Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 319/ШШ2025/00086

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа би

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* мэндийн төвд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ******* аймгийн ******* сумын ******* мэндийн төвийн эрхлэгч ийн ******* оны ******* дугаар сарын *******-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, багийн ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг 2025 оны ******* дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие овогтой нь ******* аймгийн ******* суманд онд төрсөн. онд ******* сумын 12 жилийн дунд сургуулийг төгссөн. 2023 оны 05 дугаар сараас эхлэн ******* аймгийн ******* сумын багт багийн ээр ажиллаж эхэлсэн. Ажилд орсон цагаасаа эхлэн ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй. ******* оны ******* сарын 16-ны өдөр эрхлэгч тэй уулзаад миний 7 дугаар сарын цалин ороогүй байна яагаад орохгүй байгаа талаар асуухад чи ажлаасаа хүсэлтээрээ гар, өргөдөлөө бичээд ир гэсэн. Тэгэхээр нь би эхлээд цалингаа авмаар байна гэхэд өгөхгүй гээд бага хэмжээний маргаан болсон. Тэгтэл эрхлэгч Л. нь чамайг ажлаас халсан, битгий ир гээд хөөсөн. Тушаалаа авъя гэж очсон боловч халгаахгүй хөөгөөд явуулсан. Бүр сүүлдээ тэвчээр барагдаад 2025 оны ******* сарын 13-ны өдөр очоод хэрүүл хийж байгаад тушаалаа авсан. ******* аймгийн ******* сумын ******* мэндийн төвийн эрхлэгч Л. нь надад мэдэгдэлгүйгээр тодорхой ямар нэгэн шалтгаангүйгээр намайг ******* оны ******* сарын *******-ний өдрөөс эхлэн ажлаас халсан тухай шийдвэр гаргасан байна. Иймд ******* сумын ******* мэндийн төвийн эрхлэгч Л.ийн ******* оны ******* дугаар сарын *******-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож, ******* сумын багийн ийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

1. Хариуцагч ******* сумын ******* мэндийн төвийн эрхлэгч Л., нэхэмжлэгч Н. нар нь эвлэрсэн гэрээндээ: Ннэхэмжлэгч Н.ыг 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ******* аймгийн ******* сумын багийн бага ийн ажилд эргэн ажиллахаар,

2. Хариуцагч байгууллагаас ******* оны 07 дугаар сар, ******* дугаар сарын цалинг олгохоор тохиролцов.

3. ******* оны 07, ******* дугаар саруудын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхөөр харилцан тохиролцов.

4. Дахин энэ асуудлаар шүүхэд Н. дахин нэхэжлэл гаргахгүй болно гэж харилцан тохиролцсон болно ... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

1. Нэхэмжлэгч Н.оос хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* мэндийн төвд холбогдуулан ******* аймгийн ******* сумын ******* мэндийн төвийн эрхлэгч ийн ******* оны ******* дугаар сарын *******-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, багийн ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н., хариуцагч байгууллагын төлөөлөгч Л., нэхэмжлэгч Н. нар нь эвлэрсэн гэрээндээ: 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ******* аймгийн ******* сумын багийн бага ийн ажилд эргэн ажиллахаар,

2. Хариуцагч байгууллагаас ******* оны 07 дугаар сар, ******* дугаар сарын цалинг олгохоор тохиролцов.

3. ******* оны 07, ******* дугаар саруудын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхөөр харилцан тохиролцов.

4. Дахин энэ асуудлаар шүүхэд Н. дахин нэхэжлэл гаргахгүй болно гэж харилцан тохиролцсон талаар зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, иргэн хуульд харшлаагүй гэх үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч Н. нь ******* аймгийн ******* сумын ******* мэндийн төвийн эрхлэгч ийн ******* оны ******* дугаар сарын *******-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, багийн ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тухайн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бол хариуцагчаас төлөх улсын тэмдэгийн хураамжийг тал хувиар бууруулж гаргуулна гэж заасныг үндэслэн ******* сумын ******* мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжинд 35100 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт ... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ... гэж заасан ба зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д ... энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэнэ... гэснийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,106.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н., ******* сумын ******* мэндийн төвийн эрхлэгч Л. нарын 1. Нэхэмжлэгч Н.ыг 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ******* аймгийн ******* сумын багийн бага ийн ажилд эргэн ажиллахаар,

2. Хариуцагч байгууллагаас ******* оны 07, ******* дугаар сарын цалинг олгохоор тохиролцов.

3. ******* оны 07, ******* дугаар саруудын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхөөр харилцан тохиролцов.

4. Дахин энэ асуудлаар шүүхэд Н. дахин нэхэжлэл гаргахгүй болно гэж тохиролцсон ... гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Н. нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хариуцагч ******* сумын ******* мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА