| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 319/2025/00100/И |
| Дугаар | 319/ШШ2025/00117 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 319/ШШ2025/00117
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа би,
Нэхэмжлэгч: ******* ******* -ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, *******-р баг, ******* богочийн *******-р гудамж 6******* тоотод оршин суух, *******ийн т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,2*******6,*******07.34 (хоёр сая хоёр зуун арван зургаан мянга нэг зуун долоо) төгрөг гаргуулах тухай төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 02-р сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны *******2 дугаар сарын 23-ны өдөр ЗГ232*******625Х дугаартай зээлийн гэрээг бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 2.6**************.*******00 төгрөгийн зээлийг сарын 3.5%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай гаар олгосон. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу тогтмол сар бүр төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцсон ба 2025 оны 0******* сарын 23-ны өдөр зээлийн гэрээний үүрэг **************4 хоног зөрчигдсөн байна. Дээрх хугацаанд хариуцагч нь зээлийн төлбөрт *******.660.000 төгрөгийн төлөлт хийсэн байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Д.аас үндсэн зээл-*******,8*******2,240.6******* төгрөг, зээлийн хүү-305,277.6******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү-6,58*******.04 төгрөг, нотариатын зардал-*******2,000.00 төгрөг нийт 2,2*******6,*******07.34 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогтой нь 2022 оны *******2 дугаар сарын *******3-ны өдөр зээлээр S-2******* маркийн гар утас авсан нь үнэн. Гэтэл миний бие аваарт орж эмчилгээ хийлгэсэн тул зээлээ төлж чадаагүй. Сая 2025 оны 03 сарын 0*******-ний өдрөөс эхлэн ажилдаа орсон. Банк бусаас нэхэмжилж байгаа 2,2*******6,*******07.34 төгрөгийг 2025 оны 4, 5 дугаар сард бүрэн төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* нь Д.т холбогдуулан үндсэн зээл-*******,8*******2,240.6******* төгрөг, зээлийн хүү-305,277.6******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү-6,58*******.04 төгрөг, нотариатын зардал-*******2,000.00 төгрөг нийт 2,2*******6,*******07.34 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д. нь нэхэмжлэгч ******* ******* - ийн нэхэмжилсэн үндсэн зээл-*******,8*******2,240.6******* төгрөг, зээлийн хүү-305,277.6******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү-6,58*******.04 төгрөг, нотариатын зардал-*******2,000.00 төгрөг нийт 2,2*******6,*******07.34 төгрөгийг 2 хувааж 2025 оны 04, 05 дугаар бүрэн төлнө гэжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* -ийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25204 төгрөг, улсын орлогоос 25204 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* -д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт ... энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ... гэж заасан журмыг хариуцагч Д.т мэдэгдэх нь зүйтэй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* -ний 2,2*******6,*******07.34 (хоёр сая хоёр зуун арван зургаан мянга нэг зуун долоо) төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д. нь 2025 оны 4, 5 дугаар сард багтаан төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7.******* дүгээр зүйлийн 7.******* дэх хэсгийн 7.*******.*******-д зааснар нэхэмжлэгч ******* ******* -ний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 50408 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.******* дэх хэсгийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25204 төгрөг, улсын орлогоос 25204 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч Д.т мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА