Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 303/ШШ2025/00244

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *****************************************

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ****************************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ********************************* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******************* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие **** онд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, ***нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. ШУА-ийн ботаникийн хүрээлэнгийн Говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн станцад 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс улирлын ажилчнаар орсон. 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал эрдэм шинжилгээний туслах ажилтнаар тасралтгүй ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Говийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргын 1996 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн ***дугаартай тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Говийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргын 1996 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ***дугаартай тушаал, Станцын ажилтан, ажилчдын хурлын 1996 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн албан тэмдэглэл, Говийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргын 1995 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ***дугаартай тушаал, Говийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргын 1995 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ***дугаартай тушаал, хавсралт, БНМАУ-ын шинжлэх ухааны академи ботаникийн хүрээлэнгийн говийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргын 1994 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ***дугаартай тушаал, Шинжлэх ухааны академи ботаникийн хүрээлэнгийн говийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргын 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ***дугаартай тушаал, Шинжлэх ухааны академи ботаникийн хүрээлэнгийн говийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргын 1992 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ***дугаартай тушаал, Шинжлэх ухааны академи ботаникийн хүрээлэнгийн говийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргын 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ***дугаартай тушаал, хавсралт, Шинжлэх ухааны академи ботаникийн хүрээлэнгийн говийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргын 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ***дугаартай тушаал, Шинжлэх ухааны академи ботаникийн хүрээлэнгийн говийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргын 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ***дугаартай тушаал, Шинжлэх ухааны академи ботаникийн хүрээлэнгийн говийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргын 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ***дугаартай тушаал, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүн амын тооллогын лавлагаа, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ********* дугаартай архивын лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ********* дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч *************ийн ХААТР-1 маягт, гэрч *************************************** нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч *******************ийн 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцад улирлын ажилтан, цэцэрлэгчээр, мөн 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцад туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ********************** нь 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцад улирлын ажилтан, цэцэрлэгчээр, мөн 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцад туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь ажилд томилох тухай Шинжлэх ухааны академи ботаникийн хүрээлэнгийн говийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргын 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ****дугаартай тушаал, ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай Шинжлэх ухааны академи ботаникийн хүрээлэнгийн говийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргын 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ****дугаартай тушаал, ээлжийн амралт олгох тухай Шинжлэх ухааны академи ботаникийн хүрээлэнгийн говийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргын 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ****дугаартай тушаал, цалинг шинэчлэн тогтоох тухай Шинжлэх ухааны академи ботаникийн хүрээлэнгийн говийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргын 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ****дугаартай тушаал, хавсралт, ээлжийн амралт олгох тухай Шинжлэх ухааны академи ботаникийн хүрээлэнгийн говийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргын 1992 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ****дугаартай тушаал, ээлжийн амралт олгох тухай Шинжлэх ухааны академи ботаникийн хүрээлэнгийн говийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргын 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ****дугаартай тушаал, ээлжийн амралт олгох тухай БНМАУ-ын шинжлэх ухааны академи ботаникийн хүрээлэнгийн говийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргын 1994 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ****дугаартай тушаал, 5. Эрдэм шинжилгээний туслах ажилтан *************** гэх Говийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргын 1995 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ****дугаартай тушаал, хавсралт, ээлжийн амралт олгох тухай Говийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргын 1995 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ****дугаартай тушаал, хуралд оролцсон талаарх Станцын ажилтан, ажилчдын хурлын 1996 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн албан тэмдэглэл, ... хүлээлцүүлэх комисс ***************ийг томилон ажиллуулсугай гэх Говийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргын 1996 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ****дугаартай тушаал, хөрөнгийн тооллого хийх комисс томилох тухай, комиссын дарга *********** гэх Говийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргын 1996 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн ****дугаартай тушаал, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ************************** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч ************ийн талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын *****дугаар бүртгэлд: овог, нэр-********************, ажилладаг байгууллага-ГУТЭШ станцад, эрхэлдэг ажил-цэцэрлэгч, эрхэлж эхэлсэн он-1988 он, оршдог сум-Богд гэж тэмдэглэжээ.

5. Иймд хүсэлт гаргагч *****************ийн 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцад улирлын ажилтан, цэцэрлэгчээр, мөн 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцад туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *********************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ************************ийн 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцад улирлын ажилтан, цэцэрлэгчээр, мөн 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцад туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч***************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА