Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,

            улсын яллагч Б.Соёлмаа,

            шүүгдэгч М.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт  М.Лд холбогдох 1710007290070 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн  Улиастай суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт М.Л /РД:ИЮ87102966/,

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч М.Л нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Женерал таун” хотхоны 204 дүгээр байрны 38 тоотод оршин суух Б.Дгийн гэрт үйлчлэгчээр ажиллаж байхдаа түүний гэрээс нууцаар алтан аяга хулгайлж, Б.Дд 2.800.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч М.Лаас: “...Гэм буруугаа зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Б.Дгийн: “...Гэрт ил байгаа зүйлүүдээ шалгаж үзэхэд алтан аяганы дайлан дотроос гэрийн тавиур дээр байдаг адилхан хэлбэртэй могойн сувинер хийчихсэн байсан. Тэр даруй М.Л руу залгаад маргааш хүрээд ирээч, манай хамаатнууд ирнэ, үйлчлээд өгөөч 100.000 төгрөг өгье гэхэд за гээд, өглөө 09 цагт хүрээд ирсэн. Ирэхээр нь манай нөхөр хийсэн сувинерыг нь үзүүлээд алтан аяга алга болсон байна гэхэд харин манай найз авчихсан байна лээ гээд гаргаад ирэхээр нь шалгаад үзэхэд алтан аяганы доод хэсэг цайрсан байсан. Манай нөхөр хараад чи ломбарданд тавих гэж үзжээ, шалгаж үзэх гээд бодис тусаасан байн гэхэд үгүй, мэдэхгүй байна, манай найз авсан гэж хариулсан. Тэр үнэнээ хэлэхгүй болохоор нь цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Г.Банзрагчийн: “...Сэжиг төрөөд өөрсдийнхөө эд зүйлийг шалгаад явж байхад хувцасны өрөөний дээд талын шургуулганд байсан алтан аяганы уутыг нээгээд шалгаад үзсэн чинь дотор нь могойн хэлбэртэй сувинер хийчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Хэргийн талаар бусад нотлох баримтууд

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 16 дугаар хуудас/,

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ны эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 30 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч М.Лын: “...Тэгээд тэрийг нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр жижиг ногоон өнгийн зааны зурагтай амыг нь боочихсон даалин байхаар нь онгойлгоод үзсэн чинь алтан аяга байсан. Тэгэхээр нь буцаагаад боогоод тавьчихсан. Тэгээд тэрийг нь нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр жижиг ногоон өнгийн зааны зурагтай амыг нь боочихсон даалин дотор нь сувинерийн могой хийгээд орхисон юм. Тэгээд тэр аягаа аваад автобусанд суугаад 3, 4 дүгээр хороололд очоод өөрийнхөө барьж байсан утсыг Ган харгуй ХХК-ийн “Зөв” гэх нэртэй ломбарданд “I phone 6S” гар утсаа 500.000 төгрөгөнд тавьсан. Тэгэнгээ гэрээс нь авсан алтан аягаа алт мөн үү, биш үү гэж Зөв ломбардны хүнд шалгуулахад биш байна ямар ч хэрэггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь ломбарднаас гарч явсан. Гэртээ очоод байж байхад шөнө 00 цагийн үед фэйсбүүкийн чатаар маргааш өглөө 10:00 цагт хүрээд ирээч хүмүүс ирнэ, 100.000 төгрөг өгье гэхээр нь өглөө 08:30 болж байхад ирсэн чинь аяга хаана байна гэсэн. Тэгэхээр нь манай найз аваад явчихсан байна лээ гэж хэдлаа хэлээд гаргаж өгсөн. Тэгээд ломбарданд шалгуулсан байна гэхээр нь үгүй, тийм зүйл байхгүй гэж хэлсэн чинь цагдаа дуудчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/, 

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 31 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/, болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч М.Л нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Женерал таун” хотхоны 204 дүгээр байрны 38 тоотод оршин суух Б.Дгийн гэрт үйлчлэгчээр ажиллаж байхдаа түүний гэрээс нууцаар алтан аяга хулгайлж, Б.Дд 2.800.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/, хохирогч Б.Дгийн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч Г.Банзрагчийн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 16 дугаар хуудас/,

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ны эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг  нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг.

Хохирогч Б.Дгаас “...Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 71 дүгээр хуудас/, байх тул М.Лыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч М.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо буцааж өгч хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл,  хувийн байдал  зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Л нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна