Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 157/ШШ2025/00074

 

        2025         04          01                                       157/ШШ2025/00074

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Х аймгийн Б сум, 2 дугаар баг, Д 7 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, Ц овогт Ц-ийн Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сумын 2 дугаар баг 00 дүгээр байрны 11 тоотод оршин суух, Б овогт О-ын А-д холбогдох

“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад,  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А-тай 2016 оноос өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байна. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2016 оны 11 сарын 05-ны өдөр охин А.М 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр охин А.Д нар төрж бид одоог хүртэл хамт амьдарч байна. О.А нь сүүлийн жилүүдэд архи их ууж, ааш зан нь эвдэрч, согтуугаар агсам тавьж, хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байгаа тул О.А-аас А.М А.Д хоёр охин нартаа тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Бид эд хөрөнгийн маргаангүй тул охин А.М А.Д нарт тэтгэлэг тогтоож өгнө үү.” гэжээ.

           

Хариуцагч О.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2016 оноос Ц.Цтай хамтран амьдарч А.М А.Д гэх хоёр охинтой болсон. Ц.Ц 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Миний бие өөрийн амьдарч байсан Х аймаг Б сум 44-11 тоот орон сууцыг 2024 онд Ц.Цд шилжүүлж өгсөн. Би 2 өрөө байраа өгч Ц.Ц ахиж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргахгүй гэж тохиролцсон.” гэв.

             

  Нэхэмжлэгч Ц.Ц хариуцагчийн тайлбартай холбогдуулан 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан тайбартаа: “Миний бие хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байсан. Оюунбаатар овогтой А-аас хоёр хүүхдийн тэтгэмж авахгүйгээр тохиролцсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч О.А-д холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Ц нь “...Миний бие хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байсан. Оюунбаатар овогтой А-аас хоёр хүүхдийн тэтгэмж авахгүйгээр тохиролцсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэх тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч О.А нар нь тайлбараа шүүхэд ирүүлж, нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч О.А-тай харилцан тохиролцсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, хариуцагч О.А-аас  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох  35,100 төгрөг, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Цд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.” гэж заасан хэдий боловч хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд нэхэмжлэгч нь тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-ын нэхэмжлэлтэй, хариуцагч О.А-д холбогдох “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч О.А-аас улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөг, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Цд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй ба тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ