Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 319/ШШ2025/00064

 

 

 

 

 

 

 

 

 

  2025          02           06                                         319/ШШ2025/00064

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа би,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух,  ******* овогт *******гийн Марал-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух,  ******* овогт *******ын т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:  Дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний  хэргийг  2025 оны 01 дүгээр сарын 03- ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие нь ******* овогтой тай танилцан 2017 оноос үерхэж, 2018 онд том хүү болох Г. /2018-12-21/, 2023-07-25-нд бага хүү Г. нар төрсөн. Бид 2021-04-22-ны өдөр монгол ёс заншлын дагуу гэр бурэн өрх тусгаарласан. Өрх тусгаарлан тусдаа гарснаас хойш зан харилцааны таарамжгүй байдал, хүүхдүүдийн аав удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн надад гар хүрч бие махбодид болон сэтгэл зүй, сэтгэцэд хохирол учруулж түүнээс үүдэн тусдаа амьдарч өнөөдрийн энэ байдалд хүрсэн билээ. Хүүхдийн эцэг болох А. нь эцгийн үүргийг ёсчлон биелүүлж үүрэг хариуцлага хүлээж байгаагүй ба хүүхдүүдэд гарах хэрэглээний болон сургалтын, амьжиргааны зардалд тус нэмэр болдоггүй юм. Түүнээс гадна тусдаа амьдарч байх үедээ ч, хамтран амьдарч байх үедээ ч хүүхдүүддээ цаг зав гаргадаггүй үргэлж цааргалсан байдалтай байдаг. 2024-08-14-ний өдөр бидний ээлжит гэр бүлийн маргаан үүссэнээр хүүхдүүдийн аав нь 2 хүү болон намайг гэрээс хөөж "Энэ бол миний гэр” гэх шалтгаанаар хүүхдүүдийн байрлах байр болох гэрээ улсын дугаар бүхий цагаан өнгийн портер машинд шөнийн 12 цаг орчмын үед ачиж яван зарснаар хүүхдүүд орох оромжгүй болж аргагүйн эрхэнд нагац өвөөгийндөө амьдарч байгаа юм. Тухайн үеийн маргааны дараа би хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, хүүхдүүдийн аав хүүхдийн тэтгэмжийн мөнгө өгөхөөр ******* аймаг дахь сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн болон шүүх хурлын үеэр дундын өмчийн эд хөрөнгийн талаар хэлэлцэгдээгүй юм.

Хүүхдүүд болон хүүхдүүдийн аавын дундын хөрөнгөд:

1. Увсын их зургаан ханатай гэр /Гэрийн унь, тооно, багана, хаалга ухмал сийлбэртэй/

2. Гэр нь дээвэр 2 давхар 4 ширхэг, туурга 2 давхар 8 ширхэг, давхарга буюу призент зэрэг бүрэн давхарлагатай.

3. Гэр доторх тавилга ухмал болон лазеран сийлбэртэй /мөлхөө буюу хойморийн сервант "зүүн талын авдаранд том хүүгийн үсний даахийг зүү ороох оёдлоор оёж битүүлсэн хавтганд хадгалагдсан байгаа" мөн ор 2 хүний том, хоолны шкаф, ариун цэврийн булан буюу гоожуур, хувцасны шкаф, хүүхдийн хувцасны ком 6 давхартай/

4.  Гэрт ашиглагдаж байсан цахилгаан хэрэгсэл /ROTENZO брэндийн 43 инчийн зурагт, нэг хаалгатай том металл шаргал өнгийн хөлдөөгч, HISENSE брэндийн 11кг-ын бүрэн автомат угаалгын машин, индукцин плитка/

 5.  Гал тогоонд ашиглагдаж байсан хэрэгслүүд /том жижиг 2 цайны халуун сав, хоолны халуун сав, цахилгаан болон гал дээр буцалгадаг 6 төрлийн тогоо "ширмэн, хөнгөн цагаан, цахилгаан, жигнүүртэй, жигнүүргүй гадна улаан болон шар өнгийн том жижиг нь нийлсэн 40 ширхэг цайны аяга, 8 литрийн битүү чанагч, хөнгөн цагаан том жижиг түмпэн, хайруулын таваг/

6. Том хүүгийн унадаг дугуй

7. Бага хүүгийн жижиг машин

8. 2 хүүгийн шинэ жилийн гацуур мод түүний чимэглэл

9. Гэрт хэрэглэгдэх ахуйн жижиг хэрэгслүүд гэх мэтчилэн зүйлүүдийн дундын өмч хөрөнгөөр дурдаж тэмдэглэлээ. Дундын өмч болох гэрийг албан ёсны үнэлгээний компаниар үнэлүүлэх гэсэн боловч үнэлгээний компанийн зүгээс эд хөрөнгө дээр дурдсанчлан хүүхдүүдийн аав нүүлгэж яван зарж борлуулсан учир үнэлэгдэх боломжгүй  гэж дүгнэсэн юм. Хэрэг явдал иймд хүрсний учир хүүхдүүд минь амьдрах орон гэр, эдэлж хэрэглэж байсан зүйлүүдээс нь тэдгээрт ногдох хэсгийг хүүхдүүдийн аав болох А. А.аас гаргуулж хэрэв хүүхдүүдийн аав гэр түүнд хэрэглэгдэх хэрэглэгдэхүүнийг өгөх боломжгүй тохиолдолд тэдгээрийг 21,000,000 төгрөгөөр үнэлэн нэхэмжлэл гаргаж байна. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д "...Эцэг, эх дараах үүрэг хүлээнэ” гээд 26.2.4-д “хүүхдийн эрхийг хамгаалах” гэж заасан ч зөвхөн хүүхдийн тэтгэлэг өгснөөр миний бага насны хоёр хүүхэд  үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрх нь хангагдахгүй ба орон байр бол хүний хамгийн анхан шатны хэрэгцээ билээ. Мөн Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн  129.3-д "...Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно" гэж заасны дагуу Г.Сумьяабазар, Г. нарт гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг хуваарилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч А. нар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие Д.******* нь тус шүүхэд тодорхой хөрөнгө  болох дундын өмчийн  зүйлсийг хүүхдүүд болох Г., Г. нарт гаргуулах талаар нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шатанд А.тай дараах байдлаар эвлэрч байна.

1. А. нь 5 ханатай дан давхарлагатай бүтэн брезенттэй гэрийг хүүхдүүдэд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс /урд 1 шинэ эсвэл шинэвтэр/ босгон хүүхдүүдийн ээж болох Д.*******, хүү Г., Г. нарт өгөхөөр тохиролцов.

2. Би тус шүүхэд дурдагдсан бариа гэрээс бусад эд материал болон хөрөнгүүдийг А.аас авахгүйгээр тохиролцов... гэх   2025 оны 02 дугаар сарын 03- ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг ирүүлжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Д.*******  нь хариуцагч А.т холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хүүхдүүдэд ногдох хэсгийг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.    

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч А. нь харилцан тохиролцож  2025 оны 02 дугаар сарын 03- ны өдөр дараахи нөхцөлтэйгээр эвлэрлийн гэрээг байгуулжээ.

Үүнд: Хариуцагч А. нь 5 ханатай дан давхарлагатай бүтэн брезенттэй гэрийг хүүхдүүдэд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс /урд 1 шинэ эсвэл шинэвтэр/ босгон хүүхдүүдийн ээж болох Д.*******, хүү Г., Г. нарт өгөх,  нэхэмжлэгч Д.******* нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдагдсан бариа гэрээс бусад эд материал болон хөрөнгүүдийг А.аас авахгүйгээр тохиролцож, зохигчид  эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан  эрх ашигийг хөндөөгүй байх тул зохигчдын  эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан  хянан шийдвэрлэсэн бол улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоохоор  хуульчилсан байх тул Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч  А.аас  улсын  тэмдэгтийн хураамжийн  тал хувь болох  35100  төгрөгийг, улсын орлогоос 35100 төгрөгийг тус тус  гаргуулан  нэхэмжлэгч Д.*******д олгохоор шийдвэрлэв.

 Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт ... энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ... гэж заасан журмыг хариуцагч А.т  мэдэгдэх нь зүйтэй.

 Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт  зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Марал-Эрдэнийн “дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй хэрэгт ... Хариуцагч А. нь 5 ханатай дан давхарлагатай бүтэн брезенттэй гэрийг хүүхдүүдэд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс /урд 1 шинэ эсвэл шинэвтэр/ босгон хүүхдүүдийн ээж болох Д.*******, хүү Г., Г. нарт өгөх,  нэхэмжлэгч Д.******* нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдагдсан бариа гэрээс бусад эд материал болон хөрөнгүүдийг А.аас авахгүйгээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг   баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Марал-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.аас улсын  тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35100 төгрөг, улсын орлогоос 35100 төгрөгийг  тус тус  гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  хариуцагч А.т  мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

    

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Т.ЦЭЦЭГМАА