| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2024/0516/З |
| Дугаар | 128/ШШ2025/0180 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2025/0180
2025 03 06 128/ШШ2025/0180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: - СӨХ
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Б.
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тоот захирамжаар олгогдсон 2531 м.кв талбайг олгох захирамжийг хэвээр үлдээж нийтийн эзэмшлийн талбайг 91 м.кв талбайгаар нэмэгдүүлж захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн Б.д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., Т.-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тоот захирамжаар олгогдсон 2531 м.кв талбайг олгох захирамжийг хэвээр үлдээж нийтийн эзэмшлийн талбайг 91 м.кв талбайгаар нэмэгдүүлж захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн Б.д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах
Нэг. Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд
1.1. Нийслэлийн Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай захирамжаар - СӨХ-нд Сүхбаатар дүүрэгт орон сууцны орчны 2531 м.кв талбай газрыг жил ашиглуулах зориулалтаар олгож шийдвэрлэжээ.
1.2. Нийслэлийн Засаг дарга мөн өдөр дугаар захирамжаар Б.ы эзэмшлийн 456 м.кв талбай газрын хэмжээг м.кв болгон өөрчилсөн.
1.3. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн , дугаар захирамжуудыг Б. нь эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 00 дугаартай шийдвэрээр маргаан бүхий захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 20 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар тогтоолоор хяналтыг гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
1.4. Нэхэмжлэгчээс дээрх шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахаар Нийслэлийн Засаг даргад 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тоот албан бичгээр хандсан боловч тус хүсэлтийг шийдвэрлээгүй байна.
1.5. Улмаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамж, дугаар захирамжийн - СӨХ-нд холбогдох хэсэг тус тус хүчингүй болж Нийслэлийн Засаг даргаас 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/******* дугаар Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай захирамжаар - СӨХ-д орон сууцны орчны газрын зориулалтаар 2440 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.
1.6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 00 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсонтой холбоотойгоор Нийслэлийн Засаг даргаас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, кадастрын зургийн хэлбэр, оноосон нэр өөрчлөх тухай захирамжаар Б.ы эзэмшлийн нэгж талбарын дугаартай газрын талбайг өөрчилжээ.
1.7. Нэхэмжлэгчээс ... Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийг гаргахдаа хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд буюу - СӨХ-нд мэдэгдээгүй, шүүхийн шийдвэрээр дахин шинэ акт гаргахдаа талуудын оролцоог хангаагүй нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
1.8. Иймд нэхэмжлэгчээс анх тус шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тоот захирамжаар олгогдсон 2531 м.кв талбайг олгох захирамжийг хэвээр үлдээж нийтийн эзэмшлийн талбайг 91 м.кв талбайгаар нэмэгдүүлж захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах шаардлагыг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан.
1.9. Дээрх шаардлагыг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж ихэсгэж, шүүх хуралдаанд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн Б.д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж тодруулсан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Талуудын хооронд маргаан 2017 оноос эхэлж үүссэн. Гэрчийг түрүүлж асууж байгаа учир нь нийтийн эзэмшлийн талбайд хүүхдийн тоглоомын талбай барих санхүүжилтийг Чингэлтэй дүүргээс гаргуулах асуудалд Б. гэдэг хүнтэй газрын маргаан үүсэж явсан. 2018 онд Б.д 456 м.кв талбайг олгосон. Нийтийн эзэмшлийн талбайд тоглоомын талбай барих санхүүжилтээ батлуулсан гээд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга н.*******од хүсэлтээ гаргасны дагуу захирамж гаргаад манайд 2531 м.кв газрыг олгосон. Б.д 3 м.кв болгоод 3 м.кв-аар багасгаж олгосон. Энэ захирамжтай Б. маргаад 2019 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт захиргааны байгууллага акт гаргахгүй бол 6 сарын дараа газар олгосон захирамж хүчингүй болно гэж заасан.
Б. хүүхдийн тоглоомын талбай барих гэж байгаа гээд зураг өгч байсан. Шийдвэртэй холбогдуулаад яагаад давж заалдах гомдол гаргаагүй гэхээр Засаг даргын төлөөлөгчөөс Б. энэ газрыг эзэмших эрх байхгүй. Анх 64 м.кв газарт үл хөдлөх хөрөнгө барьсан. Тухайн үед төсөл хэрэгжүүлээд ЦТП барих нь барьсан. Тэр хэмжээнд Б. үр ашгаа хүртээд 4, 5 давхар үл хөдлөхөө түрээслээд, амьдардаг. ЦТП нь 64 м.кв-д байдаг. Хотын А зэрэглэлийн газарт тооцогддог. А даалгавраар 3 давхар байж байгаад 5 давхар болгосон. 64 м.кв байсныг 3 м.кв болгоход 456 м.кв-аар авна гэж маргасан. 3 м.кв бол Чингэлтэй дүүргийн хүүхдийн тоглоомын талбай барих төсөв нь батлагдаад баригдах болоход Б. маргасан.
Засаг дарга шинэ захирамж гаргаагүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа шийдэж өгөөч гэдэг хүсэлтүүдийг удаа дараа гаргасан. Тухайн үед Засаг даргын төлөөлөгчөөс Б. яагаад ийм их газар авч байгаа юм, авах ёсгүй, нийтийн эзэмшлийн талбай байх ёстой гэж хэлж байсан. Манай зүгээс тоглоомын талбайн газраа томруулаад шийдчихье гэдэг байдлаар давж заалдах гомдол гаргаагүй явснаар өнөөдрийн байдалд хүрээд байна. Эс үйлдэхүйтэй холбоотой асуудал шийдэгдэнгүүт үе үеийн Засаг даргад шийдэж өгөөч гэдэг хүсэлт өгч байсан. 2022 оны 11 дүгээр сард гүйцэтгэх хуудас очсон гэж байна. 2022 онд очсон гүйцэтгэх хуудсыг танилцаагүй байсаар байгаад 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш буюу 2023 оны 08, 09 сард танилцсаны дараа зөвлөлийн хурал болно материалаа өг гэсний дагуу хүсэлтээ өгөөд явсан.
Нэг төрийн байгууллага энэ асуудлыг шийдвэрлэхдээ яагаад нэг хурлаар шийдэж болдоггүй юм. Хүчингүй болгох гээд байгаа 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлыг ямар байдлаар хийсэн бэ гэдэг нь тодорхой байна. Б. хүсэлт өгсөн гэж байгаа боловч хүсэлт нь байхгүй. Б. ямар хүсэлт өгсөн гэхээр 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гарсан шүүхийн шийдвэр гарснаас хойш 6 сарын дараа захиргааны байгууллага акт гараагүй учраас миний 456 м.кв талбай хүчинтэй акттай байгаа юм байна, тийм учраас баталгаажуулаад захирамж гаргаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Үүнээс өмнө 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн. Ийм асуудал байхад нэг зөвлөлийн хурлаар шийдүүлээгүй. Газрын албаны мэргэжилтний хүсэлтээр шийдсэн гээд протоколдоо бичигдсэн байна. Гэтэл энэ хүн юу гэж хэлсэн гэхээр тэр шийдвэр нь хэрэгт байхгүй ч гэсэн ямар ч гэсэн нэг бичиг харсан байна тэр нь хэнд өгсөн гэхээр Засаг даргад өгсөн байна.
Засаг дарга бүгдийг нь дуудаж хэлсэн, Б.ы газар нь баталгаажуулах болсон юм байна гээд зөвлөлийн хурлаар оруулсан байна. Шүүхийн шийдвэрийн дагуу буюу 2019 оны шийдвэрээр 456 м.кв талбай Б.д хүчин төгөлдөр болсон учраас бүгд батлаад явъя гэдэг зүйл ярьсан байна. Тэрний дараа манайхыг хүсэлт өгөхөөр очиж зураг гаргах хэрэгтэй болсон гэж байгаа юм. Тэгэхээр Газрын албаны мэргэжилтнүүд газраа очиж, хэмжиж үзэх ёстой. Шүүхийн шийдвэр гарчихсан байна. Шүүхийн шийдвэрийг бүгд биелүүлэх ёстой, шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт тодорхой заагаад өгсөн. Талууд маргаантай байна энэ асуудлыг тодруул, сонсох ажиллагаа хий тэгээд акт гарга гэдэг байдлаар дурдсан байна. Шүүхийн шийдвэртэй танилцаагүй.
Үйл баримт нь, Б.ы хүсэлт нь 2019 оны шийдвэр хүчин төгөлдөр болсон байна гэдэг зарчмаар Засаг дарга, хуулийн хэлтсээсээ зөвлөгөө авсан байна. Ирүүлсэн баримт, ярьж байгаа зүйл, урьдчилсан хэлэлцүүлэг дээр бичигдсэн байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэрээ гаргах ажиллагаа дууссан гэдэг байдлаар хандаад байна. Бид нарын хувьд нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн Б.д холбогдох хэсгийг хууль бус гэж үзэж байна. Захирамжийг гаргахад 2019 оны захирамжийг үндэслэж гаргасан болохоос биш анхан, давах, хяналтын шатны шүүх гэж яваад эс үйлдэхүйтэй холбоотой үйл ажиллагаа хийгдэх процессыг төрийн захиргааны байгууллага буюу Засаг даргын хуулийн хэлтэс, газрын албад хэлээд ойлгоогүй, мэдээгүй.
Б. газраа баталгаажуулж авъя гээд баталгаажуулсан. Ингэж олгосон газрын олголт хүчин төгөлдөр бус юм. Кадастрын зураг зөв байж аль аль нь эзэмших юм. Тэр зургаар баталгаажуулж тохижилтоо хийнэ. Гэтэл хаанаас ч юм 200 хэдэн м.кв талбай гараад ирсэн. 456 м.кв-ыг Б. авах ёстой гэдэг хариулт тодорхой болж байгаа юм. 2019 оны захирамжаар 6 сарын дотор акт гаргаагүй учраас Б. хүсэлт ирүүлэхээр газрыг олгодог. Маргаантай асуудлаа шийдээд, тоглоомын талбай нийтийн эзэмшилд байна гээд үзээд, хараад өгөөч гэхээр үздэггүй, хардаггүй, уулздаггүй байж Б.д шийдвэр гаргасны дараа албан хүчээр кадастрын зураг нөхөж гаргасан үйл ажиллагаа явуулж байгаа захиргааны актыг хүчин төгөлдөр бус. Акт сэргээгдэж байж 2351 м.кв талбайгаа авч байж тоглоомын талбайгаа барина. Б. яагаад хүүхдийн тоглоомын талбай барих газар булаацалдаад байгаа юм бэ, тэр барилгыг 10, 20 жилийн дараа нураагаад том барилга барихад сөөм газар ч хэрэгтэй байгаа. 64 м.кв талбай дээрээ ЦТП барьсан нийлээд 3 м.кв гээд бараг 6 дахин үржүүлээд талбай аваад, нэмж талбай авах гээд байна. Нэхэмжлэлийн шаардлага юу гэхээр яагаад нийтийн эзэмшлийн талбайг авч болдоггүй юм, яагаад Б.д олгох ёстой юм. 2017, 2018 онд гаргасан хүсэлтүүд баримттай байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... 2017 оноос өдий хүртэл явж ирсэн. Энэ хугацаанд Засаг дарга 4-5 удаа солигдсон. Засаг дарга солигдох бүрд ийм асуудлууд үүсэж, гардаг. Захиргааны байгууллага залгамж халаатай байх ёстой байтал эргэж буцсан дээрээс нь Нийслэлийн Засаг даргыг төлөөлж байгаа хуульчид нь шүүх хуралд ялчих юм сан, эрх ашгаа хамгаалаад гарчих юм сан гэдэг байдлаар ханддаг болохоос биш хууль зүйн ямар асуудал урьд нь яригдсан талаар огт судлагдаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхийн шийдвэр гараад хурлын тэмдэглэлд Нийслэлийн Засаг даргыг төлөөлж ирсэн хуульч энэ хууль бус байсан юм байна, бид нар энэ асуудал дээр ингэе, тэгье, тийм байна гэдэг асуудал яриад гарсан.
Дараа нь 6 сарын хугацаанд шийдвэр гаргаагүй шалтгаан нь юу гэхээр дээрээс нь чиглэл өгөөд тэрийг гаргуулахгүй аргацааж байгаад 6 сарыг өнгөрөөгөөд араас нь эс үйлдэхүй хийж байгаа юм. Гуравдагч этгээдээс үйл ажиллагаа хийгдээд Т.- ирээд гарын үсэг зураад оролцсон байдаг. Гэтэл тэр хуралд 5 хүн орж ирсэн. Нийслэлийн Засаг даргын 5 бүрэлдэхүүнээс гарын үсэг зурсан хүн нь шүүх хуралд ирээд би хуралд байгаагүй надаар нөхөж зуруулсан би мэдэхгүй гээд шүүхэд орж байсан процесс. Төр захиргааны байгууллага иргэдийнхээ эсрэг асуудал яриад байдаг. 456 м.кв-ыг заавал өгөх ёстой гэдэг асуудалд Нийслэлээс юу ярьж байна гэхээр энэ хүн эзэмших эрхтэй учраас бид нар эзэмшил дээр нь татвар авдаг юм гэж байна. СӨХ болохоор ашиглах хэрэгтэй учраас татвар төлдөггүй.
Эрх зүйн хувьд СӨХ газрыг авбал хашчих вий гэдэг асуудал ярьж байна. дугаар байр, дэлгүүрийн хажуу талын байрны бүх машины зогсоол дундуураа тасархай зураастай, нийтийн эзэмшил учраас тэрийг ямар нэгэн байдлаар хашаалах хуулиар боломжгүй байдаг. Хуулийнхан бүгдээрээ мэдэж байгаа. Шүүхэд ярихаар СӨХ муухай байдаг, СӨХ-ны мэдэлд очвол ийм асуудал болно гэж яриад байгаа юм. Яагаад хууль бус шийдвэр гэж үзэж гэхээр зөвлөлийн хуралд орохын тулд гэрчилгээнийхээ хуулбарыг, мөнгөө төлөөд 5508 цэгтэй кадастрын зургийг бид хийлгэж өгсөн. Түүн дээр эд нар ажиллаж байна. Түүнээс биш 5510-аар эд нар дандаа гаргаж байсан. Бид нар 5508-аар кадастрыг гаргадаг шалтгаан нь мэргэжлийн байгууллага өөрсдөө кадастраа зоогоод тэрний дагуу хүсэлтээ өгсөн. Энэ хүсэлтийг заавал авчир гэж газрын албанаас авчруулаад хурлаараа хэлэлцэж байгаад Б.аас тийм юм хүсэхгүйгээр хийгээд байгаа юм. Адилхан зөвлөлийн хурлаар орсон байна.
Манайх дугаар, Б. дүгээр хурлаар адилхан орж байгаа. Захиргааны байгууллага адилхан материал шаардаж, шаардлага тавих ёстой гэж ойлгож байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас Б.ы асуудлыг шийдэж өгөөч гэдэг бичиг ирүүлсэн гэдгээр шүүх хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар судлуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас Б.ы 456 м.кв-ыг шийдэж өгөөч гэсэн бичиг яваагүй, нотлох баримт байхгүй. Байхгүй зүйлийг яриад сууж байна гэдэг нь хууль бус юм гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б. Нийслэлийн Засаг даргын 2007 оны дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд 64 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар олгосон. Үүний дараа Б.аас газрын талбайг нэмэгдүүлэх хүсэлт ирүүлсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны А/ дугаар захирамжаар 456 м.кв болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2017 оны дүгээр захирамжаар Б.ы 456 м.кв газрын талбайн хэмжээг багасгаад 3 м.кв болгож эзэмшүүлсэн.
Мөн тус захирамжтай зэрэгцээд - СӨХ-нд дугаар захирамжаар тухайн хассан талбайг оролцуулаад нийт 2531 м.кв газрыг ашиглуулахаар олгосон байдаг. Б.аас тухайн талбайн хэмжээг багасгасан захирамжтай маргаад Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 456 м.кв захирамжийг хэвээр үлдээж талбайн хэмжээ хассан актыг хүчингүй болгосон. 456 м.кв талбайтай захирамж хэвээр үлдээд хүчингүй болсноор - СӨХ-ны давхцалтай талбайн захиргааны актыг түдгэлзүүлээд шинэ акт гаргаагүй бол тухайн акт хүчингүй болгохоор шийдсэн.
Захиргааны байгууллагаас тухайн шүүхийн шийдвэрт заасан хугацаанд шинээр захиргааны акт гаргаагүйн улмаас - СӨХ-нд газар ашиглах эрх олгосон захирамж бүхэлдээ хүчингүй болсон байдаг. Үүнтэй холбоотойгоор - СӨХ-оос Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин явагдсаны улмаас эс үйлдэхүйтэй холбоотой даалгах шийдвэр гарсан. Түүнээс биш 1002 дугаар захирамжаар өмнө олгосон байсан талбайн хэмжээгээр баталгаажуул гэдэг шүүхийн шийдвэр гараагүй. 2019 оны Б.ы захирамж хүчингүй болсонтой холбоотойгоор шүүхийн шийдвэрийг биелүүлээд Нийслэлийн Засаг даргын 2023 оны дугаар захирамж гарсан.
Тус захирамжаар өмнө нь байсан 456 м.кв-аар баталгаажуулахад кадастрын зурагт өөрчлөлт оруулаад өмнө нь байсан кадастрын зургийн голд байсан хоосон зайг Б.д олгоод - СӨХ-нд давхцуулан олгосон байсан талбайн хэмжээний зарим хэсгийг СӨХ-нд хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнийг сүүлд өгсөн нотлох баримтаар агаар сансрын зургаар давхцуулан хүргүүлсэн. - СӨХ-оос тухайн талбай дээр тоглоомын талбай барина гэдэг боловч тухайн талбай нь 63 м.кв буюу ямар ч тоглоомын талбай барих боломжгүй. Газрын тухай хуулийн 44Ꞌ дүгээр зүйлийн 44Ꞌ.1.3-д сууц өмчлөгчдийн холбоо газар ашиглах хүсэлт гаргахад тухайн газрын талбайн хэмжээг өөрөө тодорхойлох эрх байдаггүй.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга СӨХ-нд хэчнээн м.кв газар ашиглуулахаар шийдвэрлэх нь Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хэмжээ болохоос биш СӨХ-нд 2531 м.кв талбай байх ёстой гэж маргах эрхгүй. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулиар орчны газар гэдгийг хуулиар тодорхойлсон. Тухайн байрны оршин суугчдын нийтээр ашиглахад зориулсан зам талбай, зогсоол, тоглоомын талбай бүхий барилга байгууламж бүхий талбайг орчны газар гэж тодорхойлсноос биш тухайн эргэн тойронд байгаа бүхий л газрыг орчны газраар ашиглах ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд тухайн маргаан бүхий акт шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа учраас хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Нэхэмжлэгчийн зүгээс Б.д анх эзэмшүүлсэн 2011 оны дугаар захирамжаар 456 м.кв газрыг эзэмшүүлсэн захиргааны акттай маргаж байгаагүй, хүчингүй болгосон шүүхийн шийдвэр байхгүй. Иймээс 456 м.кв байх нь хууль ёсных гэдгийг шүүхээс тогтоосон байгаа. 456 м.кв-аар маргаад байсан талбайг Б.д анхнаасаа эзэмшүүлсэн талбай байсан. Хүчингүй болгож хассан захирамжийг шүүхээс түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор СӨХ-нд тэр хэсгийн орчны газрыг Нийслэлийн Засаг даргаас өөрийн эрх хэмжээний хүрээнд талбайн хэмжээг нь тодорхойлоод шүүхийн шийдвэрийг биелүүлэх замаар маргаан бүхий захиргааны актыг гаргаж байгаа учраас Шүүхийн тухай хуульд зааснаар хуулийн этгээдийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлнэ гэдэгтэй нийцэж байгаа учраас хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хувьд, маргаж байгаа үйл баримт, газартай холбоотой асуудлаар үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нийтийн эзэмшлийн талбай 81 м.кв байгааг нэмэгдүүлж захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах гэдэг шаардлага байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дүгээр заалт нь урьдчилсан нөхцөл шаарддаг шүүхээс гарах шийдвэрийн төрөл юм. Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр эсвэл гаргахгүй байгаа эс үйлдэхүйн хууль бус үйлдэл түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх юм бол даалгах гэдэг шийдвэрийг шүүхээс гаргадаг. Нэхэмжлэлийн шаардлагад ямар эс үйлдэхүй эсвэл татгалзсан шийдвэр байгаа гэдэг талаар тодорхойлж өгөөгүй. Тийм учраас хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу энэ шаардлага хангагдах боломж байхгүй.
Сууц өмчлөгчдийн холбоо ямар нэгэн байдлаар газар өмчилдөггүй, эзэмшдэггүй зөвхөн ашигладаг. Ашиглахдаа ямар зориулалтаар ашиглах юм гэхээр орон сууцын орчны газрын зориулалтаар ашигладаг. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүлье гэдэг байдлаар гараад байгаа юм. Тэгэхээр газар ашиглах зориулалтад нийцээгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй нөхцөл байдал байна. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн Б.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулъя гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа. Гэхдээ нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Тэгэхээр энэ үндэслэлүүдээр нэхэмжлэл бүхэлдээ хангагдах нөхцөл байдал байхгүй. Гуравдагч этгээд Б. нь улсын бүртгэлийн Ү- дугаартай Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, тоотод байрлаж байгаа 512 м.кв хувийн орон сууцын өмчлөгч. Энэ орон сууц яагаад баригдах болсон бэ гэхээр 20 онд Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банк хоорондын гэрээгээр Дулаан дамжуулах төв барих төсөл хэрэгжээд төслийн хүрээнд Улаанбаатар хотын 40 гаруй газар хувийн газар хувийн хэвшлүүдэд дулаан дамжуулах төв байгуулаад дээр нь өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг барих гуравласан гэрээгээр орон сууцыг тухайн үед барьж байсан. Төсөл хэрэгжсэнээр улсын төсвөөс хөрөнгө гаргалгүйгээр тухайн үед хүндрэлтэй байсан орон сууцын хорооллын дулааны асуудлыг шийдсэн.
Б.ы өмчлөлийн барилга барьснаар тухайн орчны дулаан дамжуулах төвийн асуудал шийдэгдээд өнөөдрийг хүртэл ямар нэгэн доголдолгүйгээр дулаан дамжуулах үйл явц явагдаж байгаа. Маргаж байгаа СӨХ-ны айлууд хамаарч байгаа. Б. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 64 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. Б. барилгын эргэн тойронд тохижилтын ажил хийгээд зүлэгжүүлэх, мод тарих ажлуудыг хийж байсан. Зуны цагт байшингийн буланд согтуу, хөлчүү хүмүүс цуглах, бөөлжих, хог хаях гэдэг асуудлууд гараад байсан учраас тухайн орчныхоо эргэн тойрны газрыг арчлаад 2011 оны 06 дугаар сарын -ны өдөх газар эзэмших газрын хэмжээгээ үнэлүүлье гэдэг хүсэлтийг гаргаад 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дугаар захирамжаар 456 м.кв газар эзэмших эрхтэй болсон.
Энэ талаар ямар нэгэн байдлаар сууц өмчлөгчдийн холбооноос Нийслэлийн Засаг дарга болон шүүхэд хандаж дүгнэлт гаргаж байгаагүй. 2011 оноос хойш 456 м.кв газрыг эзэмшээд ирсэн. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1004 дугаар захирамжаар Б.д ямар нэгэн байдлаар мэдэгдэлгүйгээр 3 м.кв газрыг багасгаад 3 м.кв болгоод захирамж гаргасан байсан. дугаар захирамжаар хассан 3 м.кв газраа - СӨХ-нд нэмээд газар ашиглах эрхийг олгосон. Үүнтэй холбоотойгоор Б.аас нэхэмжлэл гаргаад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар шийдвэрээр маргаан бүхий захиргааны актуудыг 06 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. 06 сарын хугацаанд Нийслэлийн Засаг даргаас ямар нэгэн байдлаар шинэ акт гаргаагүй учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу маргаж байсан хоёр захирамжууд хүчингүй болох үр дагавартай болсон.
Тэгэхээр Б.ы хувьд газар эзэмших эрх нь 456 м.кв газраар хэвээр үлдсэн. Үүний дараа - СӨХ-оос шүүхийн шийдвэрийг биелүүлье гэж шийдвэр гүйцэтгэлд хандаагүй хэр нь шүүхэд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаад байна гэдэг байдлаар хандсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаад шийдсэн учраас Нийслэлийн Засаг дарга эс үйлдэхүй гаргах ёсгүй. Ямар нэгэн байдлаар маргаантай газрын асуудлыг шийдвэрлэ гэдэг байдлаар шүүх шийдвэрлэсэн. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарсан. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Б.ы газар эзэмших эрх олгосон захирамж 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр А/******* дугаар захирамж гараад газрын асуудал шийдвэрлэгдсэн.
Сүүлд хэрэгт ирсэн кадастрын зургаар маргаад байсан хүүхдийн тоглоомын талбайтай хэсэг сууц өмчлөгчдийн холбоонд очсон байна. Б.ы орон сууцын хэсэгт байсан гэхдээ эзэмшилд олгоогүй байсан газрыг нэмээд 456 м.кв болгож өгсөн байгаа болохоос биш нэхэмжлэгчийн яриад байгаачлан хүүхдийн тоглоомын талбайг бүхэлд нь Б.ы эзэмшилд оруулаад шийдсэн зүйл харагдахгүй байна. Тэгэхээр энэ байдлаараа нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх сонирхол зөрчсөн нөхцөл байдал байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг аль аль нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэтрүүлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тодорхой байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/******* дугаар захирамжийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мэдсэн гэдгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлд тусгасан байгаа. Тэмдэглэл нь хавтаст хэрэгт авагдсан.
Энэ захирамжаар олгосон газар дээр нэмж газар олгооч гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон 2440 м.кв газар дээрээ нэмээд 91 м.кв газрыг авъя гэхээр 2531 м.кв болгоё гэдэг санаа юм шиг байна. Тэгэхээр ингэж үзэж байгаа бол энэ захирамжийг эс зөвшөөрөөд байна гэсэн агуулга. Манайд 2440 м.кв-ыг олгох ёсгүй байсан, 2531 м.кв-ыг олгох ёстой гэдэг байдлаар маргаж байгаа. Энэ захирамж гарсан үеэс эхлээд шүүхэд хандаад явах ёстой байсан. Яагаад гэвэл Нийслэлийн Засаг даргын захирамж байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа шаардахгүй. Тэгэхээр урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийхгүй байж байгаад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргаад байгаа. Тэгэхээр энэ захирамжийг мэдсэнээсээ хойш 81 хоногийн дараа нэхэмжлэл гаргаад захирамж хууль бус байсан юм, 2440 м.кв биш 2531 м.кв гэдэг байдлаар нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэдэг зохицуулалтыг зөрчсөн байна гэж үзэж байгаа.
Ямар нэгэн байдлаар хүндэтгэн үзэх шалтгаан байгаа юу гэхээр хэрэгт цугларсан баримтаар хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байна гэдэг нь тодорхой харагдаж байна. Маргаад байгаа Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулъя гэдэг нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх байдлаар шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэхдээ нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Хариуцагч 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд хариу тайлбар гаргахдаа дугаар захирамжийг хавсаргаад өгсөн. Үүний дараа 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч Т.- хэргийн материалтай танилцаад гарын үсэг зурсан. Тэгэхээр дугаар захирамжтай танилцсан гэсэн үг. Энэ үеэс эхлээд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа тоологдох ёстой.
Нэхэмжлэлийн шаардлагаа 10 дугаар сарын 17-ны өдөр ихэсгээд байгаа нь 2023 оны 07 дугаар сарын -ны өдрийн дугаар захирамжид нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэдэг бүрэн үндэслэлүүд байна гэж үзэж байна. Ямар нэгэн байдлаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэнтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа. Тэгэхээр хэрэгт нотлох баримтаар авагдаад байгаа зүйлийн хүрээнд тайлбарлаад байгаа бол ямар нэгэн байдлаар буруу, зөрүү юм хараад яриагүй хэрэгт хэргийн дугаартайгаа материалтайгаа орсон байгаа баримтуудаар харахаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгаа асуудал байгаа. Тэгэхээр шүүх нягталж шалгаж үзэх ёстой болов уу гэдэг үүднээс тайлбарлаад байгаа юм. Маргаад байгаа асуудал нэг мөр шийдвэрлэгдсэн гэж хараад байна. Яагаад гэхээр олон удаа явсан маргаан байгаа.
Нэхэмжлэгч яриад байгаа хүүхдийн тоглоомын талбайтай Улсын Хурлын гишүүн байсан хүн ингээд яваад байгаа гэдэг зүйлийг тайлбарлаад байгаа. Хүүхдийн тоглоомын талбай одоо СӨХ дээр очсон байгаа. Маргаантай хэсэг байхгүй болсон. Хүүхдийн тоглоомын талбайгаа барья гэвэл барьж болохоор газар нь ашиглах эрхтэйгээр олгогдсон. Чингэлтэй дүүргээр хүүхдийн тоглоомын талбай бариулах гээд байна гээд тайлбарлаад байна. Тэр нь 2019 оны асуудал. Тэгэхээр Чингэлтэй дүүргийн төсөвт хүүхдийн тоглоомын талбай барих төсөв нь 2025 он болтол байгаад байдаг юм уу. Нийтийн ашиг сонирхол талдаа хүүхдийн тоглоомын талбай байх ёстой юу, байх ёстой, үүнтэй ямар нэгэн байдлаар маргадаггүй. Нийтийн ашиг сонирхол гэдгийг хүндэтгэж хүлээж авдаг.
Гэхдээ бодит байдалд газрын кадастрын зургаар маргаангүй болсон асуудал юм. Б.д хүүхдийн тоглоомын талбайтай хэсгийг олгоогүй юм байна. Нэлээн наашлуулаад олгосон. Гэрчээс асуулт асуухад кадастрын зурагт тэгж харагдаад байгаа. Өмнө нь маргаад байдаг байсан бол одоо шийдэгдсэн байна. Нэхэмжлэгч нарын гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хувьд хангагдах боломжгүй. Хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.1-д заасан шийдвэр гарах хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч талаас Нийслэлийн Засаг даргын захирамжийн хууль зүйн үндэслэлтэй маргадаггүй. Тийм учраас хууль зүйн хувьд захирамж үндэслэлтэй зөв гарсан. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг үнэлэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч - СӨХ нь анх тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тоот захирамжаар олгогдсон 2531 м.кв талбайг олгох захирамжийг хэвээр үлдээж нийтийн эзэмшлийн талбайг 91 м.кв талбайгаар нэмэгдүүлж захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах гэж тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж ихэсгэж, шүүх хуралдаанд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн Б.д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж эцсийн байдлаар тодруулсан.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд нэхэмжлэгч СӨХ нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.
1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тоот захирамжаар олгогдсон 2531 м.кв талбайг олгох захирамжийг хэвээр үлдээж нийтийн эзэмшлийн талбайг 91 м.кв талбайгаар нэмэгдүүлж захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:
1.1. Нэхэмжлэлийн энэхүү шаардлагын хүрээнд шүүхээс Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах тухай захирамжаар болон урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд удаа дараа тодруулсан болохыг дурдах нь зүйтэй.
1.2. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаар Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай захирамжаар - СӨХ-нд орон сууцны орчны газар зориулалтаар 2531 м.кв газрыг жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамжаар ... Б. нь 2 жил газраа ашиглаагүй, нийтийн орон сууцын талбайтай давхацсан гэх үндэслэлээр Б.ы эзэмшиж байгаа 456 м.кв талбайн хэмжээг 3 м.кв болгон өөрчилж, эзэмшүүлсэн байна.
1.3. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн , дугаар захирамжуудыг Б. нь эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 00 дугаартай шийдвэрээр маргаан бүхий захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 20 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар тогтоолоор хяналтыг гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
1.4. Дээрх шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин захиргааны акт гаргаагүйгээс Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамж, дугаар захирамжийн - СӨХ-нд холбогдох хэсэг тус тус хүчингүй болжээ.
1.5. Улмаар Нийслэлийн Засаг даргаас 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/******* дугаар Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай захирамжаар - СӨХ-нд орон сууцны орчны газрын зориулалтаар 2440 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.
1.6. Ийнхүү тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 00 дугаартай шийдвэрийн дагуу хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүйн улмаас Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамжийн -СӨХ-нд холбогдох хэсэг хүчингүй болсон тул уг захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх боломжгүй, маргаан бүхий үйл баримтыг хэлэлцэж шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасантай нийцэхгүй байна.
1.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасан.
1.8. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дээрх хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу гэж тодорхойлсон боловч хариуцагч захиргааны байгууллагын ямар захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбогдуулан хууль бус гэж маргаж байгаа нь тодорхойгүй байна.
1.9. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн .2.4-д төлөвлөгөөний дагуу энэ хуулийн .2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, мөн зүйлийн 27.3-т нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж тус тус заасны дагуу газрыг хэнд, хэдий хэмжээгээр олгох асуудлыг хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх зохицуулалттай байх тул шүүхээс ... нийтийн эзэмшлийн талбайг 91 м.кв талбайгаар нэмэгдүүлж захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй.
1.10. Иймд - СӨХ-ноос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тоот захирамжаар олгогдсон 2531 м.кв талбайг олгох захирамжийг хэвээр үлдээж нийтийн эзэмшлийн талбайг 91 м.кв талбайгаар нэмэгдүүлж захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн Б.д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
2.1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Газар эзэмших талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 64 м.кв газар эзэмшиж байсан иргэн Б.д Нийслэлийн Засаг даргын 2011 оны дугаар захирамжаар үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 392 м.кв газар нэмж эзэмшүүлсэн боловч тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бөгөөд нийтийн зориулалттай орон сууцны хорооллын байшингуудын дундах талбайд газар нэмж эзэмшүүлсэн нь оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх буюу нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байх тул тус иргэний эзэмшиж байгаа 456 м.кв газрын талбайн хэмжээг 3 м.кв болгон өөрчилж, жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
2.2. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамжийг иргэн Б. нь эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 00 дугаартай шийдвэрээр маргаан бүхий захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 20 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар тогтоолоор хяналтыг гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
2.3. Дээрх шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргаагүй тул - СӨХ-ноос Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/00 дугаар шийдвэрийн дагуу захиргааны актыг гаргахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ******* тоот албан бичиг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* албан бичгийг /эс үйлдэхүй/ тус тус захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу хууль бус болохыг тогтоолгох, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч талд эерэг үйлчлэл бүхий Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.*******ын гаргасан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн , дугаар захирамж хүчингүй болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 20 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0369 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 20 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
2.4. Улмаар маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, кадастрын зургийн хэлбэр, оноосон нэр өөрчлөх тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн .2.3, .2.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн 1 дүгээр заалтаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн саналын дагуу захирамжийн хавсралтад заасан 19 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, кадастрын зургийн хэлбэр, оноосон нэрийг өөрчилж, 2 дугаар заалтаар захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгаж, 3 дугаар заалтаар Энэ захирамж гарсантай холбогдуулан ... Газар эзэмших талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн захирамжийг ... хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.
2.5. Нэхэмжлэгч - СӨХ-ноос шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, кадастрын зургийн хэлбэр, оноосон нэр өөрчлөх тухай захирамжийг гаргахдаа хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа манай СӨХ-нд мэдэгдээгүй, шүүхийн шийдвэрээр дахин шинэ акт гаргахдаа талуудын оролцоог хангаж, саналыг нь сонссоны үндсэн дээр шийдвэрлэх ёстой байтал шууд Б.д газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ... гэж,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 00 дугаартай шийдвэрийн дагуу дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн хугацаанд шинээр акт гаргаагүйн улмаас Б.ы эзэмшлийн 456 м.кв газрын талбайн хэмжээг 3 м.кв болгон өөрчилсөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамж хүчингүй болсон. Иймд шүүхийн шийдвэрийг биелүүлж 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар иргэн Б.д 456 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн ... гэж,
гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэгчээс хүүхдийн тоглоомын талбайн асуудлаар олон жилийн өмнөөс маргаж ирсэн. Харин Нийслэлийн Засаг даргын 2023 оны захирамжуудаар энэхүү маргаантай асуудлыг нэг мөр шийдвэрлэж, Б.ы эзэмшил газраас хүүхдийн тоглоомын талбайтай давхацсан хэсгийг хасаж шийдвэрлэсэн болох нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ... кадастрын зургуудаас тодорхой байна. Иймд нэхэмжлэгч - СӨХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн зүйлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус тайлбарлан маргасан.
2.6. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, кадастрын зургийн хэлбэр, оноосон нэр өөрчлөх тухай захирамжийн 1 дүгээр заалтад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны саналын дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 19 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, кадастрын зургийн хэлбэр, оноосон нэрийг өөрчилсөн байна.
2.7. Дээрх Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны санал буюу Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дугаар хурлын тэмдэглэлийн Сонссон нь хэсэгт ... Чингэлтэй дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Э.******* , ... 86 дугаарт ******* , 3-р хороо, Үйлчилгээ, орон сууц, 3 м.кв газрыг 456 м.кв болгож талбай өөрчлөх, Зөвлөлийн хурлын дүгнэлт: Зөвшөөрсөн 100 хувь гэж дурджээ.
2.8. Шүүх хуралдаанд оролцсон гэрч Чингэлтэй дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Э.*******эс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/******* дугаартай захирамжийг гаргахад Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаар хурал болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай захирамжийг гаргахад зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хурлуудад таны оруулсан саналаа юунд үндэслэж боловсруулсан талаар тодруулахад, гэрч иргэн Б. газар эзэмших эрхийг баталгаажуулах хүсэлтээ ирүүлсэн, 2019 оны дугаар шийдвэрээр 456 м.кв-аар олгох шийдвэрийг хуралд танилцуулсан. Тухайн хуралд санал оруулаагүй зөвхөн ирүүлсэн хүсэлтийг танилцуулсан. Хүсэлтэд голын зогсоолтой хэсэг үлдсэн байна, энэ хэсгийг оруулаад 456 м.кв-аар баталгаажуулъя гэсэн байсан. Хурлын гишүүдийн саналаар 456 м.кв-аар 2023 оны дугаар захирамжаар баталгаажсан. Дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас - СӨХ-той шүүхийн шийдвэр биелүүл гэсэн бичиг ирүүлсний дагуу албан бичиг явуулсан. Албан бичгийн дагуу кадастрын зураг, материалуудаа ирүүлсэн. Ирүүлсэн зураг нь Б.ы 2023 оны дугаар захирамжаар эзэмшиж байгаа газартай давхцалтай байсан хэсгийг гаргаад, миний оруулсан санал болохоор газар дээр очиж хээрийн судалгаа хийхэд, зүүн урд хэсгээр Б.ы машин орж гардаг гарц байсан хэсгийг гаргахгүй болохоор СӨХ газраа баталгаажуулж авахаар хашаа, хаалт хийгээд оруулж гаргадаггүй, хэл ам үүсээд байдаг учраас нийтийн эзэмшлийн зам талбайтай хэсгээс энэ хэсгийг гаргамаар байна гэж саналаа оруулаад шийдсэн ... гэж мэдүүлсэн.
2.9. Дээрх гэрчийн мэдүүлгээс үзэхэд, иргэн Б.аас газар эзэмших эрхийг баталгаажуулах хүсэлтийг ирүүлсэн гэх боловч хэдэн сарын хэдний өдрийн хүсэлт болох нь тодорхойгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэрийг албадан гүйцэтгэх албан бичиг ирүүлсний дагуу газар дээр хээрийн судалгаа хийсэн гэх боловч уг судалгаа хийсэн тайлан, тэмдэглэл үйлдэгдээгүй, ирүүлсэн кадастрын зураг нь давхцалтай болохоор газрын зүүн урд хэсгээр Б.ы машин орж, гардаг гарц байсныг гаргахгүй бол СӨХ газраа баталгаажуулж аваад хаалт хийхээр оруулж, гаргадаггүй, хэл ам үүсээд байдаг болохоор энэ хэсгийг гаргамаар байна санал оруулаад шийдсэн гэж дурдсан боловч уг саналын талаар зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгагдаагүй байна.
2.10. Түүнчлэн, тус шүүхийн 20 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0369 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ... дээрх шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин захиргааны акт гаргаагүйгээс нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр захирамж, дугаар захирамжийн - СӨХ-нд холбогдох хэсэг хүчингүй болсноор - СӨХ-ийн ашиглалтад байсан газрын хэмжээ 3 м.кв багасаж, гуравдагч этгээд Б.ы эзэмшил газрын хэмжээ нэмэгдэж 456 м.кв болсон байна ... гэж дурдсан байна.
4.6. Ийнхүү дээрх байдлаар маргаан бүхий газартай холбоотойгоор гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Б.д газар олгож шийдвэрлээгүй, нөхцөл, байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн байхад маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, кадастрын зургийн хэлбэр, оноосон нэр өөрчлөх тухай захирамжийн хавсралтаар Б.ы газрын хэмжээг нэмэгдүүлж, өөрчилж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй - СӨХ-г захирамж гаргахаас өмнөх үйл ажиллагаанд оролцуулж, мэдэгдэх сонсох ажиллагаа хийж, тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй үйл баримт тус тус тогтоогдож байна.
4.7. Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн .2-т Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ, 38 дугаар зүйлийн 38.4-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна., 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж тус тус заасны дагуу хариуцагчийн газар эзэмшүүлэхтэй холбоотой эрх, хэмжээнд нь шүүхээс шууд зааварлаж халдах боломжгүй тул энэ талаарх шийдвэрийг гаргахдаа дээр дурдсан асуудлуудыг тодруулж, талуудыг оролцуулж тайлбар, санал гаргах эрхээр нь хангаж, хуульд нийцүүлэн дахин гаргах нь зүйтэй байна.
4.8. Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн Б.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн, хэргийн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах замаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн .2, .2.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан - СӨХ-ны Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тоот захирамжаар олгогдсон 2531 м.кв талбайг олгох захирамжийг хэвээр үлдээж нийтийн эзэмшлийн талбайг 91 м.кв талбайгаар нэмэгдүүлж захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн .2, 32 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.1, 38 дугаар зүйлийн 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн иргэн Б.д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн Б.д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР