| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/02153/И |
| Дугаар | 192/ШШ2025/03411 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/03411
2025 04 28 192/ШШ2025/03411
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаа би,
Нэхэмжлэгч: **** ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******-ид холбогдох
Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсны тэтгэмж 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ******* би 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ******* ******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, харуул хамгаалалтын ажилтнаар ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацааг үргэлжлүүлэн 1 жилийн хугацаагаар сунгаж ажиллаж байсан. Гэвч 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдийн Б/209 дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдсэн. Гэтэл одоо болтол Б/209 дугаар тушаалын дагуу олгогдох тэтгэмж надад олгогдоогүй байна. Иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсны тэтгэмж болох 1,300,000 төгрөгийг гаргуулж гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “******* *******” ХХК нь нэхэмжлэлийн бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх зохигчийн хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “******* *******” ХХК-ид холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсны тэтгэмж 1,300,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж үндэслэлээ “...“******* *******” ХХК нь нэхэмжлэлийн бүрэн төлсөн тул..” хэмээн тайлбарлажээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “******* *******” ХХК-ид холбогдох хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсны тэтгэмж 1,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,750 төгрөгөөс 17,875 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан *******д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ *****