| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0087/э |
| Дугаар | 91 |
| Огноо | 2018-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл, Ц.Даваажаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Д.Бд холбогдох эрүүгийн 1810001430084 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 33 настай эрэгтэй, дээд боловсролтой, химийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Д.Б
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Вива сити” хорооллын N4-2-4 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Б.Атай маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.Бээс: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Б.Аын: “...Би тэр үед нөхөртэйгээ маргалдсан. Тэгтэл Д.Б гэнэт уурлаад намайг барьж аваад сэгсэрсэн. Тэгээд намайг буйдан руу түлхэж унагаасан. Тэгээд намайг босоод ирэхэд миний цээж хэсэгт гараараа 1 удаа цохисон... Д.Б миний гар, хөл рүү хэд хэдэн удаа гар хөлөөрөө цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн №1017 дугаартай дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч Д.Бийн: “...Тэгээд би өдөр энхэртэйгээ маргалдсан байсан учраас уурандаа эхнэр лүүгээ уурлаж босч ирээд эхнэрийнхээ мөрөн дээрээс барьж байгаад хэд хэдэн удаа сэгсэрсэн. Тэгээд буйдан руу түлхээд унагаасан. Би уурандаа эхнэрийнхээ мөрнөөс барьж байгаад сэгсэрсэн. Үүнээс болоод л гэмтэл учирсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/,
-Оршин суугаа хаяг, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/
-Шүүгдэгчийн боловсролын талаарх мэдээлэл /хх-ийн 46-51 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Вива сити” хорооллын N4-2-4 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Б.Атай маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/, хохирогч Б.Аын мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн №1017 дугаартай дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/
Хан-Уул дүүргийн Прокуророос хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/, захиргааны зөрчлийн бүртгэл /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/ зэрэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага үндэслэлтэй байна.
Энэ хэргийн шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч нараас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох санал гаргасныг шүүх хүлээн авах боломжтой гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал
Хохирогч Б.А нь гэмтлийн улмаас учруулсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй /хх-ийн 55 дугаар хуудас/ гэсэн байх тул шүүгдэгч Д.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.