Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/51

 

                                        *******д холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай     

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Мөнхдөл /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж шийдвэрлэн 22 оны 06 дугаар сарын 03-ны  өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 22/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр ******* ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 22 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* ******* овогт *******гийн *******, Монгол улсын иргэн ******* оны дугаар сарын -ны өдөр Хөвсгөл аймаг ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр, ээж, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын баг 31-1 тоотод оршин суух /РД:*******/

Шүүгдэгч ******* нь 22 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн төв асфальтан замын -6 дахь километрт улсын дугаартай “Nissan Advan” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа ...замын хажуу хэсэг рүү онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас эрүүл мэндэд цээжний хөндий дэх цус хуралт үүсгэсэн олон хавирганы хугарал /зүүн талын 9-р хавирга, баруун талын 7--р хавирганы зөрүүтэй хугарал/, цээжний 1 нугалмын их биөийн шахагдсан хугарал, зүүн бөөрний өөхөн эдэд цус хуралт, цээжний зүүн хэсэг, зүүн гарын бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол, ийн биед хоёр гарын сарвуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол, биед зүүн нүдний зовхи, шанаанд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: *******н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг мэдэгдэн,

Эрүүгийн хуулийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг тэнссэн хугацаанаас эхлэн тоолж,

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,

Шүүгдэгч       *******н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 32801 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэн,

Шүүгдэгч       *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж,

Хохирогч,      иргэний нэхэмжлэгч цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Мөнхдөл 22 оны 07 сарын 01-ний өдрийн 02 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: ... Шийтгэх тогтоолыг 22 оны 06 дугаар сарын -ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

...Прокуророос яллагдагч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг 22 оны 0 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар нөхөн төлж барагдуулсан байх ба хэргийг хянахад, Эрүүгийн хуулийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, .4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, . дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан байх тул хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан саналаас зөрүүтэйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасны дагуу үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын хэмжээ хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 22 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцлээр *******д холбогдох 2233000000043 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1. Шүүгдэгч ******* нь 22 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 16 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа цаг агаарын болон замын нөхцөл байдлын харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан яваагүйгээс машин халтирч улмаар замын хажуу хэсэг рүү орж онхолдсоны улмаас зорчигч эрүүл мэндэд хүнд хохирол, , Д.Лувсанпэрэнлэй нарын биед хөнгөн хохирол тус тус учирсан байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн12 дугаар зүйлийн 12.1-д заасан “ ... цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон  хязгаараас  хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12 дугаар зүйлийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул,саад  тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”  гэсэн заалтуудыг шүүгдэгч ******* нь зөрчсөний улмаас осол гаргаж бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан  шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн “ ... цас орсон зам халтиргаатай байсан машин шарвахаар нь  нөгөө тийшээ  дарсан чинь шарваад хариулж амжилгүй замын хажуу талын тэмдэг мөргөсөн ...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч “...бид гэр бүлээрээ явж байсан... тойрог дээр машин шарвасан ба эсрэг тал руу нь дартал  машины бөгсөн хэсгээр замын тэмдэг хамж мөргөөд явж байсан чиглэлийнхээ эсрэг  тал руу хараад зогсчихсон байсан. ...  тухайн үед би машинаас буух гэхээр хөдөлж чадахгүй  хаалгаа онгойлгох гэхээр гар хөдлөхгүй байсан. ... ослын улмаас Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт 8 хоног хэвтэж эмчлүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны  шинжээч эмч Ч.Буянзаяагийн 22 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 337 дугаартай  шинжээчийн дүгнэлт,  Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Үнэнбаатарын 22 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн тогтоол зэргээр тогтоогдож байна.

2.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч *******н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон  байна.

Дээд шатны прокурор эсэргүүцлээ ...шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан саналаас зөрүүтэйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасны дагуу үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын хэмжээ хэрэглээгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...гэж тайлбарлажээ.

Давж заалдах шатны шүүхээс дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг  хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.  

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлэх санал гаргасан байх ба шүүхээс  шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлоо төлсөн, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь  хууль зөрчөөгүй  байна.  

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасны дагуу үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын хэмжээ хэрэглээгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэл болж байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тэнсэгдсэн хугацаанд тухайн хүнд хяналт тавих байгууллагын талаарх заалтыг орхигдуулсан байх тул   *******д хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоолд зохих нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4,  2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын 22 оны 06 дугаар сарын 03-ны  өдрийн 22/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолын

2 дахь заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******гийн  тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт  даалгасугай” гэж,

3 дахь заалтыг:

“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4, , 7.3 дугаар зүйлийн 2., 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар *******д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа  эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүгдэгч  тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг билүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэж

4 дэх  заалтыг:

“4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчилсүгэй.   

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийн  заримыг хүлээн авсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                               

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН