Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 303/ШШ2025/00241

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******************************************,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ***********************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******************* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ********************* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1970 онд Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн. **** нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн *****дугаартай архивын лавлагаа, Хүрээмарал сумын намын товчоо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ****дугаартай протокол, хавсралт, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн хурлын 1988 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн *****дугаартай тогтоол, хавсралт, Хүрээмарал сумын Улаантуг нэгдлээс төрсөн сумын хөдөлмөрийн аваргуудын 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэл, Хүрээмарал сумын Улаантуг хувьцаат компанийн бүх гишүүдийн хурлын 1993 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотоод журам, хүсэлт гаргагч *************ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ****** дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч ********ын ХААТР-1 маягт, гэрч *************************** нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч ********************ын 1986 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ************************* нь 1986 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь 1991 онд авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн *****дугаартай архивын лавлагаа, *******************ыг 1987 оны хөдөлмөрийн аваргаар тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцсэн Хүрээмарал сумын намын товчоо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ****дугаартай протокол, хавсралт, шагналд мөнгө зарцуулах тухай Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн хурлын 1988 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ****дугаартай тогтоол, хавсралт, 1986 оны хөдөлмөрийн аварга гэх Хүрээмарал сумын Улаантуг нэгдлээс төрсөн сумын хөдөлмөрийн аваргуудын 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэл, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *********************** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч *******************ын талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын ****дугаар бүртгэлд: овог, нэр-***********************, ажилладаг байгууллага-Улаан туг нэгдэл, эрхэлдэг ажил-хоньчин, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум-Хүрээмарал гэж тэмдэглэжээ.

5. Иймд хүсэлт гаргагч *****************ын 1986 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******************ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ************************ын 1986 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******************ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА