| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 319/2025/00028/И |
| Дугаар | 319/ШШ2025/00082 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 319/ШШ2025/00082
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджав 9-1 тоотод байрлалтай, ******* ******* ******* *******-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй овогт ын т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 5.264.902.4 (таван сая хоёр зуун жаран дөрвөн мянга есөн зуун хоёр мянган төгрөг) гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ашид капитал ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ******* ******* барьцаалан зээлдэх газар ******* нь иргэн ын тэй 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр БЗГ21-1483 тоот барьцаат зээлийн гэрээг бичгэн хэлбэрээр байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтгаан тоочин өнөөдөрийг хүртэлх хугацаанд төлөөгүй бөгөөд 790 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Тус гэрээгээр 3849900 төгрөгийн зээлийг сарын 3.3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцож хийсэн. 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Үндсэн зээлд 3849900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 2.7ахь заалтад зааснаар хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтүүлсэн тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтэй тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцно. Энэхүү мөнгөн дүнгээс 2.381.000.0 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 5.255.602.40 төгрөг үлдсэн байна. Энэхүү мөнгөн дүн дээр нотариатын зардал 9.300 төгрөг, нийт 5.264.902.04 төгрөгийг М.ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М. нь ******* ******* барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан нь үнэн болно. Миний бие зээлийг 10 сарын хугацаанд хуваан төлөх хүсэлтэй байна. 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжийн тал болох 49600 төгрөгийг төлнө гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагчийн гаргасан тайлбартаа танилцаад: Манай ******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ******* нь хариуцагч овогтой /*******/-т холбогдуулан эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч М. нь эвлэрлийн гэрээ байгуулж манай нэхэмжилсэн дүн болох 5,264,902.04 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 764,902.04 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж болох 99,200 төгрөгийн тал болох 49600 төгрөгийн хамт бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно ... гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч М.т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт нийт 5.264.902.4 (таван сая хоёр зуун жаран дөрвөн мянга есөн зуун хоёр мянган төгрөг) гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч М. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М. нь ******* ******* барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан нь үнэн болно. Миний бие зээлийг 10 сарын хугацаанд хуваан төлөх хүсэлтэй байна. 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж 49600 төгрөгийг төлнө гэжээ.
Хариуцагч М. нь ******* ******* барьцаалан зээлдүүлэх газраас нэхэмжилж байгаа зээлийг 10 сарын хугацаанд хуваан төлөх хүсэлтэй байна. 5,264,902.04 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 764,902.04 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж болох 99,200 төгрөгийн тал болох 49600 төгрөгийн хамт бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамжинд 49600 төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэсэн бол улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоохоор хуульчилсан байх тул Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 49600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт ... энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ... гэж заасан журмыг хариуцагч М.т мэдэгдэх нь зүйтэй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн Зээлийн гэрээний үүрэгт нийт 5.264.902.4 (таван сая хоёр зуун жаран дөрвөн мянга есөн зуун хоёр мянган төгрөг) нэхэмжилснийг хариуцагч М. нь 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 764,902.04 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж болох 99,200 төгрөгийн тал болох 49600 төгрөгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 99200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 49600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч М.т мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМААА