Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/54

 

                     *******т холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай     

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж шийдвэрлэн 2022 оны 05 дугаар сарын 30-ны  өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлоор Боржигон овогт Болдын *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 1*******5/2022/0084/Э индекстэй 1 хавтас хэргийг 2022 оны 0******* дугаар сарын 25-ны хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Болдын *******, Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, *******элсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, сум ******* дугаар баг “******* *******” 1-р хэсэг, дугаар байр тоотод оршин суух хаягтай,  /РД:МЮ8112/ урьд

-Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжээр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг, Бугант тосгоны "Улаан хясаа” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль экологид 912,569 (есөн зуун арван хоёр мянга таван зуун жаран ес)-н төгрөгийн бодит хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Боржигон овогт Болдын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 арван таван сая төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн улсын дугааргүй, Daewoo-220 экскаватор маркийн тээврийн хэрэгслийн үнэ 15.000.000 /арван таван сая/төгрөг, мөн шүүгдэгч *******ын эзэмшлийн 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмжийг худалдан борлуулсны үнийн дүн зэргээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол, хор уршгаас төлөгдөөгүй үлдсэн 2.140.410 төгрөгийг төлүүлж, үлдэгдлийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2 дахь хэсгийн *******.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугааргүй Daewoo-220 экскаватор маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Н.Энхбаатар, /РД:*******/-т буцаан олгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн Н.Энхбаатарын эзэмшлийн гэх Daewoo-220 экскаватор маркийн, улсын дугааргүй тээврийн хэрэгсэл, *******ын эзэмшлийн алт угаах төхөөрөмж зэргийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шүүгдэгч нь шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 912.569 /есөн зуун арван хоёр мянга таван зуун жаран есөн/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч ******* миний бие 2022 оны 5 сарын 30-ны өдрийн 89 тоот шийтгэх тогтоолыг хүндэтгэн үзэж байна. Уг шийтгэх тогтоолоор 15,000,000 төгрөгний торгуулийн ялаар шийтгэгдсэн билээ. ******* миний биеийн эрүүл мэндийн хувьд нойр булчирхайн хавдрын эхэн шатанд орсон байнгын эмчилгээтэй байгаа, эдийн засгийн хувьд ганц хүний цалингаар амьдардаг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийн ялаар багахан ч гэсэн хасаж миний амьдралд тус дэм болж өгөөч гэж хүсэж байна. Сая миний хувьд эмчилгээндээ нилээн хэдэн төгрөг зарцуулсан болохоор торгуулийн ялаас хасаж өгөх боломж байдаг бол туслаач гэж хүсэж байна.

Би хийсэн хэрэгтээ гэмшин харамсаж байна. Дахин хэзээ ч гэмт хэрэгт холбогдохгүй, сайн сайхан амьдарч үр хүүхдээ сайн хүмүүжүүлж Монгол улсдаа хүч хөдөлмөрөө зориулсан хүн болгож хүмүүжүүлнэ. Өөрөө ч ажил хөдөлмөр *******лэн засарч хүмүүжсэнээ харуулах болно. Надад итгээрэй гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа.  Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаангүй. Харин шүүгдэгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил хөдөлмөр *******лэдэггүй,  хүнд өвчний улмаас эмнэлгийн хяналтад байдаг зэргийг харгалзан торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь хуульд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлоор *******т холбогдох ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг, Бугант тосгоны "Улаан хясаа” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,  гэрч М.Бибиш, У.Отгонбаатар, Б.Батмагнай нарын мэдүүлэг болон  хэрэгт авагдсан  бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдлийн улмаас 912,569 (есөн зуун арван хоёр мянга таван зуун жаран ес)-н төгрөгийн бодит хохирол учирсан нь “Эрдэнийн ногоолин” ХХК-ны  шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22/006 дугаартай шинжээчийн дүгнэлтээр, мөн  гэмт хэргийн улмаас байгаль экологид 2.448.2 төгрөгийн хохирол учирсан нь Мэргэжлийн хяналтын улсын  байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн --003/14 тоот актаар тус тус тогтоогджээ.

    Анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

        Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн  нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж хүндрүүлэх нөхцөл байдалд тооцжээ.

       Шүүгдэгч ******* нь тус шүүхийн 20 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг үйлдэж  ял шийтгүүлсэн байх ба  тухайн хянагдаж байгаа хэргийг гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсоноор тухайн төрлийн гэмт хэрэгт хоёр дахь удаагаа  шийтгүүлсэн гэж ойлгоно.

           Иймээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй байна.

          Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан бодит хохирол нөхөн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг  харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 арван таван сая төгрөгөөр торгох ялын хэмжээг  10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 / арван сая/  төгрөгөөр торгох  болгон ялын хэмжээг  багасгах  үндэслэлтэй гэж  давж заалдах шатны шүүх  бүрэлдэхүүн дүгнэв.

             Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг хураан авах тухай  Эрүүгийн хуулийн *******.5 дугаар зүйлийн  зохицуулалтыг зөв хэрэглэсэн боловч утга найруулгын хувьд алдаатай бичигдсэн  байх тул шийтгэх тогтоолын 4 дэх заалтад  зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны  өдрийн 2022/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолын

2 дахь заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 арван  сая төгрөгөөр торгох ял оногдуулсугай.” гэж,

4 дэх заалтыг:

“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугааргүй Daewoo-220 экскаватор маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Н.Энхбаатар /РД:*******/-т буцаан олгож, шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмжийг  хурааж худалдан борлуулах, мөн бусдын эзэмшлийн улсын дугааргүй, Daewoo-220 экскаватор маркийн тээврийн хэрэгслийн үнэ 15.000.000 /арван таван сая/ төгрөг болон 600.000 төгрөгийн үнэ бүхий алт угаах төхөөрөмжийг  худалдан борлуулсны орлого зэргээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол, хор уршгаас төлөгдөөгүй үлдсэн 2.140.410 төгрөгийг төлүүлж, илүү гарсан мөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2 дахь хэсгийн *******.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих *******тэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                              ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН