Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 319/ШШ2025/00124

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа би,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай *******ын *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, тоот регистрийн дугаартай ын д холбогдох

Зээлсэн мөнгө болох 30,000,000 (гучин сая төгрөг) гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.******* миний бие нь 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Т.д 30,000,000 төгрөгийг тухайн үед мөнгө хэрэгтэй байна та түр зээлж байгаач гэхээр нь өөрийнх данс болох дансанд шилжүүлж өгсөн. Уг мөнгөө буцааж авах хүсэлтээ илэрхийлсэн боловч 2024 оны 07 дугаар сараас эхлээд утсаар болон ямар нэгэн байдлаар холбогдож мөнгөө авч чадахгүй байгаа ба эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч шийдвэрлэгдээгүй тул шүүхэд хандсан. Иймд Т.гаас 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Т. нар нь шүүхийн шатанд харилцан дараах байдлаар эвлэрч байна.

1.    2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор 15,000,000 төгрөгийг төлөхөөр,

2. 2026 оны 06 дугаар сарын 30-ны дотор 15,000,000 төгрөгийг төлж дуусгахаар эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтэй байгаа тул бидний хүсэлтийг хүлээн авч бидний эвлэрлийг баталж өгнө үү

ҮНДЭСЛЭХ нь

1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Т.д холбогдуулан 30,000,000 (гучин сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Т. нар нь харилцан эвлэрч

1.    Нэхэмжлэлийн шаардлага болох 30,000,000 төгрөгийг 2 хувааж 2025 оны

06 дугаар сарын 30-ны дотор 15,000,000 төгрөгийг төлөхөөр,

2. 2026 оны 06 дугаар сарын 30-ны дотор 15,000,000 төгрөгийг төлж дуусгахаар эвлэрч байна гэж зохигчид эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлтээ ирүүлсэн байна. Зохигчдын эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, иргэний хуульд харшлаагүй гэх үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******ы 30,000,000 төгрөг гаргуулах шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 153975 төгрөгийг хариуцагч Т.гаас, улсын орлогоос 153975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт ... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ... гэж заасан ба зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д ... энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийг шийдвэрийн адил албадан гүйцэтгэнэ... гэснийг тус тус дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Т. нарын хооронд байгуулсан ...

1.    30,000,000 төгрөгийг 2 хувааж 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор

15,000,000 төгрөгийг төлөхөөр,

2. 2026 оны 06 дугаар сарын 30-ны дотор 15,000,000 төгрөгийг төлж дуусгахаар эвлэрч байна ... гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 153975 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.гаас улсын тэмдэгтийн тал хувь болох 153975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА