| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00035/И |
| Дугаар | 157/ШШ2025/00073 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 157/ШШ2025/00073
2025 03 31 157/ШШ2025/00073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Х аймгийн Б сумын 1 дүгээр баг 00 дугаар байрны 41 тоотод оршин суух,Д овогт Б-ийн З-ийн “Өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай” хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.З шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Д овогт Б Зминий төрсөн эцэгД овогт Ралаа Б нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нас барж, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Х аймгийн Б сумын улсын бүртгэлийн хэлтсээс 008 тоот нас барсны бүртгэлийн гэрчилгээ авсан болно. 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Х аймгийн Б сумын тойргийн нотариатч Р.О-төвлөх эрхийн гэрчилгээ авахаар хандсан боловч багийн тодорхойлолт, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар авчир гэсэн. Гэтэл аав Р.Б нь нас барах үедээ Х аймгийн Б сумын 36 дугаар байрны 32 тоот хаягт хамтран амьдрагч Бүрэнтөгсийн Нина /СЩ59072122/-тай хамт амьдарч байсан тодорхойлолт гарсан. Би Х аймгийн Б сумын Б 1 дүгээр багийн 00-41 бүртгэлтэй боловч Холбоо 2 дугаар багийн 00-00 тоот хаягт түр оршин суух хаягт бүртгэлтэй гэж тодорхойлолт гарсан. 000638689 гэрчилгээтэй Y1804001250 улсын бүртгэлийн дугаартай Х аймгийн Б сумын 2-р баг, Холбоо 00 байр 00 тоот 12 м.кв, нэг өрөө орон сууц өмчилдөг байсан. Миний эцэг Р.Б миний эх О.О нар 1995 оны 08 дугаар 28-ны өдөр гэрлэж, 2022 оны 02 дугаар 28-ны өдөр эцэг нас барсанаар гэрлэлт дуусгавар болсон. Нэг хүүхэдтэй. Нэг хүүхэд нь Б.З би мөн болно. Нотариатч "Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч биш нэг жилийн дотор өвлөх хүсэлт гаргаагүй тул хуулийн дагуу чамайг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Өв хүлээн авах хугацааг шүүхээр сунгуулж болно" гэж зөвлөгөө өгсөн. Иймээс эцэг Р.Б-ийн нэр дээрх өмч хөрөнгийг өвлөх хүсэлт гаргах хугацааг сунгаж өгнө үү.” гэжээ.
2.Хүсэлт гаргагч Б.З-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.З-ийн шүүхэд гаргасан хүсэлтийг дэмжиж оролцож байна. Надад энэ байр ямар ч хамаа байхгүй. Б.З-ийн аав, ээжийг таньдаг, Б.З манай хүүхдүүдтэй найз нөхөд байсан болохоор би энэ хүнд тусалж л өөрийнх нь хүсэлтээр шүүхийн ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Энэ хүнд өөр туслах хүн байхгүй. Би Б.З-ийн байрыг авахгүй, Б.З надад өргүй, архи уудаг нь үнэн боловч тэгж их уугаад байдаггүй. Б.З байраа уулын баяжуулах үйлдвэрт ажилладаг хүнд түрээслүүлчихээд одоо манайд амьдарч байгаа. Б.Н, О.У нарын гэрчээр өгсөн мэдүүлэгт гомдолтой байна. Намайг яагаад энэ байрыг авна гээд байгааг ойлгохгүй байна. ...Б.З байрны гэрчилгээг 2025 оны 01 дүгээр сард авчихлаа гээд намайг цуг хөөцөлдөөд өгөөч гэхээр нь дагуулаад нотариатч дээр очиход шүүхэд хандахыг зөвлөсөн юм. Өөр зүйлгүй...” гэв.
3.Хүсэлт гаргагчаас:
-Д овогт Б-ийн З-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 2 дугаар хуудас/
-Д овогтР-ийн Б-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 3 дугаар тал/
-О-ын Оюун-Эрдэнийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 4 дүгээр тал/
-Р.Б, О.О нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 5 дугаар тал/
-О.Оюун-Эрдэнийн төрүүлсэн хүүхдийн тоо буюу 1 дүгээр маягтын лавлагаа /хх-ийн 6 дугаар тал/
-Р.Б-ийн оршин суугаа газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Х аймгийн Б сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 7 дугаар тал/
-Б.З-ийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 8 дугаар тал/
-Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр /хх-ийн 9 дүгээр тал/
-Хүсэлт гаргагч Б.Згаас Л.Өт олгосон итгэмжлэл /хх-ийн 10 дугаар тал/
-Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 11 дүгээр хуудас/
-Х аймгийн Б сумын 2 дугаар баг, Холбоо 47 дугаар байрны 00 тоот байрны 000638689 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 12 дугаар тал/
-47 дугаар байрны 00 тоот байрны эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний маягт, дэлгэрэнгүй жагсаалт /хх-ийн 13 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг хүсэлтэд хавсарган гаргасан байна.
4.Шүүхээс:
-Б.Н, О.У нараас гэрчийн мэдүүлэг /хх-ийн 33-34, 38-39 дүгээр хуудас/ авсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хүсэлт бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2.Хүсэлт гаргагчД овогт Б-ийн Знь “өвлүүлэгч Р.Б-ийн Y-00дугаар бүхий Х аймгийн Б сумын 2 дугаар баг, Холбоо 00 дугаар байрны 00 тоотод байршилтай, 12 мкв, 1 өрөө орон сууцыг өвлөх хүсэлт гаргах хугацааг сунгуулах тухай” хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.
3.Тэрээр өв хүлээн авах хугацаа сунгуулах үндэслэлээ: “...Би Y-00 улсын бүртгэлийн дугаартай, Х аймгийн Б сумын 2 дугаар баг, Холбоо 47 дугаар байрны 00 тоот, 12 м.кв, нэг өрөө орон сууцыг өмчилдөг байсан ба уг хаягт түр оршин суух хаягийн бүртгэлтэй гэсэн тодорхойлолт гарсан. Миний эцэг Р.Б, миний эх О.О нар 1995 оны 08 дугаар 28-ны өдөр гэрлэж, 2022 оны 02 дугаар 28-ны өдөр эцэг нас барсанаар гэрлэлт нь дуусгавар болсон. Нэг хүүхэдтэй. Нэг хүүхэд нь Б.З би мөн болно. ...Иймээс эцэг Р.Б-ийн нэр дээрх өмч хөрөнгийг өвлөх хүсэлт гаргах хугацааг сунгаж өгнө үү.” гэж тайлбарлав.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар:
4.1.Д овогтР-ийн Б /СФ/, О-ын О /СФ/ нарын гэрлэсэн байдлыг 1995 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бүртгэсэн,
4.2. О-ын О /СФ/ нь 1 хүүхэд төрүүлсэн гэх,
4.3. О-ын О /СФ/, эмэгтэй, 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нас барсаныг 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн гэх,
4.4. Р.Б нь Номхон овогт Бүрэнтөгсийн Нина /СЩ59072111/-тай 12-13 жилийн хугацаанд гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байгаад 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ходоодны хорт хавдар өвчний улмаас нас барсан гэх,
4.5.Д овогтР-ийн Б /СФ/, эрэгтэй, 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нас барсаныг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн гэх,
4.6.Д овогтР-ийн Б /СФ/, О-ын О /СФ/ нарын гэрлэлт 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон гэх,
4.7. Х аймгийн Б сумын 2 дугаар баг Холбоо, 00 дугаар байрны 00 тоот, 12 мкв талбайтай, нэг өрөө, гэрчилгээний дугаар 000638689, Y-000 улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч ньД овогтР-ийн Б /СФ58072414/ гэх үйл баримтууд тус тус тогтоогдов.
5.ӨвлүүлэгчД овогтР-ийн Б нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нас барсан байх тул Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар энэ өдрөөс өв нээгдсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлд хууль ёсны өвлөгчийг эрэмбэлэн хуульчилсан бөгөөд 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх;”, 520.1.2-т “энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ.”-г хууль ёсны өвлөгч гэнэ гэжээ.
Мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.” гэж, 528.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.” гэж, ...528.4 дэх хэсэгт “Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно...” гэж тус тус хуульчлан заажээ.
6.Өвлүүлэгч Р.Б нь Б.Н гэх хүнтэй 12-13 жилийн хугацаанд буюу нас барах хүртлээ Х аймгийн Б сумын 2 дугаар баг 36 дугаар байрны 32 тоотод хамтран амьдарч байсан болох нь багийн Засаг даргын тодорхойлолт /7 дугаар хуу/, гэрч Б.Нгийн мэдүүлэг /32-34 дүгээр хуу/-ээр, Р.Б нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нас барснаарД овогтР-ийн Б, О-ын О нарын гэрлэлт 2022 оны 02 дугаар сарын 28-нд дуусгавар болсон болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 5 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
7.Хүсэлт гаргагчД овогт Б-ийн ЗньР-ийн Б, О-ын О нарын хүү болох нь хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 1 дүгээр маягтын лавлагаа болон гэрч Б.Н, О.У нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. /хэргийн 5, 6 дугаар хуудас/
Иймд хүсэлт гаргагчД овогт Б-ийн З/СФ83122216/ нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлүүлэгч Р.Б-ийн хууль ёсны өвлөгч байна.
8.Хүсэлт гаргагч Б.З-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө нь өв хүлээн авах хугацаа сунгуулах хүндэтгэн үзэх шалтгааныг “...47 дугаар байрны 00 тоот, 12 мкв, 1 өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг Б.Н нь 2025 оны 01 дүгээр сард Б.Зд өгсөн, байрны гэрчилгээг аваад л энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр нотариатчид хандсан...” гэж тайлбарлав.
Энэ талаар гэрч Б.Н “...Би 2 жилийн өмнө буюу 2023 онд З-ийн ээжийнх нь төрсөн эгч болох Уранцэцэгт байрны гэрчилгээг өгсөн...” гэж, гэрч О.У “...2025 оны 01 дүгээр сарын сүүлээр Б.З согтуу ирээд байрны гэрчилгээг нэхсээр байгаад аваад явсан...” гэж тус тус мэдүүлсэн байна.
Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо дараахь баримт бичгийг үндэслэнэ:” ...43.2.3-т “өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг;” гэж заажээ.
Тодруулбал: Өвлөгдөх эд хөрөнгө болох Х аймгийн Б сумын 2 дугаар баг, Холбоо 00 дугаар байрны 00 тоотод байршилтай, 12 мкв, 1 өрөө орон сууц нь өвлүүлэгчД овогтР-ийн Б-ийн өмч болохыг нотолсон Y-000 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг нотариатч олгохоор хуульчилсан байна.
Дээрх хуулийн заалтаас үзэхэд хүсэлт гаргагч Б.Зд өвлөгдөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ байгаагүй нь нотариатчид хандан өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хожимдуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
9.Түүнчлэн Х аймгийн Б сумын 2 дугаар баг, Холбоо 47 дугаар байрны 00 тоот, 12 мкв, 1 өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр О.Уээс авсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өаас гаргасан өв хүлээн авах хугацааг сунгуулах хүсэлт үндэслэлтэй байна.
Иймд хүсэлт гаргагч Д овогт Б-ийн З-ийн эцэгД овогтР-ийн Б /СФ58072414/-ийн өмчлөлийн Х аймгийн Б сумын 2 дугаар баг, Холбоо 47 дугаар байрны 00 тоотод байршилтай, 12 мкв, 1 өрөө орон сууцны өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хожимдуулсан гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийг хангаж, өв хүлээн авах хүсэлт гаргах хугацааг сунгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
10.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчД овогт Б-ийн З-ийн талийгаач эцэг, өвлүүлэгч Д овогтР-ийн Б /СФ58072414/-ийн өмчлөлийн Х аймгийн Б сумын 2 дугаар баг, Холбоо 47 дугаар байрны 00 тоотод байршилтай, 12 мкв, 1 өрөө орон сууцны өв хүлээн авах хүсэлт гаргах хугацааг сунгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч Б.З-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ