| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/00054/И |
| Дугаар | 191/ШШ2025/01928 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/01928
202...03 11 191/ШШ2025/01928
....УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, ...гудамж, ... тоотод оршин суух, .... овогт Бат Б /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар гудамж, ....тоотод оршин суух, ....овогт Ба Да /РД:..../
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ...дугаар хороо, ... хуулийн гудамж, ...-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлүүлэх, 20... оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 202...оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны 25,329,350 төгрөгийн хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлүүлэх, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 0..-ны өдрийн ...дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэгт 28,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Мя
Хариуцагч Б.Да
Хариуцагчийн ....ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өл
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11...дугаар зүйлийн 115.2.2, ..... дугаар зүйлийн 1....1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 52 дугаар зүйлийн 52.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Дард холбогдох хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлүүлэх, 20... оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 202...оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх 25,329,350 төгрөгийн хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ....ын 2023 оны 12 дугаар сарын 0..-ны өдөр ...дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6...дугаар зүйлийн 65.1.6, 1... дугаар зүйлийн 1....1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Даргийн сөрөг нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Б.Бад холбогдох хүүхдийн тэтгэлэгт 28,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн .. дугаар зүйлийн ...1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ..0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ....аас ..0,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бад олгож, хариуцагч Б.Даргаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29..,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч Б.Дард олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ