Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 319/ШШ2025/00118

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав, 9/1,8 давхарт байрлалтай ******* барьцаалан зээлдүүлэх газар -ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* ******* *******-р багт оршин суух, ******* овогт *******гийн *******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,2*******5,*******33 (Хоёр сая хоёр зуун дөчин таван мянга дөрвөн зуун гучин гурав төгрөг) гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 02-р сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.******* нь 2021 оны 01 сарын 15-ны өдөр БЗГ22-0273 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 986 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Тус гэрээгээр 1,099,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 2******* сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцож гэрээ хийсэн. Зээлийн барьцаанд Samsung A52 загварын гар утас барьцаалсан. 2022 оны 02 сарын 10-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 1,099,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар "... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно..." гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, Энэхүү мөнгөн дүнгээс 202,050 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 2,236,133.91 төгрөг байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 22*******5*******33 төгрөгийг М.*******ас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие *******гийн ******* нь ******* барьцаалан зээлдүүлэх газар -иас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хэрэглээний зээл авсан нь үнэн. Одоогийн нэхэмжилж байгаа 22*******5*******33 төгрөгийг 2025 оны 0******* сарын 20- нд 250000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-нд 250000 төгрөг, 06 дугаар сарын 30-нд 17*******5*******33 төгрөгийг төлж барагдуулна. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25**************0 төгрөгийг төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар нь М.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22*******5*******33 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар - ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагч М.******* нар нь дараах нөхцлийг харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг ирүүлжээ.

Хариуцагч М.******* нь 2025 оны 0******* дүгээр сарын 30- ны өдөр 250000 төгрөг,

2025 оны 05 дугаар сарын 30- ны өдөр 250000 төгрөг

2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 17*******5*******33.91 төгрөгийг, мөн улсын тэмдэгтийн хураамж болох 50880 төгрөгний тал хувь болох 25**************0 төгрөгийн хамт бүрэн төлөхөөр тохиролцжээ.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

******* барьцаалан зээлдүүлэх газар нь М.д итгэмжлэл олгосон байх ба итгэмжлэлд эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 6 дугаар тал/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  ******* барьцаалан зээлдүүлэх газар -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 25**************0 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.*******гаас улсын тэмдэгтийн тал хувь болох 25**************0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар -д олгохоор тогтоов.

Энэхүү захирамжийг хариуцагч М.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2-т зааснаар нэхэмжлэгч  ******* барьцаалан зээлдүүлэх газар -ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 996,658.8******* төгрөг, зээлийн хүү 1,099,209.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1*******0,256.5******* төгрөг, нотариатын зардал 9300 нийт 2,236,133.91 төгрөгийг 2025 оны 0******* дүгээр сарын 30- ны өдөр 250000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 250000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 17*******5*******33.91 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 25**************0 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.*******гаас улсын тэмдэгтийн тал хувь болох 25**************0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА