* зээлийн дансны дугаартай, 1,010,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.45 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *********************** банкны тоот дансанд;
2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ******************** зээлийн дансны дугаартай, 500,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 10 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******************* банкны тоот дансанд;
2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ************************* зээлийн дансны дугаартай, 1,210,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******************** банкны тоот дансанд;
2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ******************** зээлийн дансны дугаартай, 1,100,000 төгрөгийн урт хугацаат эээлийг 18 сарын хугацаатай сар бүр тоггмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ************************ банкны тоот дансанд;
2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ************************* зээлийн дансны дугаартай, 800,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 10 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ********************* банкны тоот дансанд;
2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ******************* зээлийн дансны дугаартай, 2,005,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ****************** банкны тоот дансанд;
2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр *********************** зээлийн дансны дугаартай, 4,350,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ********************* банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 3 сарын 17-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2024 оны 10 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 278,999.79 төгрөг
- Шимтгэл: 5,580.00 төгрөг
- Үндсэн хүү: 9,906.39 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 330.22 төгрөг
- Нийт: 294,816.40 төгрөг
2. 2024 оны 10 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 179,999.35 төгрөг
- Шимтгэл: 3,600 төгрөг
- Үндсэн хүү: 6,391.20 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 213.05 төгрөг
- Нийт: 190,203.60 төгрөг
3. 2024 оны 10 дугаар сарын 9-ний зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 3,090,000 төгрөг
- Шимтгэл: 30,900 төгрөг
- Үндсэн хүү: 557,266.69 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 7,607.83 төгрөг
- Нийг. 3,685,774.52 төгрөг
4. 2024 оны 9 дүгээр сарын 30-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 197,999.72 төгрөг
- Шимтгэл: 3,960 төгрөг
- Үндсэн хүү: 7,030.34 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 234.35 төгрөг
- Нийт: 209,224.41 төгрөг
5. 2024 оны 9 дүгээр сарын 30-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 585,000 төгрөг
- Шимтгэл: 11,700 төгрөг
- Үндсэн хүү: 96,933.70 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 15,924.83 төгрөг
- Нийт: 709,558.53 төгрөг
6. 2024 оны 9 дүгээр сарын 30-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 1,505,000 төгрөг
- Шимтгэл: 15,050 төгрөг
- Үндсэн хүү: 286,782.90 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 4,231.91 төгрөг
- Нийт: 1,811,064.81 төгрөг
7. 2024 оны 9 дүгээр сарын 30-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 193,499.16 төгрөг
- Шимтгэл: 3,900 төгрөг
- Үндсэн хүү: 6,870.54 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 229.02 төгрөг
- Нийт: 204,498.72 төгрөг
8. 2024 оны 9 дүгээр сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 300,000 төгрөг
- Шимтгэл: 6,000 төгрөг
- Үндсэн хүү: 50,597.26 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 8,344.11 төгрөг
- Нийт: 364,941.37 төгрөг
9. 2024 оны 9 дүгээр сарын 26-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 184,499.55 төгрөг
- Шимтгэл: 3,690 төгрөг
- Үндсэн хүү: 6,551 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 218.37 төгрөг
- Нийт: 194,958.92 төгрөг
10. 2024 оны 9 дүгээр сарын 26-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 1,050,000 төгрөг
- Шимтгэл: 10,500 төгрөг
- Үндсэн хүү: 204,844.93 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 3,149.87 төгрөг
- Нийт: 1,268,494.80 төгрөг
11. 2024 оны 9 дүгээр сарын 24-ний зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 1,010,000 төгрөг
- Шимтгэл: 10,100 төгрөг
- Үндсэн хүү: 199,332.49 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 3,122.52 төгрөг
- Нийт: 1,222,555.01 төгрөг
12. 2024 оны 9 дүгээр сарын 23-ны зээлийн үлдэгдэл нь :
-Үндсэн зээл: 1,009,999.11 төгрөг
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 41,241.16 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 80.08 төгрөг
- Нийт: 1,051,320.35 төгрөг
13. 2024 оны 9 дүгээр сарын 20-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 499,999.98 төгрөг
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 20,712.32 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 81 төгрөг
- Нийг. 520,793.30 төгрөг
14. 2024 оны 9 дүгээр сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 1,210,000 төгрөг
- Шимтгэл: 12,100 төгрөг
- Үндсэн хүү: 249,226.85 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 3,990.80 төгрөг
- Нийт: 1,475,317.65 төгрөг
15. 2024 оны 9 дүгээр сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 925,796.07 төгрөг
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 38,350.78 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 297.89 төгрөг
- Нийт: 964,444.74 төгрөг
16. 2024 оны 9 дүгээр сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 736,874.89 төгрөг /
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 30,524.79 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 134.33 төгрөг
- Нийт: 767,534.01 төгрөг
17. 2024 оны 8 дугаар сарын 18-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 1,586,425.51 төгрөг
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 108,536.43 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 559.87 төгрөг
- Нийт: 1,695,521.81 төгрөг
18. 2024 оны 8 дугаар сарын 13-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 3,173,697.11 төгрөг
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 131,469.31 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 869.69 төгрөг
- Нийт: 3,306,036.11 төгрөг
- Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 8,500.00 төгрөг, иймд хариуцагч *****************оос нийт 19,945,559.06 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ************************ нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ************************* нь ****************************-аас 19,945,559 төгрөгийг зээлсэн нь үнэн болно. Миний бие тухайн мөнгийг төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************************* нь********************од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 19,945,559.06 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *********************** нь зээлийн гэрээний үүргийн 19,945,559.06 төгрөгийг нэхэмжлэгч **************************-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч *********************** нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн ******************************** тоот данснаас 128,838.5 төгрөг, хариуцагч ************************оос 128,838.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *************************-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч***************************** нь зээлийн гэрээний үүргийн 19,945,559.06 төгрөгийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч ****************************-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн ************************ тоот данснаас 128,838.5 төгрөг, хариуцагч ************************оос 128,838.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ************************-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА