| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00195/И |
| Дугаар | 303/ШШ2025/00245 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 303/ШШ2025/00245
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: ******************************* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *************************************************
Хариуцагч: *************************************************** холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 44,851,266,12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***************************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *********************** Фидуцийн гэрээ, ***************** Авто машины зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 37,959,985.17 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 6,792,378.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 59,902.17 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөнд 39,000.00 төгрөг, нийт 44,851,266.12 (дөчин дөрвөн сая найман зуун тавин нэгэн мянга хоёр зуун жаран зургаа зууны арван хоёр ) төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч ********************* болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч ********************** нараас гаргуулах, хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж *************-г хохиролгүй болгож өгнө үү.... гэжээ.
Хариуцагч ******************** шүүхэд гаргасан тайлбартаа: ****************************** би *****************************-аас 40,000,000 төгрөг авсан эхний 3, 4 сар зээлээ төлсөн байсан. Машинаа Таван толгойн туслах гүйцэтгэх Шонхорын хүрд компанид түрээсээр явж байгаад түрээсээ өгөөгүйн улмаас зээл төлөлт төлөх боломжгүй болсон. Нэхэмжилсэн мөнгөө төлж барагдуулна. 44,812,266.12 төгрөгийг төлж барагдуулна. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ****************** шүүхэд гаргасан тайлбартаа: **************************** би ****************************************-аас 40,000,000 төгрөг авсан эхний 3,4 сар зээлээ төлсөн байсан. Машинаа Таван толгойн туслан гүйцэтгэх Шонхорын хурд компанид түрээсээр явж байгаад түрээсээ өгөөгүйн улмаас зээл төлөлт төлөх боломжгүй болсон. Нэхэмжилсэн мөнгөө барагдуулна. 44,812,266.12 төгрөгийг төлж барагдуулна. Хялбаршуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************************** нь ********************************* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 44,851,266,12 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***************************** нар нь зээлийн гэрээний үүргийн 44,851,266,12 төгрөгийг нэхэмжлэгч ********************************-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч хариуцагч***************************** нар нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн ************************************** тоот данснаас 226,203 төгрөг, хариуцагч ********************************** нараас 226,203 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч***************************-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ************************* нар нь зээлийн гэрээний үүргийн 44,851,266,12 төгрөгийг нэхэмжлэгч ******************************-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн ******************************* тоот данснаас 226,203 төгрөг, хариуцагч****************************** нараас 226,203 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ****************************************-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА