Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 319/ШШ2025/00120

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа би,

******* аймаг ******* сум ******* баг ******* Банкны байранд байрлах, *******Банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын  ******* ******* хоролол ******* айл ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******д холбогдох 37,036,621 (гучин долоон сая гучин зургаан мянга зургаан зуун хорин нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 319/ШЗ2025/00174 индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбар нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.******* нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ******* банктай №*******40086499 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар бизнесийн зориулалтаар зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 28,490,909 төгрөг, зээлийн хүү 8,203,762 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 341,951 төгрөг, нийт 37,036,621 төгрөгийг О.*******ас гаргуулахаа нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч *******банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч О.******* нар дараах нөхцлийг харилцан тохиролцон байгуулав.

Нэг талаас ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., нөгөө талаас зээлдэгч О.******* нар нь дараах нөхцөлийг харилцан тохиролцон гэрээ байгуулав.

******* банкны нэхэмжлэлийн шаардлага болох 37,036,621 төгрөгөөс

1. 2025 оны 03 дугаар сард *******,345,540 төгрөг

2. 2025 оны 04 дүгээр сард *******,345,540 төгрөг

3. 2025 оны 05 дугаа сард *******,345,540 төгрөгийг тус тус төлж барагдуулах нөхцөлтэй харилцан тохиролцсон байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь О.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,036,621 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч О.******* нар дараах нөхцлийг харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг ирүүлжээ.

******* банкны нэхэмжлэлийн шаардлага болох 37,036,621 төгрөгөөс

1. 2025 оны 03 дугаар сард *******,345,540 төгрөг

2. 2025 оны 04 дүгээр сард *******,345,540 төгрөг

3. 2025 оны 05 дугаа сард *******,345,540 төгрөгийг тус тус төлж барагдуулах нөхцөлтэй харилцан тохиролцсон байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

******* банк ХХК нь Д.д итгэмжлэл олгосон байх ба итгэмжлэлд эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 3 дугаар тал/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,133 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 171,566.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.*******ас улсын тэмдэгтийн тал хувь болох 171,566.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгохоор тогтов.

Энэхүү захирамжийг хариуцагч О.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, *******3 дугаар зүйлийн *******3.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.*******д холбогдох үндсэн зээлийн үндсэн төлбөр 28,490,909 төгрөг, зээлийн хүү 8,203,762 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 341,951 төгрөг, нийт 37,036,621 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 37,036,621 төгрөгийг 2025 оны 03 дугаар сард *******,345,540 төгрөгийг, 2025 оны 04 дүгээр сард *******,345,540 төгрөгийг, 2025 оны 05 дугаа сард *******,345,540 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.тай эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,133 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 171,566.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.*******ас улсын тэмдэгтийн тал хувь болох 171,566.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА