Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 157/ШШ2025/00069

 

       2025         03         28                                         157/ШШ2025/00069

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Ухот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж 31/1 байр, “Э” оффис 00 давхар, 01 тоот “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 1 дүгээр баг 39 дүгээр байрны 2 тоотод оршин суух, Б овогт Б-ын Т-т холбогдох

“5,175,065.18 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн Зээл төлүүлэлтийн албаны дарга О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Т-аас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 4,181,072.92 төгрөг, зээлийн хүү 906,031.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,960.58 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 17,000 төгрөг, нийт 5,175,065.18 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Б.Т би нэхэмжилсэн төлбөрийг 4 сараас эхлэн сар бүр 1,000,000 төгрөгөөр хуваарилан төлөх хүсэлтэй байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Б.Т-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,175,065.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Б.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...нэхэмжилсэн төлбөрийг 4 сараас эхлэн сар бүр 1,000,000 төгрөгөөр хуваарилан төлөх хүсэлтэй байна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Б.Т-ын нэхэмжлэлийн шаардлага болох 5,175,065.18 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,751 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 97,751 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч           Б.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 48,875.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 48,875.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Т-т холбогдох 5,175,065.18 (таван сая нэг зуун далан таван мянга жаран таван төгрөг, арван найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,751 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 48,875.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 48,875.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Т ББСБ”  ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ