Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/52

 

                                          Х.*******эд холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай

       Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Мөнхдөл /цахим/

Хохирогчийн өмгөөлөгч Д.Даваахүү /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа /цахим/

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж шийдвэрлэн 2022 оны 06 дугаар сарын 1-ны  өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/4 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлоор Х.*******эд холбогдох эрүүгийн 2200000009 дугаартай, 150/2022/004/Э индекстэй 1 хавтас хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овгийн *******, Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын -ний өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл , эхнэр, хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн сумын овоо дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД:*******/,

Шүүгдэгч Х.******* нь 2022 оны 0 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн сумын -Овоо дугаар багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр *******г түлээний модоор цохиж зүүн гарын шууны ясыг хугалж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх:

овогт *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Х.*******эд 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаа: шүүгдэгч Х.*******эд оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэхэмжилсэн зүйлгүй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Үндэслэл нь: Шүүгдэгч Х.******* нь 2022 оны 0 сарын 15-16-ны шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр *******г түлээний модоор цохиж гарын шууны ясыг хугалж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан болно. Х.*******ийн хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ талаар ямар нэгэн байдлаар маргахгүй байх бөгөөд хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтыг бүрдүүлж мөрдөн байцаалтын шатанд өгөөгүй боловч хохирогчийн нэхэмжилсэн 1.000 төгрөгийг сайн дураар төлж барагдуулсан ба шүүх хурлын явцад хохирогч нэхэмжлэх зүйлгүй санал гомдолгүй гэж мэдүүлсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.1 дэх хэсэг, мөн хуулийн 7.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.*******ийн эдлэх ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүйгээр ялыг тэнсэх бүрэн боломжтой байна. анхан шатны шүүх энэ тал дээр дүгнэлт хийгээгүй байна. Х.******* нь одоогоор *******тэй тусдаа амьдарч байсан бөгөөд Х.*******ийн ээж ганцаараа мал ахуйг нь харж хамгаалж байгаа ба 70 гаруй настай, өндөр даралттай хүн байгаа болно. Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Хохирогч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Шүүхээс шүүгдэгч Х.*******эд оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэж байна.

Х.*******ийн хувьд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч надад эмчилгээний зардал хууль зүйн туслалцаа авсан, гэрээний хөлс зэргийг төлж барагдуулсан нь үнэн, миний хувьд бодитоор гарсан зардлаа л нэхэмжилсэн.

Хохирогч би түүнд шүүхээс оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх үүднээс түүнийг уучилж, түүний гуйлтаар гэрлэлт цуцлуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ хүртэл татгалзаж эрүүгийн шүүх хуралдаанд оролцохдоо хөгшин настай ээж нь байдаг тул оногдох ялыг тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтээ хүртэл илэрхийлсэн болно. Гэтэл ******* нь өөрийн буруугаа ойлгож гэмшээгүйн зэрэгцээ эрүүгийн ял шийтгэлээ хөнгөрүүлэхийн тулд намайг ятгаж надад оногдох малыг тасалж өгнө гэж хуурч мэхэлсэн байна. Х.******* нь намайг хуурч, өгнө гэсэн малаа тоо толгойгоор нь бүрэн гүйцэт өгөөгүй ба бусдын малыг оролцуулж надад мал тасалж өгсөн учир одоо эзэд нь ирж малаа надаас нэхэж аваад байна. Үүний зэрэгцээ ээж нь намайг очиход хөөж элдэв үгээр хэлж орилж хашгичан миний гэсэн юмыг гэрээс гаргаж хаясан байсан ба өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ ял авсан хүүгээ буруутгахгүй намайг буруутгаж харааж зүхэж байгаад маш их гомдолтой байна.

X.******* нь намайг нэг бус удаа зодож гэр бүлийн хүчирхийлэл үзүүлж байсан. Тухайн хэрэг үйлдэх шөнөө тэжээж байсан нохойн гөлөгийг хүртэл ална гэж надаар машины араас хүчээр уяулж сэтгэл санааны дарамт үзүүлсэн, намайг ална гэж айлгаж сүрдүүлсэн, хамгийн сүүлд нь шүүх хурлын өмнө ч намайг ч буудаж ална гэж заналхийлсэнд гомдолтой байгаа. Түүнийг би өөрийн хийсэн гэмт үйлдэлдээ чин санаанаасаа гэмшсэн, дүгнэлт хийсэн гэж үзэхгүй байна. Би маш их айдастай байна. Иймд түүнд оногдох ялыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  2022 оны 0 дугаар сарын 15-16-нийг шилжих шөнө гэр бүлийн хамааралтай хүнийг түлээний модоор цохиж, анхан шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг зэргийг харгалзаж оновчтой шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор  Х.*******эд холбогдох 2200000009 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяагийн зүгээс гаргасан “...Шүүгдэгч Х.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн, мал ахуйг нь харах хүнгүй 70 гаруй настай хөгшин эх нь харгалзаж байгаа зэрэг байдлыг харгалзан оногдуулсан 01 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.*******ийн гэм бурууг хэлэлцэж, 2022 оны 0 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн сумын -Овоо дугаар багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр *******г түлээний модоор цохиж зүүн гарын шууны ясыг хугалж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Үүнд:

1.Хохирогч *******гийн шүүх хуралдааны шатанд өгсөн “...2022 оны 0 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө нөхөр архи уусан үедээ надтай маргалдаж зодож гарыг маань хугалсан...” гэх

2.Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Энэ үед шидсэн мод нь миний зүүн гарын шуу хэсэгт оносон. Тухайн үед хугарсан гэж мэдээгүй, Гэнэт гарын бугуй хавдаад эхэлсэн...” гэх /хх-ийн 22-2/,

.Гэрч ******* “...0,5 литрийн тал шил архиа Х.*******тэй хамт уусан...” гэх /хх-ийн 44-46/,

4.Гэрч ******* “...миний төрсөн дүү ******* над руу амь авраарай, үхлээ гэсэн зурвас илгээсэн байсан. Энэ үед нь буцаагаад залгахаар утсаа авахгүй байсан учраас би би өглөө 07 цагт Эрдэнэтээс такси аваад Сэлэнгэ аймгийн сумын овоо багт байх дүү *******гийн гэрийн гадна талд очих үед Х.*******ийн машины  хаалга онгорхой байсан. Гэрт нь ороход *******, Х.******* нар орон дээрээ хэвтэж байсан... ....******* хувцсаа өмсөх гэсэн боловч чадахгүй байсан болохоор би хувцсыг нь өмсгөж аваад Х.*******ээс “яасан юм бэ чи *******г зодчихсон юм уу? Гэхэд хариу хэлээгүй. Ингээд би *******г аваад Орхон аймаг руу явсан. Зөндөө олон удаа цохиж зодож байсан. *******г зодуулаад манай гэрт ирээд байж байхад нь нөхөр Х.******* нь ирээд гуйж байгаад аваад явдаг байсан...” гэх, /хх-ийн 47-48/,

5.Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 275 тоот дүгнэлт /хх-ийн 07-09/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн чанартай нотлох баримтууд зэрэг болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Шүүх шүүгдэгч Х.*******ийн үйлдлийг тогтоогдсон үйл баримтад тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж, .4 дүгээр зүйлийн 2.1-д заасан 01 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Х.******* нь архидан согтуурсан үедээ эхнэр *******гийн эрх чөлөөнд халдаж, түүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг санаатай үйлдсэн, анхан шатны шүүх хуралдааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон түүнд 01 жилийн хорих ял биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж үзэв.  

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2, 6., 6.5, 6.6, 6.7, 6.8, 6.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 1-ны өдрийн 2022/ШЦТ/4 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 9.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 1-ны  өдрийн 2022/ШЦТ/4 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                               

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ