| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/00159/И |
| Дугаар | 319/ШШ2025/00187 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 319/ШШ2025/00187
| 2025 оны 04 сарын 0******* өдөр | 319/ШШ2025/001*******7 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би,
Нэхэмжлэгч ******* хотын ******* дүүргийн ******* ******* *******,******* *******, ******* *******, /900*******00100*******/ -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн сумын багт оршин суух, холбогдох, 3,464,5*******2.09 (гурван сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга таван зуун наян хоёр төгрөг есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 ******* сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 ******* сарын 2*******-ны өдөр 319/2025/00159/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .Эрхэмбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:” ... Х.Олонбаяр нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр цахим зээлийн гэрээ байгуулан зээл авсан. 600002*******973 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 3,447,5*******2.09 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 3,464,5*******2.09 төгрөгийг хариуцагч гаргуулж өгнө үү... “гэжээ.
Хариуцагч Х.Олонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: иний бие Х.Олонбаяр нь .банкны шүүхэд гаргасан өргөдөлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,464,5*******2.09 төгрөгийг 4 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Х. холбогдуулан цахим зээлийн гэрээний үүрэгт 3,447,5*******2.09 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 3,464,5*******2.09 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Олонбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,464,5*******2.09 төгрөгийг 4 сарын хугацаанд төлж барагдуулах тухай тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч -ийн 2025 оны 02 ******* сарын 2*******-ны өдөр Төрийн сангийн тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,3*******3.30 төгрөгийн тал хувь болох 35,191.65 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,191.65 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,191.65 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д олгохоор тогтов.
Хариуцагч Х.Олонбаяр нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйл, 123 ******* зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлтэй Х. холбогдох цахим зээлийн гэрээний үүрэгт 3,447,5*******2.09 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 3,464,5*******2.09 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч -ийн 2025 оны 02 ******* сарын 2*******-ны өдөр Төрийн сангийн тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,3*******3.30 төгрөгийн тал хувь болох 35,191.65 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,191.65 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч 35,191.65 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Олонбаяр нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС