| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2233000360041 |
| Дугаар | 2022/ДШМ/50 |
| Огноо | 2022-08-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Ундрах |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2022/ДШМ/50
Б.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Г.Ундрах /цахим/
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, шийдвэрлэн 2022 оны 0 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр овогт *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
овогт *******, Монгол улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 03-ний өдөр аймаг ******* суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, “******* **************” ХХК-д жолооч ажилтай, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум **** баг тоотод оршин суух, /РД: /;
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Б. үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
овогт ******* /РД:/-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн -д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж,
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Г.Ундрах 2022 оны 07 сарын 0-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцэлдээ: ...Шийтгэх тогтоолыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Анхан шатны шүүх 27 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шүүдгэгчийг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсгийг бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул өөрчлөлт оруулж зөвтгүүлэх шаардлагатай байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 0 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/27 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолд “ ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох” гэсэн агуулгын өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Н.Оюунсайханы эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Б.н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Б.******* нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Оюунсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 03 сарын 18-ны өдрийн орой унтахаар хэвтэж байхад нөхөр баярын мэнд хүргэсэнгүй гэж хэрүүл маргаан гаргаад миний ам болон нуруу руу хэд хэдэн удаа гараараа тохойлдоод цохисон юм... урьд нь зодоод байдаггүй, айлгах санаатай цагдаад өгч байсан юм. Одоо санал гомдолгүй...” гэсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй, прокуророос ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул хэргийн оролцогчдын зүгээс энэ талаар ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй байна.
Харин шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо зохих хуулийн заалт хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-д “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох талаар шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана“ гэснийг зөрчсөн байх ба энэ нь шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн үндэслэл болж байх тул прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын 2022 оны 0 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
“1. овогт ******* /РД:/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн хүлээн авсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН