| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 319/2025/00070/И |
| Дугаар | 319/ШШ2025/00119 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 319/ШШ2025/00119
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа би,
Нэхэмжлэгч: ******* банк ХК-ний ******* аймгийн ******* сум дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, *******, *******-р багт оршин суух, ПЭ77072510 дугаарын регистртэй ******* овогт Бат- Очирын *******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 11,222,6*******9,32 (арван нэгэн сая хоёр зуун хоёр хорин хоёр мянга зургаан зуун дөчин есөн мянган төгрөг) гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 01-р сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК ний ******* аймгийн ******* сум дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ******* банктай MN66003*******111501855201 дугаартай барьцаат зээлийн гэрээ /малчны зээл/ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 2******* сарын хугацаатай зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2023 оны 07 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 5,300,000 төгрөг дээр нэмэлт 5.000.000 төгрөгийн малчны нэмэлт зээлийг жилийн 20.******* хувийн хүүтэй, 2******* сарын хугацаатай авч, нийт 10,300,000 төгрөг болсон. Зээлийн хүү 902*******18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20231 төгрөг нийт 112226*******9 төгрөг гаргуулж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* банк ХК- ний ******* аймаг дахь Чандман сумын салбараас 2022 оны 06 дугаар сарын 08- ны өдөр 10 сая төгрөгийг 1 жиоийн хугацаатай авсан. Ар гэрийн асуудлаас болж төлж чадаагүй. Одоо төрийн банкны нэхэмжилж буй 112226*******9 төгрөгийг өөрийн боломжоор сар 500000-700000 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК- ний ******* аймгийн Чандман сумын салбар нь хариуцагч нь Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10300000 төгрөг, зээлийн хүү 902*******18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20231 төгрөг нийт 11,222,6*******9,32 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* аймгийн ******* сумын салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 10300000 төгрөг, зээлийн хүү 902*******18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20231 төгрөг нийт 11,222,6*******9,32 төгрөгийг сар бүр 500000-700000 төгрөгөөр ............ эхэлж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
******* банк ХК нь ******* аймгийн ******* сумын ******* банкны салбарын эрхлэгч Д.ь итгэмжлэл олгосон байх ба итгэмжлэлд эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 16 дугаар тал/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19*******,676.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 97,338.00 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.*******гээс улсын тэмдэгтийн тал хувь болох 97,338.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгохоор тогтов.
Энэхүү захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* аймгийн ******* сумын салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.******* үндсэн зээл 10,300,000 төгрөг , зээлийн хүү 902,*******18.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,231.2******* төгрөг, нийт 11,222,6*******9,32 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19*******,676.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 97,338.00 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.*******гээс улсын тэмдэгтийн тал хувь болох 97,338.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.