Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,

улсын яллагч А.Оюунгэрэл,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл

хохирогч Ж.Э, түүний өмгөөлөгч Н.Жамъян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Бт холбогдох эрүүгийн 1810000200072 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Хуа Мей Да” ХХК-д баглагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 21-359 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Б.Б /

Холбогдсон хэргийн талаар   

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элкс” зочид буудлын баруун замаас Ж.Эыг такси барих гээд зогсож байхад нь шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Бийн:  “...2017 оны 12 дугаар сарын 20-нд би ажил тараад гэртээ хариад байж байтал манай найз Батдорж над руу утсаар яриад гэр бүлээрээ уулзъя манайд хүрээд ир гэж хэлсэн. Би шөнө 22 цаг өнгөрч байхад найз нар дээрээ очиход архи уусан байсан. Намайг очсоноос хойш 2 шил архи нэмж уусан. Тэгээд  “Элкс” нэртэй шөнийн дэлгүүрээс архи аваад манай гэрт очъё гэж найз нартайгаа ярилцсан. Архи ууж байсан газраасаа гараад салхинд цохиулсан байх. Би нилээн согтсон байсан. Нэг мэдсэн эрүүлжүүлэх байран дээр ирсэн байсан. Манай найзууд надад “чи нэг хүнийг цохисон” гэж хэлж байсан. Өөрийн хийсэн хэргээ хүлээж байна. Гэмшиж байна...” гэв.

Хохирогч Ж.Эын: “...2017 оны 12 дугаар сарын 21-ний орой манай ажил дээр тэмцээн явагдсан. Би ажлаасаа гараад “Элкс” дэлгүүрээс нэг шил архи авчихаад “Элкс” дэлгүүрийн баруун талын гарцны үүдэн дээр такси барих гээд замын хашлаганы наад талд зогсож байсан. Миний зогсож байсан газраас 20-30 метрийн зайтай байсан залуучууд муудалцаад байсан. Би согтуу хүмүүс байна гэж бодоод зайгаа бариад явж байтал миний араас 2 залуу гүйж ирээд нэг залуу нь намайг татаж аваад цохиод унагасан. Эхний цохилт маш их хүчтэй байсан учир би газар унасан бөгөөд дээрээс цохиод байх шиг байсан. Миний хамарнаас маш их цус гараад хувцас цус болсон байдалтай байхад цагдаа нар хүрч ирээд зодооныг салгасан юм шиг байсан. Би цохиулсанаас болж манарсан байсан учраас сайн мэдэхгүй байсан. Тэгээд цагдаагийн машин хүрч ирэхэд “Элкс” зочид буудлын үүдэнд хоорондоо муудалцаж байсан шүүгдэгчийн найз нар нь шүүгдэгч залууг цагдаад өгч явуулсан. Би найзыгаа дуудаад цагдаагийн газрын эрүүлжүүлхийн байран дээр очиж зодуулсан талаараа хэлэхэд жижүүрийн цагдаа дээр гомдол гарга гэж хэлсэн. Гомдол гаргахаар очиход шүүх эмнэлэгт үзүүлчихээд ир гэж хэлсэн. Би шүүх эмнэлэг дээр очиход мөрдөн байцаагчийн тогтоолгүй бол үзэхгүй гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очиж зураг авахуулсан. Маргааш өглөө нь цагдаа дээр очиж гомдол гаргаад байцаагчийн тогтоолоор шүүх эмнэлэгт үзүүлсэн. 14 хоног ажилдаа явж чадаагүй бөгөөд гэрээс гарч чадаагүй. Зодуулсны улмаас хамраа тэгшлүүлсэн, шүдний эмнэлэгт үзүүлсэн. Миний шүд хавдаад хоол идэж болохгүй, гуурсаар ашиглан хоолоо иддэг байсан. 2017 оны 12 сард Индонез улс руу явахаар байсан. Гомдолтой байна...” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Ж.Эын: “...2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 00 цагийн орчимд Гранд оффист баяр тэмдэглээд 02 цагийн үед такси барих гээд зогсож байхад 4-5 залуучууд хоорондоо муудалцаад эмэгтэй нь боль гэж байх шиг байсан. Тэгтэл гурван залуу над руу зугатаад чиглээд гүйгээд ирсэн. Түрүүлж ирсэн залуу нь үгийн зөрүүгүй миний хамар руу гараараа цохьсон, би манарч доошоо тонгойсон толгой руу хэд хэдэн удаа цохиод байсан. Тэр үед цагаан өнгийн машин ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 07 дугаар хуудас/,

Гэрч Б.Жавзандуламын: “...Б.Б Ганбаатар нар түрүүлж алхсан, би хальтарч унах гээд нөхрөө дуудаад сугадаад алхаж явтал Б.Б урд нэг хүнтэй муудалцаад байх шиг байсан. Б.Б нөгөө хүнийг мөргөж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн №490 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Б.Бээс: “...Би юу ч санахгүй байгаа юм. Түүнээс хойш санахгүй байгаа ба сэргэхэд эрүүлжүүлэх байранд Ганбаатар, Төмөрхуяг нарын хамт байсан. Нөгөө хоёроос юу болсон талаар асуухад Төмөрхуяг би бараг эрүүл байсан чи хүнтэй муудалцаад чамайг авах гээд ирэхэд намайг эрүүлжүүлсэн гэсэн. Ганбаатар чи хүн мөргөсөн гэж байсан. Би яагаад хүн мөргөснөөс мэдэхгүй байгаа юм. Манай найз нар худлаа ярих хүн биш...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар/хх-ийн 26 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаяг, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элкс” зочид буудлын баруун замаас Ж.Эыг такси барих гээд зогсож байхад нь шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн  мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,  хохирогч Ж.Эын мэдүүлэг /хх-ийн 07 дугаар хуудас/, гэрч Б.Жавзандуламын мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн №490 дугаартай 

1. Ж.Эын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдэнд ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, этмойд хөндийн цус хуралдалт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, 1 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”   /хх-ийн 16 дугаар хуудас/ гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэргийн шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Б.Б нь хохирогч Ж.Эын биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Хохирогч Ж.Э нь гэмт хэргийн улмаас түүний эрүүл мэндэд учирсан хохирол эмчилгээний зардалд мөрдөн байцаалтын шатанд 523.000 төгрөг, шүүхийн шатанд 870.000 төгрөгийн, нийт 1.393.000 төгрөгийн баримтыг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Бээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүгдэгч Б.Бээс үлдэгдэл 393.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Эод олгох нь зүйтэй байна.

        Хохирогч Ж.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

         Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.