2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/02945

 

 

 

 

 

 

 

 

 

 

20******* 04 08 *******9*******/ШШ20*******/02945

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, *******9 дүгээр хороолол, чөч ******* байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ы ******* /Регистрийн дугаар ЛЮ84*******0222*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, Хүннү 2*******5-******* тоот хаягт байрлах  ХХК /Регистрийн дугаар 5*******730*******9/-д холбогдох,

 

20*******7 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан 2*******5/2-В дугаартай Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-ний 3.2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******.*******-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, төлсөн 93,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

орон сууцыг эзэмшиж, ашигласны төлбөрийн үлдэгдэл 60,*******6,652 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмлэгч Б.*******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Батбаатар /Үнэмлэхий дугаар *******842/,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбат, Х.Цэрэнням,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Б.******* нь ХХК-тай 20*******7 оны 04 сарын 06-ны өдөр 2*******5/2-В тоот Орон сууц захиалгаар барьж, гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп цогцолбор хорооллын *******2 дугаар талбайд баригдаж буй Элизабет хотхоны 2*******5 дугаар байрны 2 дугаар байр, 2 дугаар орц, 9 дүгээр давхар, тоот хаягт байрлах 7*******.07 м.кв талбай бүхий баригдаж дууссан орон сууцыг ******* м.кв-г 2,200,000 төгрөгөөр тооцож нийт *******56,354,000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч урьдчилгаанд 35,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг 20*******7 оны 05 сарын 30-ны өдрөөс 20*******8 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хувааж төлөхөөр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч Б.******* нь дээрх байрны урьдчилгаа төлбөрт 20*******7 оны 04 сарын 06-ны өдөр 35,000,000 төгрөг, 20*******7 оны 07 сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 20*******7 оны 09 сарын **************-ний өдөр 2,000,000 төгрөг, 20*******7 оны ************** сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 20*******7 оны *******2 сарын 2*******-ний өдөр 4,000,000 төгрөг, 20*******8 оны 06 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 20*******8 оны 05 сарын 29-ний өдөр 4,000,000 төгрөг, 20*******9 оны 04 сарын *******0-ны өдөр 4,000,000 төгрөг, 20*******9 оны 04 сарын *******9-ний өдөр 6,000,000 төгрөг, 20*******9 оны *******0 сарын 08-ны өдөр 6,000,000 төгрөг, 20*******9 оны *******0 сарын 24-ний өдөр 4,000,000 төгрөг, нийт 93,000,000 төгрөгийг төлсөн. Гэтэл ХХК нь 2023 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан орон сууцыг Б.*******ын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдаан 2023 оны 03 сарын 23-ны өдөр болж *******0*******/ШШ2023/0*******449 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.*******, 205 дугаар зүйллийн 205.*******-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******ыг маргаан бүхий орон сууцнаас албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Уг шүүх хуралдаанд Б.*******ыг оролцуулаагүй болно. Дээрх шүүхийн шийдвэрт шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн орон сууцны төлбөрт төлсөн 93,000,000 төгрөгтэй холбогдуулан тусгайлан эрх зүйн дүгнэлт өгөөгүй тул талуудын хэн аль нь энэ талаар шүүхэд нэхэмжлэлээ гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй гэжээ. Нэхэмжлэгч Б.******* нь дээрх байрны төлбөрт нийт 93,000,000 төгрөгийг төлсөн болох нь Голомт банкны төлбөрийн баримт, Хас банкны орлогын мэдүүлэг, ХХК-ийн бэлэн мөнгений орлогын баримт болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн *******0*******/ШШ2023/0*******449 шийдвэрийн үндэслэх хэсгийн хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.******* нь орон сууцны үнэд нийт 93,000,000 төгрөгийг төлж... гэх хэсгээр тус тус тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт нотлогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Хариуцагч ХХК нь зохигчдын хооронд 20*******7 оны 04 сарын 06-ны өдөр байгуулагдсан 2*******5/2-В тоот Орон сууц захиалгаар барьж, гүйцэтгэх гэрээнээс татгалзаж Б.*******ын эзэмшлээс Баянзүрх дүүргийн дугаар хороо, Элизабет хотхоны 2*******5 дугаар байрны 2 дугаар байр, 2 дугаар орц, тоот хаягт байрлах 7*******.07 мк талбай бүхий орон сууцыг чөлөөлж авсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.*******-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гэрээний үнэд нэхэмжлэгчийн төлсөн 93,000,000 буцаан шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч одоог болтол дээрх төлбөрийг нэхэмжлэгчид төлөлгүй хохироосоор байна. Зохигчдын хооронд байгуулагдсан 2*******5/2-В тоот Орон сууц захиалгаар барьж, гүйцэтгэх гэрээ-ний 3.2-т Захиалагч гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлж чадалгүй 2.2-т заасан эцсийн хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрснээс хойш хуанлийн 30 хоног өнгөрснөөр гүйцэтгэгч гэрээг дангаар цуцалж, орон сууцнаасаа нүүлгэн гаргах эрхтэй. Ингэхдээ гэрээг цуцалсантай холбоотойгоор алданги, учирсан хохирлыг суутган авч үлдсэн төлбөрийг хүү тооцохгүйгээр захиалагчид буцаан олгоно гэж заасан зүйл, заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******.*******-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болсон байна. Учир нь хариуцагч ХХК нь гэрээнээс татгалзаж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.*******-д зааснаар орон сууцаа биет байдлаар нь хүлээн авч харин нэхэмжлэгч Б.*******ын төлсөн 93,000,000 төгрөгийг түүнд буцаан төлөх үүрэгтэй талаар хуульчилсан байхад хуулийн энэхүү заалтыг зөрчсөн хэлцлийг гэрээний 3.2 дахь заалтад оруулжээ. Иймд зохигчдын хооронд 20*******7 оны 04 сарын 06-ны өдөр байгуулагдсан 2*******5/2-В тоот Орон сууц захиалгаар барьж, гүйцэтгэх гэрээ-ний 3.2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******.*******-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.*******аас төлсөн 93,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд түрээсийн төлбөрт 60,*******6,652 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй. ХХК нь орон сууц хөлсөлсний төлбөр шаардах эрхгүй, хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

ХХК нь иргэн Б.*******тай 20*******7 оны 04 сарын 06-ны өдөр Орон сууц захиалгаар барьж, байгуулах гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Элизабет хотхон, 2*******5 байр, тоот хаягтай, нийт 7*******.07 м.кв талбай бүхий орон сууцыг худалдсан. Б.******* орон сууцны төлбөрийг тодорхой хуваарьтайгаар төлөх хүсэлтэй байна гэсний дагуу гэрээний төлбөр болох *******56,354,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 20*******8 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөхөөр төлбөрийн хуваарь тогтоон гэрээг байгуулсан. Гэвч Б.******* нь 20*******7 оны 05 сарын 30-ны өдрөөс эхлэн төлбөрийн хуваарийг зөрчиж, төлбөр төлөх хугацааг хэтрүүлж эхэлсэн. Иймээс манай компани гэрээний 6.2-т Захиалагч гэрээний 2.2-т заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй хуанлийн 30 хоног өнгөрсөн тохиолдолд Гүйцэтгэгч гэрээнээс дангаар татгалзах эрхтэй гэж заасны дагуу гэрээнээс татгалзаж улмаар 2023 онд шүүхийн шийдвэрээр орон сууцыг албадан чөлөөлүүлж авсан. Манай компани 20*******7 оны 05 сарын *******5-ны өдөр акт үйлдэн орон сууцыг Б.*******т хүлээлгэн өгснөөс хойш албадан чөлөөлүүлэх хүртэлх хугацаанд Б.******* тус орон сууцанд амьдарч байсан. Б.*******ыг дээрх орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шүүхийн шийдвэр 2023 оны 03 сарын 22-ны өдөр гарсан хэдий ч орон сууцыг чөлөөлж өгөхгүй байсаар 2023 оны *******0 сарын 07-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар орон сууцаа чөлөөлж авсан. Иймээс Б.******* нь 20*******7 оны 05 сарын *******5-наас 2023 оны *******0 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт 76 сар 22 хоногийн хугацаанд орон сууцыг эзэмшиж, ашигласан. Гэрээний 6.3.2-т Захиалагч талын гэрээ биелснээс олсон ашиг болох гэрээнээс татгалзах хүртэлх сар бүрийн орон сууц ашигласны 2,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төлбөр (түрээсийн төлбөр, байрыг шинэчилж, засварлахтай холбоотой зардал)-ийг захиалагчийн төлсөн төлбөрөөс суутгах-аар тохиролцсоны дагуу Б.******* орон сууцыг хүлээн авснаас хойш 76 сар 22 хоногийн хугацаанд ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй. Иймд манай компанийн зүгээс Б.*******ын төлсөн төлбөр болох 93,000,000 төгрөгийг гэрээнээс татгалзах хүртэлх хугацааны орон сууц ашигласны төлбөрт суутган тооцсон. Мөн дээрх орон сууцыг албадан чөлөөлүүлсний дараа орон сууцанд засвар хийж хэвийн байдалд нь оруулахад манай компаниас нэлээдгүй хэмжээний зардал гарсан болохыг дурдах нь зүйтэй. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд 20*******7 оноос хойш бүтэн 6 жил гаруй хугацаанд манай орон сууцанд амьдарчхаад одоо орон сууцны төлбөрт төлсөн 93,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б.******* нь 20*******7 оны 05 сарын *******5-ны өдрөөс 2023 оны *******0 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 76 сар 22 хоногийн хугацаанд орон сууцыг эзэмшиж, ашигласан. Тиймээс гэрээний 6.3.2-т "Захиалагч талын гэрээ биелснээс олсон ашиг болох гэрээнээс татгалзах хүртэлх сар бүрийн орон сууц ашигласны 2,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төлбөр (түрээсийн төлбөр, байрыг шинэчилж, засварлахтай холбоотой зардал)-ийг захиалагчийн төлсөн төлбөрөөс суутгах"-аар тохиролцсон. Иймд Б.******* нь орон сууцыг хүлээн авснаас хойш нийт 76 сар 22 хоногийн хугацаанд ашигласны төлбөр буюу нийт *******53,*******6,652 төгрөгийг төлөх үүрэгтэй. Манай компанийн зүгээс Б.*******ын төлсөн төлбөр болох 93,000,000 төгрөгийг гэрээнээс татгалзах хүртэлх хугацааны орон сууц ашигласны төлбөрт суутган тооцсон. Орон сууцыг ашигласан нийт хугацааны төлбөрөөс өнгөрсөн хугацаанд төлсөн 93,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 60,*******6,652 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож өгнө үү гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.*******. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-*******-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.22-ны *******0*******/ШШ2023/0*******449 дугаар шийдвэр /хх-5-8/, 20*******7.04.06-ны 2*******5/2-В дугаартай Орон сууц захиалгаар барьж, гүйцэтгэх гэрээ /хх-9-**************/, 20*******7.04.**************-ний Орон сууцны төлбөрийн хуваарь өөрчлөх болон орон сууц ашиглуулах тухай гэрээ /хх-*******2/, Голомт банкны төлбөрийн баримт /хх-*******3-*******9/, Хас банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-20, 2*******/, Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-22, 23/, Монгол шуудангийн илгээмжийн иөлбөр төлсөн баримт /хх-*******/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-49/, сөрөг нэхэмжлэлийн хари тайлбар /хх-67/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3*******/, итгэмжлэл /хх-32, 33-34/, хариу тайлбар /хх-40-4*******/, сөрөг нэхэмжлэл /хх-53/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-54/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-68/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 20*******.04.08-ны 4/420 дугаартай Хариу мэдэгдэх хуудас /хх-70/, байр, орон сууцнаас албадан гаргах тухай тогтоол /хх-7*******-72/, Гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тэмдэглэл /хх-73/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-74/.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь 20*******7 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан 2*******5/2-В дугаартай Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-ний 3.2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******.*******-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, гэрээний төлбөрт төлсөн 93,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг,

хариуцагч ХХК нь орон сууцыг эзэмшиж, ашигласны төлбөрийн үлдэгдэл 60,*******6,652 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

 

3. Зохигчийн хэн аль нь эсрэг талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

4. Б.******* болон ХХК нар 20*******7 оны 04 сарын 06-ны өдөр 2*******5/2-В дугаартай Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г байгуулан, Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп цогцолбор хорооллын *******2 дугаар талбайд баригдаж буй Элизабет хотхоны 2*******5 дугаар блок байрны 2 дугаар орц, 9 дүгээр давхар тоот хаягт байрлах 7*******.07 м.кв талбай бүхий орон сууцыг ******* м.кв-н үнийг 2,200,000 төгрөг, нийт *******56,354,000 төгрөгөөр тохирч, захиалагч тал болох Б.******* нь орон сууцны төлбөрийг гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөр 35,000,000 төгрөгийг төлөх, 20*******7 оны 05 сарын 30-ны өдрөөс 20*******8 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлөх, төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах, гүйцэтгэгч тал болох ХХК нь орон сууцыг 20*******6 оны *******2 сарын 30-ны өдөр ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохичгийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 9-**************/

 

Мөн талууд 20*******7 оны 04 сарын **************-ний өдөр 2*******5/2- дугаартай Орон сууцны төлбөрийн хуваарь өөрчлөх болон орон сууц ашиглуулах тухай гэрээ-г байгуулан, орон сууцны урьдчилгаа төлбөрт 35,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл *******2*******,354,000 төгрөгийг 20*******7 оны 05 сарын 30-ны өдрөөс 20*******8 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэл графикийн дагуу төлөх, төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар орон сууцны өмчлөх эрхийг зохих ёсоор шилжүүлэх, гэрээний төлбөр төлөх эцсийн хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрснээс хойш хуанлийн 30 хоног өнгөрснөөр гүйцэтгэгч гэрээг дангаар цуцалж, орон сууцнаас нүүлгэн гаргах, гэрээ цуцалсантай холбоотойгоор алданги, учирсан хохирлыг суутган авч үлдсэн төлбөрийг хүү тооцохгүйгээр захиалагчид буцаан олгох нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-ийн *******2/

 

5. ХХК нь Б.*******-т холбогдуулан гэрээгээр хүлээсэн орон сууцны төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээний зүйл болох орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 22-ны өдрийн *******0*******/ШШ2023/0*******449 дугаартай шийдвэрээр тус хэргийн хариуцагч Б.*******ыг Баянзүрх дүүрэг, дугаар хороо, 2*******5 дугаар байрны тоот хаягт байрлах орон сууцнаас албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн, тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба энэ талаар зохигч маргаагүй. /хх-ийн 5-8/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, 2023 оны *******0 сарын 06-ны өдөр орон сууцыг чөлөөлж, ХХК-д хүлэлэгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 7*******-74/

 

6. Зохигч дээр дурдсан үйл баримтын талаар маргаагүй боловч гэрээний заалт болон гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдох шаардлагыг гарган маргажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 20*******7 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан 2*******5/2-В дугаартай Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-ний 3.2-т Захиалагч гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлж чадалгүй 2.2-т заасан эцсийн хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрснээс хойш хуанлийн 30 хоног өнгөрснөөр гүйцэтгэгч гэрээг дангаар цуцалж, орон сууцнаасаа нүүлгэн гаргах эрхтэй. Ингэхдээ гэрээг цуцалсантай холбоотойгоор алданги, учирсан хохирлыг суутган авч үлдсэн төлбөрийг хүү тооцохгүйгээр захиалагчид буцаан олгоно гэсэн заалт нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.*******-д заасныг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******.*******-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, орон сууцны төлбөрт төлсөн 93,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б.******* нь орон сууцны төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул гэрээнээс татгалзаж орон сууцыг албадан чөлөөлүүлсэн, орон сууцыг 20*******7 оны 05 сарын *******5-наас 2023 оны *******0 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд эзэмшиж, ашигласан тул гэрээний 6.3.2-т Захиалагч талын гэрээ биелснээс олсон ашиг болох гэрээнээс татгалзах хүртэлх сар бүрийн орон сууц ашигласны 2,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төлбөр (түрээсийн төлбөр, байрыг шинэчилж, засварлахтай холбоотой зардал)-ийг захиалагчийн төлсөн төлбөрөөс суутгах-аар тохиролцсоны дагуу тооцож 76 сар 22 хоногийн хугацаанд ашигласны төлбөрт *******53,*******6,652 төгрөгийг төлөх үүргийг хүлээснээс төлсөн төлбөр 93,000,000 төгрөгийг суутган тооцсон, үлдэх 60,*******6,652 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй гэх тайлбарыг гарган маргасан.

 

7. Нэхэмжлэгч нь 20*******7 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан 2*******5/2-В дугаартай Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-ний 3.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх боловч тус гэрээнд бус, зохигчийн хооронд 20*******7 оны 04 сарын **************-ний өдөр байгуулсан 2*******5/2- дугаартай Орон сууцны төлбөрийн хуваарь өөрчлөх болон орон сууц ашиглуулах тухай гэрээ-ний 3.2. дахь заалтын талаар талууд маргаж мэтгэлцсэн.

 

8. Хэрэгт авагдсан баримтаар 20*******7 оны 04 сарын **************-ний өдөр байгуулсан 2*******5/2- дугаартай Орон сууцны төлбөрийн хуваарь өөрчлөх болон орон сууц ашиглуулах тухай гэрээ-ний 3.2-т Захиалагч гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлж чадалгүй 2.2-т заасан эцсийн хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрснээс хойш хуанлийн 30 хоног өнгөрснөөр гүйцэтгэгч гэрээг дангаар цуцалж, орон сууцнаасаа нүүлгэн гаргах эрхтэй. Ингэхдээ гэрээг цуцалсантай холбоотойгоор алданги, учирсан хохирлыг суутган авч үлдсэн төлбөрийг хүү тооцохгүйгээр захиалагчид буцаан олгоно гэж заасан заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******.*******-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба гэрээний зүйл болох орон сууцны төлбөрийг төлөхтэй холбоотой гэрээний талуудын эрх, үүргийг тодорхойлсон дээр дурдсан заалт нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.******* талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, *******89 дүгээр зүйлийн *******89.*******-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн байна.

 

Гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээнээс татгалзсантаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.*******-д заасан зохицуулалтын дагуу талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүргийг хүлээх боловч талуудын хооронд байгуулсан гэрээгээр тохиролцсоны дагуу холбогдох төлбөрийг гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрөөс суутган тооцсоныг буруутгах үндэслэлгүй ба гэрээнд энэ талаар харилцан тохиролцсоныг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т гэрээг цуцалсантай холбоотойгоор алданги, учирсан хохирлыг суутган авч үлдсэн төлбөрийг хүү тооцохгүйгээр захиалагчид буцаан олгохоор харилцан тохиролцсон байгаа нь талуудын хүсэл, зоригийн илэрхийлэл гэж үзэх үндэслэлтэй байна.

9. Нэхэмжлэгч Б.******* нь гэрээг байгуулсан хугацаа болох 20*******7 оны 04 сараас хойш нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр маргаж буй заалтыг хүчин төгөлдөр бус болох талаар маргаж байгаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

*******0. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 22-ны өдрийн *******0*******/ШШ2023/0*******449 дугаартай шийдвэрт тус хэргийн нэхэмжлэгч тал болох ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа Б.*******ын орон сууцны төлбөрт төлсөн 93,000,000 төгрөгийг гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол буюу орон сууцыг 20*******7 оны 05 сарын *******5-ны өдрөөс 2022 оны 05 сарын **************-ний өдөр хүртэл ашигласны төлбөрт зохигчийн хооронд 20*******7 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан 2*******5/2-В дугаартай Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-ний 6.2-т захиалагч гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгэгч гэрээнээс татгалзах эрхтэй, 6.3-т гэрээнээс татгалзсанаар төлсөн төлбөрөөс захиалагч орон сууцыг ашигласан сарын төлбөрийг 2,000,000 төгрөгөөр тооцон суутган тооцсон талаар дурдсан, хариуцагчийн орон сууцны төлбөрт төлсөн 93,000,000 төгрөгтэй холбогдуулан тусгайлан эрх зүйн дүгнэлт өгөөгүй гэж дүгнэсэн байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзсан болон гэрээнээс татгалзан гарсан үр дагаврын асуудлын талаар талууд маргасныг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

**************. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзсан болон гэрээнээс татгалзан гарсны үр дагаврын асуудлыг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн байх тул гэрээний үүрэгт орон сууцны төлбөрт төлсөн 93,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Мөн зохигчийн хооронд байгуулсан гэрээний үүрэгтэй холбогдох асуудлыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 22-ны өдрийн *******0*******/ШШ2023/0*******449 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй тул орон сууцыг 20*******7 оны 05 сарын *******5-наас 2023 оны *******0 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд эзэмшиж, ашигласны төлбөрийн үлдэгдэл 60,*******6,652 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

*******2. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн нэхэмжлэгч Б.*******ын 20*******7 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан 2*******5/2-В дугаартай Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-ний 3.2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******.*******-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, гэрээний төлбөрт төлсөн 93,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг, хариуцагч ХХК-ийн орон сууцыг эзэмшиж ашигласны төлбөрийн үлдэгдэл 60,*******6,652 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

*******3. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 693,*******50 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,284 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.3, **************6, **************8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

*******. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******.*******, 205 дугаар зүйлийн 205.*******, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч ХХК-д холбогдох 20*******7 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан 2*******5/2-В дугаартай Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-ний 3.2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******.*******-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, гэрээний төлбөрт төлсөн 93,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг, нэхэмжлэгч Б.*******-т холбогдох орон сууцыг эзэмшиж ашигласны төлбөрийн үлдэгдэл 60,*******6,652 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 693,*******50 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,284 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР