2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/01263

 

 

 

 

 

 

                                                         2025             02            13  

                                       192/ШШ2025/01263

              

 

 

                       

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: О.. ХХК-ийн хүсэлттэй,

Нэхэмжлэгч: С...ийн нэхэмжлэлтэй,

Хуулийн этгээдийг дампуурсанд тооцуулах тухай хүсэлттэй, ..... төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.        

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, өмгөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хэрэг гүйцэтгэгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. “О.. ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О ХХК нь 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 5,500,000 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, гадаад худалдаа, автомашины засвар үйлчилгээ, эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. О..ХХК нь 2007 оноос хойш 2012 оны дунд үе хүртэл эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан. Харин 2012 оны 7 дугаар сард ... аймгийн ... сумын 35 кв-ын 135 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажил, мөн оны ... хотын 110/6 кв-ын давхар дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажлуудыг гүйцэтгэх явцад валютын ханшийн огцом өсөлтөөс шалтгаалан санхүүгийн чадавх муудаж, улмаар ажлаа төсөвлөсөн хэмжээний хөрөнгөөр гүйцэтгэж чадахгүй болсон тул ажлаа үргэлжлүүлэн дуусгах зорилгоор Төрийн банкнаас 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ... ам.долларын зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Уг зээлийн гэрээний хугацаанд бид сар бүр тогтмол зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж байсан. Гэтэл .. банкнаас 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сангийн яамнаас ... ... сумын ажлыг дуусгуулах зорилгоор О...ХХК-ийн дансанд шилжүүлсэн санхүүжилт 380,000,000 төгрөг, мөн сарын 24-ний өдөр ....станцын ажлын санхүүжилтэд шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг тус тус зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад график зөрчигдсөн гэсэн шалтгаанаар данснаас хүчээр шилжүүлэн авснаас үйл ажиллагаа бүрэн зогсож дээрх ажлуудыг дуусгаж чадахгүй, банкны зээлийг төлөх боломжгүй болж компани үндсэндээ дампуурсан. Хэрэв ... банк эдгээр мөнгийг хүчээр, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад данснаас татаж аваагүй байсан бол О... ХХК ажлаа дуусгаад гэрээний үлдэгдэл санхүүжилт 1,400,000,000 төгрөгийг авч, өр төлбөрөө барагдуулах боломжтой байсан. ... банкны хийсэн энэ үйлдлээс болж О....ХХК ажлаа дуусгаж чадахгүйд хүрч улмаар захиалагч Эрчим хүчний хөгжлийн төв гэрээг цуцалсан. Энэ бүхнээс шалтгаалан О... ХХК-ийн үйл ажиллагаа 2015 онд бүрэн зогсож, цаашдаа үйл ажиллагаа явуулах ямар ч санхүүгийн чадваргүй болсон. Иймд О...ХХК-ийг дампуурсанд тооцуулж, татан буулгуулахаар шүүхэд хандаж байна. О...ХХК нь бусдаас авах авлагагүй, өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байхгүй. О... ХХК нь ...иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар магадлалын дагуу Э... ХХК-д 442,437,541 төгрөгийн, Э...ТӨААТҮГ-т 668,009,902 төгрөгийн, .. дүүргийн Татварын хэлтэст 347,409,275 төгрөгийн, .. дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2,901,400 төгрөгийн, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар шийдвэрээр В... ХХК-д 187,000,000 төгрөгийн, нийт 1,647,758118 төгрөгийн бусдад төлөх өр төлбөртэй. О... ХХК-д 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд нийт 19 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан ба энэхүү 19 тээврийн хэрэгсэл нь одоо компанийн өмчлөл, эзэмшилд байдаггүй. Тус компанийн өмчлөлд Сонгинохайрхан дүүрэг, ... хороо, Дааган толгойн ...тоот хаяг байрлах ... м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах ...м.кв талбайтай граж, мөн хаягт байрлах ... м.кв талбайтай үнээний ферм зэрэг үл хөдлөх эд хөрөнгө, мөн дүүргийн нутагт байрлах, ... м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, мөн дүүрэгт байрлах, ... м.кв талбайтай эрхтэй газар бүртгэлтэй байдаг боловч 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай барьцааны гэрээгээр .... ХХК-ийн зээлийн барьцаанд хураагдан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Одоо үл хөдлөх эд хөрөнгөгүй байна. Иймд О... ХХК-ийн дээрх байдлуудыг харгалзан үзэж, хуульд заасны дагуу төлбөрийн чадваргүйг тогтоож, дампуурсанд тооцон татан буулгаж өгнө үү.” гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ... дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О...ХХК нь автын агаарын бохирдлын төлбөр, татварын торгууль, алданги, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, автотээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөр, хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн албан татвар, газрын төлбөрт нийт 352,622,645.51 төгрөг төлөөгүй байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

3. Хариуцагч О... ХХК хариу тайлбартаа: “.... дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Манай компани нь ... дүүргийн Татварын хэлтэст 352,622,645.51 төгрөгийн өр төлбөртэй болох нь үнэн болно.” гэжээ.

 

4. Дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгч А.Э... шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд дүгнэлтийн талаар гаргасан тайлбартаа: “... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар захирамжаар “О... ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар захирамжаар шүүхээс өгсөн үүргийн дагуу Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай” ... дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар хүсэлт гаргагчийн санхүүгийн тайлангуудад Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 13-р зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрээр хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг дахин гаргаж шүүх, нэхэмжлэгч, хариуцагч нарт танилцуулж байна. “О... ХХК нь Улсын бүртгэлийн .... дугаартай, ...тоот регистртэй, Улаанбаатар хот, ...байр, ... тоотод байрлаж ажиллахаар 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 3 гишүүнтэйгээр гадаад худалдаа, автомашины засварын үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 5,500,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сан .... УБЕГ-ын Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд бүртгэгдсэн өөрчлөлтөөр 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хувьцаа эзэмшигч, гишүүний тоо 1 болж өөрчлөгдөж, хувьцаа эзэмшигчээс ... ... нар хасагдаж өөрчлөгдсөнийг, 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хувьцаа эзмшигчээр Т.А-г тус тус бүртгүүлсэн байна. Монгол улсын Сангийн Яамны 2024 оны 04 сарын 08-ны өдрийн ... дугаартай Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн И-Баланс цахим санхүүгийн тайлангийн системд баталгаажсан тайлангуудад төлбөрийн чадваргүйдлийн шинжилгээг хийж гүйцэтгэв. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2015-2016 онуудын санхүүгийн тайлангууд нь үйл ажиллагаа явуулаагүй үеийн буюу Х тайлангууд байх ба И Баланс системд илгээж баталгаажуулагүй байна. Тайлангийн Энэ үзүүлэлтүүд нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэфициентийн утга 0.7-0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэфициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт юм. “О... ХХК- ийн 2014 оны тайлан дахь харьцааны утга 1.2 гарч байгаа нь түргэн хөрвөх чадвартай мэт  харагдаж байгаа боловч 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, мөнгөн хөрөнгө байхгүй болсон байгаа нь түргэн хөрвөх чадварын харьцаа алдагдсан, төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй байгааг илэрхийлж байна. Энэ үзүүлэлт нь өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл одоо байгаа бэлэн мөнгө болон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт юм. Онолын зохистой харьцаа нь 0.2 - 0.3 болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. Гэтэл тус компанид 2013-2014 онд 0.555-аас 1.158 буюу 5.7 дахин их гарч байгаа нь төлбөр барагдуулах өнөөгийн боломжтой байгааг илэрхийлж байна. Гэтэл арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа нотлох баримтуудаас харахад мөнгө хөрөнгийн үлдэгдэл өр төлбөрийг барагдуулахад огт хүрэлцэхгүй байна. Бие даалтын коэффициент: Өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5 - 0.6 буюу 50-60%-иас багагүй байх ёстой гэж үздэг. “О... ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр 0.15 0.43 гарч байна. Энэхүү шинжилгээ нь компанийн хөрөнгийн эх үүсвэрийн нийт дүнд эзлэх өөрийн капиталын хувь хэмжээг илэрхийлэх ба санхүүгийн тогтвортой байдлыг илтгэдэг гол үндсэн загварын шинжилгээгээр зохистой үзүүлэлтээс 1.4 дахин бага үзүүлэлттэй гарч байгаа нь санхүүгийн байдал тогтворгүй, төлбөр авагчаас хамаарах хамаарал их байгааг илэрхийлж байна. Зохицуулалтын коэффициент: Онолын зохистой харьцаа 0.2-0.5 байна. Энэ илтгэгч үзүүлэлтүүд тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр сөрөг утгатай буюу -6.30...-2.62 гарч байгаа нь өөрийн эргэлтийн хөрөнгийн хувийн жин зохистой хэмжээнд хүрэхгүй, уг харьцаа бүрэн алдагдсан болохыг илэрхийлж байна. Санхүүгийн хараат байдлын коэффициент: Онолын зохистой харьцаа 1.0-2.0 байдаг. “О.... ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр 5.84  1.31 гарч байгаа нь компанийн нийт оруулсан хөрөнгө нь бүхэлдээ өөрийн эх үүсвэрээр санхүүжсэн капитал болохыг харагдуулж байна.

Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Дээрх санхүүгийн тогтвортой байдлыг тооцоолдог үндсэн 3 загвараар хийсэн шинжилгээнээс дүгнэхэд “О... ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, хэвийн бус цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж байна. 1.Төлбөрийн чадваргүйн талаарх дүгнэвэл “О...ХХК-ийн 2010-2014 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. 2. Монгол Улсын Сангийн Яамнаас шүүхэд ирүүлсэн 2010-2014 онуудын тайлангийн үзүүлэлтүүд болон “О...ХХК-ийн шүүхэд мэдүүлсэн бусад баримт бичгээр компанийн өр төлбөр 1,647,758,118 төгрөг болж өөрийн хөрөнгийн - 7590.81% 624.00%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. 3. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус “О... ХХК нь 2013 оноос өөрийн хөрөнгийн -7590.81%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. 4. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт “Хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино. Энэхүү ойлголтыг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөрийн чадвартай болох эсэхийг тооцоход нэгэн адил хамааруулна.” гэж тайлбарласныг үндэслэн санхүүгийн бусад баримт бичгээр баримтуудаар тогтоогдож буй өр төлбөрийг нэмж тооцвол “О... ХХК-ийн өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаа дараахь байдлаар илэрхийлэгдэж байна. 5.Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна. 6. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт “Мөн зүйл, хэсгийн “…төлбөрийн чадваргүйд тооцно” гэдэгт хариуцагч банкин дахь харилцах болон тооцооны хадгаламжийн данс түүнчлэн өөрийн кассанд бэлэн мөнгөний хүрэлцээгүйгээс нэхэмжлэгчээс нийлүүлсэн буюу худалдсан бараа, бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ хөлс, мөн банк болон бусдаас олгосон зээлийг төлөх зэрэг зээл тооцооны харилцаанд хүлээсэн, өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаандаа биелүүлж чадахгүй байгааг ойлгоно” гэж заасан байх тул хэрэг гүйцэтгэгч төлбөрийн чадварын шинжилгээг Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай” ... дугаар тушаалын хавсралтын дагуу төлбөрийн чадварын иж бүрэн шинжилгээг “О... ХХК-ийн санхүүгийн тайлангуудад хийж гүйцэтгэсэн болно. 7. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаар захирамжаар “О... ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. “О...ХХК-ийн 2010-2014 онуудын санхүүгийн тайлангууд болон шүүхэд ирүүлсэн лавлагаа нотлох баримтуудад үндэслэн тус компанийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг дараахь нөхцөл байдал, үйл баримтаас болсон гэж дүгнэлээ.

1.“О...ХХК-ийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2010 онд 1,079,494,800 төгрөг, 2011 онд 1,095,342,700 төгрөг, 2012-2013 онд 1,535,916,500 төгрөг, 2014 онд 659,577,100 төгрөг болсон байх ба 2014 оноос үйл ажиллагаа зогссон нь төлбөрийн чадваргүй болох, хүлээгдэж буй төлбөрийг барагдуулах боломжгүй болгосон байна. 2.Тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр эргэлтийн хөрөнгийн харьцаа алдагдсан, өр төлбөр нь эргэлтийн хөрөнгийн 176% хүртэлх хувийг эзэлж байгаа нь ч үүнийг нотлож байна. 3. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь “О...ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна. “О.... ХХК-ийн удирдлага, хувь эзэмшигч нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын алдаатай үйл ажиллагаа нөлөөлсөн байх боловч, нөгөө талаар “О\... ХХК-ийн богино хугацаат өр төлбөрүүд нь 2012 оны 07 сарын 31-ний өдөр ... ... яамтай байгуулсан .... аймгийн Баянлиг-Шинэжинст сумын .... цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажил гүйцэтгэлийн ...тоот тендерийн гэрээ цуцлагдсанаар ажил гүйцэтгэл зогссон, өр төлбөр нэмэгдсэн нөхцөл байдлын улмаас 2014 оноос үйл ажиллагаа нь бүрэн зогссон, төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нөхцөлд удирдлагын алдаатай ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэл байна гэж дүгнэж байна. Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа “О... ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө болон мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор дараахь ажлуудыг гүйцэтгэсэн болно. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 01 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 01- ний өдрийн .... дугаар захирамжаар холбогдох газруудаар лавлагаа, нотлох баримтуудыг гаргуулж хэрэгт авхууллаа. Миний бие хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан Хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19-р зүйлд заасан Хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор шүүхэд нотлох баримт болон лавлагаа гаргуулах хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 01 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсний дагуу өмчийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, бусад нотлох баримтуудаар “О...ХХК-д Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан Хуваарилагдах эд хөрөнгө байхгүй, мөн хуулийн 19-р зүйлд заасан Хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй болно. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар захирамжаар “О... ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах хугацаа, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу Өнөөдөр сонины ...дугаарт нийтэд мэдээлсэн боловч хуульд заасан хугацаанд иргэн, хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно. ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 15-ны өдрийн .... дугаар захирамжаар ... дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.8 дахь хэсэгт заасны дагуу хугацааг сэргээн нэхэмжлэгчээр оролцуулсан болно. Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд нь үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргалаа. .... Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 15-ны өдрийн ... дугаар захирамжаарөгсөн үүргийн дагуу Нэхэмжлэгчдийн хурлыг 2025 оны 01 сарын 21-ний өдрийн 13.30 цагт ... дүүргийн Иргэний хэргийн ахнан шатны шүүхийн байранд зарлан хуралдуулсан ба бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгийн 100.00%-ийн ирцтэйгээр хуралдаж хэлэлцсэн асуудлаа Дампуурлын тухай хуулийн 9-р зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэсэн болно. Хурлаар: 1. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн хяналт оролцоотойгоор биелүүлэхээр хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэлээ. 2. Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “О... ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг танилцуулж, хэлэлцүүллээ. Дээрхи шийдвэрүүд нь Дампуурлын хуулийн 9-р зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу буюу 100.0%-иар батлагдаж хүчин төгөлдөр болсон.  Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэфициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь “О... ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ. Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт зохих этгээдээс шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус “О...” ХХК нь 2013 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээдээс “О... ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Дампуурлын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй билээ. Хэрэг гүйцэтгэгч А.Э... миний бие хариуцагч, нэхэмжлэгч нарын үйл ажиллагаанд хувийн санхүү, эдийн засгийн сонирхолгүй, холбогдох компаниудын удирдлага, түүний гишүүдтэй гэр бүл, садан төрлийн холбоогүй, МХХ, МӨХолбооны гишүүн хуульч, өмгөөлөгч, бизнесийн удирдлагын магистр мэргэжилтэй болно.” гэв. 

5. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх 5-7/, О... ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг, түүний хариу /хх 8-9/, О... ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн албан бичиг, түүний хариу /хх 10-11/, санхүүгийн байдлын тайлан /хх 12-67/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх 68/, тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч байсан тодорхойлолт /хх 69-71/, Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт /хх 72-73/, Хаан банкны тодорхойлолт /хх 74/, ... банкны тодорхойлолт /хх 75-76/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх 77/, өр төлбөрийн жагсаалт /хх 78-79/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн .... дугаар шийдвэр /хх 81-89/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  ... дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ...дугаар шийдвэр /хх 90-92/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар магадлал /хх 93-96/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар шийдвэр /хх 97-103/, итгэмжлэл /2хх 56/, О...ХХК-ийн захирлын шийдвэр /3хх 66-68/, нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2хх 110/, нэхэмжлэх /2хх 111-123/, хэрэг гүйцэтгэгчээс 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн төлбөрийн чадварын талаарх дүгнэлт /2хх 44-51/, Өнөөдөр сонины 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дугаар /2хх-57/, “О... ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурлаар хэлэлцсэн асуудал /3хх 94/, “О... ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нийт нэхэмжлэлд эзлэх саналын хуваарь /3хх 95-96/, Нэхэмжлэгчдийн хурлаас гарсан шийдвэр танилцуулах тухай /3хх 97/, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 04 дугаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт /2хх 64-75/, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт /3хх 81-93/ тус тус шүүхэд гарган өгчээ.

Хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас О... ХХК . хувьцаа эзэмшигч Т.А-ийн нэр дээр газар болон бусад үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэх, бүртгэлтэй бол энэ талаарх лавлагаа, холбогдох баримтууд, бусдад шилжсэн бол шилжилт хөдөлгөөний лавлагаа, холбогдох баримт /2хх 127-160/ О.. ХХК /. хуулийн этгээдийн түүхчилсэн лавлагаа /1хх 176-178/, Автотээврийн үндэсний төвөөс О..ХХК  болон хувьцаа эзэмшигч Т.А-ийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан эсэх, байсан бол хэзээ хэний нэр дээр шилжсэн талаар лавлагаа, холбогдох баримтууд, одоо бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байгаа эсэх лавлагаа, холбогдох баримтууд /1хх 185-209/, Ашигт малтмал, газрын тосны газраас О.. ХХК .болон хувьцаа эзэмшигч Т.А-ийн нэр дээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг эсэх лавлагаа /1хх 174/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас О..ХХК- тай холбоотой шүүхийн шийдвэрийн дагуу дуусгавар болсон болон хийгдэж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа байгаа эсэх талаар дэлгэрэнгүй лавлагаа /1хх 162, 2-97, 2хх 161-3хх 65/, Татварын... газраас болон Б...татварын өр төлбөр, авлагын тооцоотой эсэх лавлагаа /1хх 167-168, 2хх 124-126/, Н...газраас О....ХХК-ийнийн өр төлбөр, авлагын тооцоотой эсэх лавлагаа /1хх 165-166/, Арилжааны банкнуудаас О...ХХК -ийн харилцах дансны хуулга, өр төлбөр, авлага, зээл тооцоо, хадгаламж байгаа эсэх, дансны болон зээлийн үлдэгдэл /1хх 163, 169-170, 172, 175, 178, 181-184, 210-214, 2хх 6, 2хх 10-13, 31/, Гаалийн Ерөнхий газраас О... ХХК  ийн өр төлбөр, авлагын тооцоотой эсэх лавлагаа /2хх 7-8/, Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газраас О...ХХК  болон Т.А...нар нь газар эзэмших, ашиглах эрх эзэмшдэг эсэх лавлагаа /1хх 164, 180, 215, 217, 218-219, 2хх 9, 14-30,32,94-96,109/, Сангийн яамнаас О ХХК-ийн үүсгэн байгуулагдсанаас одоо хүртэлх хугацааны и-балансын цахим сайтаас санхүүгийн тайлан, мэдээ /1хх 220-2хх 5/, Шүүхүүдийн тамгын газраас О...ХХК- тай холбоотой хэрэг маргаан байгаа эсэх, шийдвэрлэгдэж дууссан эсэх, шүүхийн шийдвэр /1хх 171-172, 216, 2хх 33-43, 92-93/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

         ҮНДЭСЛЭХ нь:

 

6. Шүүх хүсэлт гаргагчаас гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

7. О..ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэн дампуурлын хэрэг үүсгүүлж, дампуурсанд тооцон татан буулгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

8. Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн .... дугаар захирамжаар дампуурлын хэрэг үүсгэсэн ба 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн .... дугаар захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчээр А.Э-г томилсон.

 

Түр хэрэг гүйцэтгэгчийн 2024 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 04 дугаар дүгнэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаар захирамжаар О..ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Өнөөдөр сониноор нийтэд мэдээлж, нэхэмжлэгчдийн хурлыг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр товлосон.

 

9. Шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэл гараагүй бөгөөд ...дүүргийн Татварын хэлтсээс 352,622,645,51 төгрөгийн нэхэмжлэл гаргах хугацааг шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр сэргээсэн бөгөөд хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрчээ.

 

10. “О... ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурал болоогүй тул шүүгчийн захирамжаар хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай О...ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр А.Э...г томилсон. 

 

11. О...ХХК нь анх 3 үүсгэн байгуулагчтай, 5,500,000 төгрөгийн дүрмийн сантай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдаа, автомашины засвар үйлчилгээ явуулахаар байгуулагдсан 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

12. Хариуцагч О...ХХК 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргасан нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг зөрчөөгүй байна. 

 

13. Хэрэг гүйцэтгэгч шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ “...Дампуурлын тухай хуулийн 23.1 дэх хэсэгт зааснаар ...хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй. Иймд ...Дампуурлын тухай хуулийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна” гэжээ. 

 

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана”, 33.1.1-д энэ хуулийн 23.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй”, 33.1.2-т “шүүх төлөвлөгөөг батлаагүй, эсхүл төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй” бол хариуцагчийг татан буулгахаар заажээ.

 

Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараах этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу зохигчдоос болон хэрэг гүйцэтгэгчээс “О...ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө, хүсэлт шүүхэд гаргаагүй байна.

 

“О...ХХК нь 2015 оноос төлбөрийн чадваргүй болж, 2015 оноос хойших санхүүгийн тайлангаас үзэхэд үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь тус компани нь төлбөр барагдуулах өнөөгийн боломж байхгүй, санхүүгийн эх үүсвэргүй болсон. Төлбөрийн чадваргүй болсон шалтгаан .... тайлангийн үзүүлэлтүүдээс болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар компанийн өр төлбөр 1.647.758.118 төгрөг болж өөрийн хөрөнгийн -7590 %-тай тэнцэх хэмжээний алдагдалтай ажиллаж төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болсон.

 

Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 6 дах хэсэгт Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.11 дэх заалтын "...санхүүгийн тайлан тэнцэл" гэдэгт Төлбөрийн чадваргүй болсон аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн буюу эргэлтийн хөрөнгө түүний эх үүсвэр, аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн /орлого, үр дүнгийн болон үлдэгдэл, мөн хуримтлалын балансууд/, мөнгөн хөрөнгийн хөдлөлийг харуулсан баримтууд түүнчлэн тухайн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны санхүүгийн үр дүнд хийсэн шинжилгээ, дүгнэлт зэргийг хамруулан ойлгоно. Мөн зүйлийн "...сүүлийн 3 жил" гэдгийг хуанлийн тооллоор бус харин тухайн аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийг хамруулан ойлговол зохино” гэж тайлбарласан ба хэрэг гүйцэтгэгчээс “О... ХХК-ийн 2010-2014 оны санхүүгийн тайланд хийсэн шинжилгээг буруутгах боломжгүй юм.

 

Иймд эрх бүхий этгээдээс хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх болон энэ талаарх төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

14. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана” гэж заажээ.

 

Шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэл гараагүй боловч ....дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэл гаргах хугацааг шүүхээс сэргээсэн тул   нэхэмжлэгч 352,622,645.51 төгрөг гаргуулахаар шаардсаныг хүсэлт гаргагч зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг баримтлан “О ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч О..ХХК нь ....дүүргийн татварын хэлтсийн нэхэмжилсэн 352,622,645.51 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан О...ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э-д шилжүүлсүгэй.

 

4. Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хариуцагч “О...ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Э-д даалгасугай.

 

5. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан “О...ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Э-д даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч ....дүүргийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хүсэлт гаргагч О...ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ