| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2118001930035 |
| Дугаар | 2022/ДШМ/56 |
| Огноо | 2022-09-13 |
| Зүйл хэсэг | 22.4.3., 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2022/ДШМ/56
Э.*******, М.*******, Д.*******,
Б.******* нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Прокурор Т.Дэлгэрсайхан /цахим/
Шүүгдэгч М.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг
нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж шийдвэрлэн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч М.******* түүний өмгөөлөгчийн гомдлоор Э.*******, М.*******, Д.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн 21180930035 дугаартай, 150/2022/0032/Э индекстэй 3 хавтас хэргийг 2022 оны дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, ****оны ***дугаар сарын ****-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,*** настай,****эгтэй, ****боловсролтой, мэргэжилгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 435 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байгаа, ам бүл ****хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг *** дугаар хороо **** тоотод оршин суудаг байсан, урьд 8 удаагийн ял шийтгэлтэй, /РД:****/
2.*********** овогт *******ын *******, Монгол улсын иргэн ******* оны дугаар сарын -ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, настай, ****эгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ********ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум ****дугаар баг *** тоот оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:***/,
3.Тайж овогт Баатарын ******* Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, *** настай, ***эгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ******** ажилтай, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Багахангай дүүрэг ***дүгээр хороо *** тоотод оршин суудаг урьд ял шийтгэлгүй, /РД:***/,
4.Хатагин овогт гийн *******, Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ***эгтэй, *** настай, боловсролтой, мэргэжилтэй, ******** ажиллаж байсан, ам бүл 8 эхнэр, 6 хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг ****дугаар хороо **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, /РД:****/,
Мөн 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байх хугацаандаа гар утсаар ярих давуу байдал бий болгох зорилгоор тус хорих ангийн ахлах төлөөлөгч Д.*******ын албаны чиг үүрэг, бүрэн , албан тушаалын байдалтай нь холбогдуулан төрсөн эх Ж.ийн Хаан банкны 50084412 дугаартай данснаас Д.*******ын хамаарал бүхий Д.ын Хаан банкны 5009856716 дугаартай данс руу 28 оны 12 сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 29 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 29 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 200,000 төгрөг нийт 1.200.000 төгрөгийг шилжүүлж, хахууль өгсөн. Мөн тус нээлттэй, хаалттай хорих ангийн төлөөлөгч Б.*******ы албаны чиг үүрэг, бүрэн албан тушаалын байдалтай нь холбогдуулан төрсөн эх Ж.ийн Хаан банкны 50084412 дугаартай данснаас түүний эхнэр Л.гийн Хаан банкны 55562170 дугаартай данс руу 200,000 төгрөг шилжүүлж, хахууль өгсөн,
Шүүгдэгч М.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 435 дугаар хаалттай хорих ангийн харуул хамгаалалтын ажилтан буюу төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа хоригдол *******ын *******ын гар утсаар ярих ашиг сонирхлын үүднээс түүнийг өөрийн хувийн 993977 дугаарын гар утсаар яриулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Э.*******аас 2020 оны 09 сарын 29-ний өдөр түүний эх Ж.ийн Хаан банкны 50084412 дугаартай данснаас өөрийн Хаан банкны 59205208 дугаартай дансаар 100,000 төгрөг, 2020 оны 10 сарын -ны өдөр Э.*******ын найз Я.ын Хаан банкны 50209698 дугаартай данснаас өөрийн хаан банкны 59205208 дугаартай дансаар 500,000 төгрөг, 2020 оны 11 сарын 23-ны өдөр Э.*******тай хамт ял эдэлж байсан Ц.ий танил Н.ын найз эмэгтэй П.ийн Хаан банкны 5111043748 данснаас өөрийн Хаан банкны 59205208 дугаартай дансаар 100,000 төгрөг нийт 700.000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч Б.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид төлөөлөгч буюу төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа хоригдол *******ын *******ын гар утсаар ярих ашиг сонирхлын үүднээс түүнийг өөрийн хувийн 96884908 дугаартай гар утсаар яриулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж 28 оны 12 сарын 22-ны өдөр Э.*******ын эх Ж.ийн Хаан банкны 50084412 дугаартай данснаас өөрийн эхнэр Л.гийн Хаан банкны 55562170 дугаартай дансаар 200,000 төгрөгийн хахууль авсан.
Шүүгдэгч Д.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ахлах төлөөлөгч буюу төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа хоригдол *******ын *******ын гар утсаар ярих ашиг сонирхлын үүднээс түүнийг гар утсаар яриулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Э.*******аас буюу түүний эх Ж.ийн Хаан банкны 50084412 дугаартай данснаас найз Д.*******ын төрсөн дүү Д.ын Хаан банкны 5009856716 дугаартай дансаар 28 оны 12сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 29 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 29 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 200,000 төгрөг нийт 1.200.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас:
Э.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
М.Мөнх-Эрдэний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар
Б.*******, Д.******* нарын үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хахууль өгөх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Их ******* овогт *******ын Мөнх-Эрдэнийг хахуул авах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Тайж овогт Баатарын *******ыг хахуул авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Хатагин овогт гийн *******ыг хахуул авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 12 жил 09 сар 21 хоногийг нэмж нэгтгэн Э.*******ын эдлэх нийт хорих ялыг 13 жил 09 сар 21 хоногийн хугацаагаар тогтоон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.*******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 132 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.*******т оногдуулсан 13 жил 09 сар 21 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих ийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих ийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг М.*******д мэдэгдэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******, Д.*******ыг нарын нийтийн албан ажиллах ийг 05 жилийн хугацаагаар тус тус хасаж, Б.*******ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр, Д.*******ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, торгох ялыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого Б.*******аас 200,000 төгрөг, Д.*******аас 1,200,000 төгрөгийг хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулан улсын орлого болгон,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, М.*******, Б.*******, Д.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,
Шүүгдэгч М.мөнх-Эрдэнээс албадан гаргуулж улсын орлого болгохоор заасан 700,000 төгрөгөөс 400,000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын тусгай дансанд байршуулсан болохыг дурдан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Н.Баттунсаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 33 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.
300.000 төгрөг анхнаасаа *******т очих зориулалттай байсан бөгөөд түүнийг нь *******т өгсөн байсан, харин ******* хахууль гэж үзсэн 400,000 төгрөгийг мөрдөн байцаалтын үед төрийн дансанд хийсэн байгаа. 300,000 төгрөг бол шан харамж болгон өгсөн мөнгөн дүн биш юм.
Шүүгдэгч ******* нь анхнаасаа болсон явдлыг чин шударгаар мэдүүлж ирсэн. Өөрийн алдаа гэм буруугаа ойлгож байгаа, цаашид ийм хэрэгт холбогдохгүй байж, алдаа дутагдлаа засаж, залуу хүний хувьд амьдрал ахуйгаа дээшлүүлж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, улс эх орноо хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, зөв шударгаар амьдрах бүрэн боломж байна. Түүнд төр нэг удаа итгэж хуулинд олгосон боломжийг олговол итгэл алдахгүй амьдарч чадна гэдгээ илийлж байгаа болно.
Түүний хувийн байдал гэвэл анх удаа хэрэгт холбогдсон, орон сууцны зээлтэй, нэг нь хөгжлийн бшээлтэй бага насны хоёр хүүхэдтэй. Улаанбаатар руу хүүхдийн эмчилгээнд байнга явдаг тул хязгаарлах ялыг өөрчлүүлэх хүсэлтэй байна.
Үйлдсэн хэргээ үнэн шударгаар мэдүүлж байгаа, хөнгөн хэрэгт анх удаа холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлж үзэх нөхцөл байх тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү” гэв.
Прокурор шүүх хуралд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хууль ёсны шударга ёсны гэм буруугийн зарчмыг баримтлан, гэмт хэрэг үйлдэх үеийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл харгалзан ял шийтгэл оногдуулсан.
Уг шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд нь тус тус хуулийн шаардлага хангасан. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй. Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг шүүхээс нийтийн албанд ажиллах ийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаатай зорчих ийг хязгаарлах ял оногдуулсан байдаг. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг болон шүүх хуралдаанд шийтгэх тогтоолыг танилцуулахдаа М.Мөнх-Эрдэнийг нийтийн албан ажиллах ийг 2 жилийн хугацаагаар хасах гэж танилцуулаад, тогтоох хэсэгт бичээгүй үлдээсэн зөрчил байдаг. Иймд шийтгэх тогтоолд залруулга хийх боломжтой гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.******* нь 435 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байх хугацаандаа гар утсаар ярих давуу байдал бий болгох зорилгоор тус хорих ангийн харуул хамгаалалтын ажилтан М.Мөнх-Эрдэнийн албаны чиг үүрэг, бүрэн , албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 09 сарын 29-ний өдөр өөрийн эх Ж.ийн Хаан банкны 50084412 дугаартай данснаас өөрийн хаан банкны 59205208 дугаартай дансаар 100,000 төгрөг, 2020 оны 10 сарын -ны өдөр найз Я.ын Хаан банкны 50209698 дугаартай данснаас өөрийн Хаан банкны 59205208 дугаартай дансаар 500,000 төгрөг, 2020 оны 11 сарын 23-ны өдөр хамт ял эдэлж байсан Ц.ий танил Н.ын найз эмэгтэй П.ийн Хаан банкны 5111043748 данснаас өөрийн Хаан банкны 59205208 дугаартай дансаар 100,000 төгрөг нийт 700.000 төгрөгийн төгрөгийн хахууль өгсөн,
Мөн 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байх хугацаандаа гар утсаар ярих давуу байдал бий болгох зорилгоор тус хорих ангийн ахлах төлөөлөгч Д.*******ын албаны чиг үүрэг, бүрэн , албан тушаалын байдалтай нь холбогдуулан төрсөн эх Ж.ийн Хаан банкны 50084412 дугаартай данснаас Д.*******ын хамаарал бүхий Д.ын Хаан банкны 5009856716 дугаартай данс руу 28 оны 12 сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 29 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 29 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 200,000 төгрөг нийт 1.200.000 төгрөгийг шилжүүлж, хахууль өгсөн. Мөн тус нээлттэй, хаалттай хорих ангийн төлөөлөгч Б.*******ы албаны чиг үүрэг, бүрэн албан тушаалын байдалтай нь холбогдуулан төрсөн эх Ж.ийн Хаан банкны 50084412 дугаартай данснаас түүний эхнэр Л.гийн Хаан банкны 55562170 дугаартай данс руу 200,000 төгрөг шилжүүлж, хахууль өгсөн,
Шүүгдэгч М.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 435 дугаар хаалттай хорих ангийн харуул хамгаалалтын ажилтан буюу төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа хоригдол *******ын *******ын гар утсаар ярих ашиг сонирхлын үүднээс түүнийг өөрийн хувийн 993977 дугаарын гар утсаар яриулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Э.*******аас 2020 оны 09 сарын 29-ний өдөр түүний эх Ж.ийн Хаан банкны 50084412 дугаартай данснаас өөрийн Хаан банкны 59205208 дугаартай дансаар 100,000 төгрөг, 2020 оны 10 сарын -ны өдөр Э.*******ын найз Я.ын Хаан банкны 50209698 дугаартай данснаас өөрийн хаан банкны 59205208 дугаартай дансаар 500,000 төгрөг, 2020 оны 11 сарын 23-ны өдөр Э.*******тай хамт ял эдэлж байсан Ц.ий танил Н.ын найз эмэгтэй П.ийн Хаан банкны 5111043748 данснаас өөрийн Хаан банкны 59205208 дугаартай дансаар 100,000 төгрөг нийт 700.000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч Б.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид төлөөлөгч буюу төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа хоригдол *******ын *******ын гар утсаар ярих ашиг сонирхлын үүднээс түүнийг өөрийн хувийн 96884908 дугаартай гар утсаар яриулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж 28 оны 12 сарын 22-ны өдөр Э.*******ын эх Ж.ийн Хаан банкны 50084412 дугаартай данснаас өөрийн эхнэр Л.гийн Хаан банкны 55562170 дугаартай дансаар 200,000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч Д.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ахлах төлөөлөгч буюу төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа хоригдол *******ын *******ын гар утсаар ярих ашиг сонирхлын үүднээс түүнийг гар утсаар яриулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Э.*******аас буюу түүний эх Ж.ийн Хаан банкны 50084412 дугаартай данснаас найз Д.*******ын төрсөн дүү Д.ын Хаан банкны 5009856716 дугаартай дансаар 28 оны 12сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 29 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 29 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 200,000 төгрөг нийт 1.200.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох хавтаст хэрэгт авагдсан гэрч П., Ж., ,,, Д., Л., Х., Э. нарын мэдүүлгүүд, Ж., Я., П., , М.*******, М., Д.*******, Д., Б.*******, Л., Т., Э., П. нарын ХААН банканд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулгууд, дэ дансанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 12 жил 09 сар 21 хоногийг нэмж нэгтгэн шүүгдэгч Э.*******ын эдлэх биечлэн эдлэх ялын хэмжээг 13 жил 09 сар 21 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Мөнх-Эрдэнийг жилийн хугацаагаар Дархан-Уул аймгаас гадагш явах зорчих ийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 700,000 төгрөгийг хувьд ногдох хөрөнгөнөөс албадан гаргуулан улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******, Д.*******ыг нарын нийтийн албанд ажиллах ийг тус тус 05 жилийн хугацаагаар хасаж, Б.*******ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр, Д.*******ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, торгох ялыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэжээ.
Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй, анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан ийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.
Шүүгдэгч М.******* болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гаргасан “...Шүүгдэгч М.******* нь анх удаа хэрэгт холбогдсон, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, нэг хүүхэд нь хөгжлийн бшээлтэйн улмаас Улаанбаатар хот руу байнга эмчилгээнд авч явдаг, орон сууцны зээлтэй зэрэг байдлыг харгалзан зорчих хязгаарлах ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийг ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 06 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү. Мөн 700.000 төгрөгнөөс 300.000 төгрөг нь угаасаа М.*******д ирэх мөнгө биш байсан, орж ирсэн мөнгөнөөс 300.000 төгрөгийг Э.*******ын данс руу буцаан шилжүүлсэн байдлыг харгалзан үзнэ үү” гэх гомдлын зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох ийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн ******* нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих ийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Анхан шатны шүүхээс М.*******д дэ хуульд заасан ялын хэмжээ хүрээнд, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан үзэж, нийтийн албанд томилогдох ийг 02 жилийн хугацаагаар хасаж, жилийн хугацаанд Дархан-Уул аймгаас зорчих ийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хир хэмжээ, нийгмийн аюулын шинж байдал, түүний хувийн байдалд тохирсон, хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Харин түүний нийтийн албанд томилогдох ийг 02 жилийн хугацаагаар хасах талаар шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт дүгнэсэн боловч Тогтоох хэсэгт заагаагүй орхигдуулсан нь техникийн шинжтэй алдаа байх тул 9 дүгээр заалтад өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй.
Мөн шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн дансанд шүүгдэгч Э.*******ын хамаарал бүхий хүмүүсээс 700.000 төгрөг орсон боловч 300.000 төгрөгийг Э.*******ын ээж Ж.ийн дансанд буцаан шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдсон шүүгдэгч нар энэ талаар маргаангүй байх тул анхан шатны шүүхээс 700.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байдалд өөрчлөлт оруулахаар тогтов.
Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 9 дэх заалтад өөрчлөлт оруулж, 15 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн
9 дэх заалтыг:
“9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Мөнх-Эрдэнийн нийтийн албанд томилогдох ийг 02 жилийн хугацаагаар хасаж, жилийн хугацаанд Дархан-Уул аймгаас гадагш явах зорчих ийг хязгаарлах ял оногдуулж, түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох Авилгатай тэмцэх газрын Төрийн банкны 10090003340 дугаар бүхий тусгай дансанд байршуулсан 400,000 төгрөгийг улсын орлого болгосугай” гэж өөрчлөлт оруулж, 15 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, заримыг хангахгүй орхисугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ