| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00091/И |
| Дугаар | 303/ШШ2025/00243 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 303/ШШ2025/00243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ****************************************************************,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ***************** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ***************** нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие ****** онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн. Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн туслах үйлдвэрт мужаанаар, 1988 оны 8 сарын 25-ны өдрөөс 1992 оны 9 сарын 01-ний өдөр хүртэл Цэцэглэлт нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ****дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ****дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Өлзийт сумын цэцэглэлт нэгдлийн даргын 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ****дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Өлзийт сумын цэцэглэлт нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ****дугаартай тушаал, хөдөлмөрийн ******дугаартай дэвтрийн хуулбар, цэргийн батлахын хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******** дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч ***************ийн ХААТР-1 маягт, гэрч*****************ын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч ************ийн 1982 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн туслах үйлдвэрт мужаанаар, 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар, мөн 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, мөн 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь:****************** нь 1982 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн туслах үйлдвэрт мужаанаар, 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар, мөн 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь 1989-1991 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ****дугаартай архивын лавлагаа, ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ****дугаартай тушаал, ажлаас чөлөөлж ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Өлзийт сумын цэцэглэлт нэгдлийн даргын 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ****дугаартай тушаал, зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж ажилд шилжүүлэх тухай Баянхонгор аймгийн Өлзийт сумын цэцэглэлт нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ****дугаартай тушаал, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн ******дугаартай дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ************ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Хүсэлт гаргагч ************ийн хөдөлмөрийн 038316 дугаартай дэвтрийг 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн зөвлөл нь нээсэн, хөдөлмөрийн дэвтэрт дурдагдсан овог, нэр, төрсөн он, боловсрол, гэрэл зураг зэргээр нь ******************ийн дэвтэр мөн болохыг тодорхойлох боломжтой байх тул уг тус хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсныг нотлох ач холбогдолтой бичиг баримт гэж шүүх дүгнэв.
5. Мөн хүсэлт гаргагч **************ийн талаар1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын *********дугаар бүртгэлд: овог, нэр-*************************, ажилладаг байгууллага-Цэцэглэлт нэгдэл, эрхэлдэг ажил-цэргээс ирсэн, оршдог сум-Өлзийт гэж тэмдэглэжээ.
6. Харин *******************ийн 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, мөн 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Иймд хүсэлт гаргагч *********************ийн 1982 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн туслах үйлдвэрт мужаанаар, 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар, мөн 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, мөн 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч *****************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******************ийн 1982 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн туслах үйлдвэрт мужаанаар, 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар, мөн 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, мөн 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *************************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА