Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 157/ШШ2025/00087

 

2025         04         16                                         157/ШШ2025/00087

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 6,07 тоот, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Г сум, Буянтбулаг 6 дугаар багт оршин суух, А овогт Д-ийн Э-т холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 2,973,874.07 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч           Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Эээс үндсэн зээлийн үлдэгдэл 1,762,419.53 төгрөг, үндсэн хүү 1,153,474.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,979.94 төгрөг, нийт 2,973,874.07 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие нэхэмжилсэн 2,973,874.07 төгрөгийн эхний төлөлт болох 300,000 төгрөгийг 03 дугаар сарын 17-ны өдөр төлсөн. Үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Д.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,973,874.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Д.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...нэхэмжилсэн 2,973,874.07 төгрөгийн эхний төлөлт болох 300,000 төгрөгийг 03 дугаар сарын 17-ний өдөр төлсөн. Үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Д.Эийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,973,874.07 төгрөгөөс 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 300,000 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Д.Э нь 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 300,000 төгрөг төлсөн гэх тайлбарыг шүүхэд гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй байх ба нэхэмжлэгч Х ХХК нь 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлж, нэхэмжлэлийг холбогдох баримтуудын хамт 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шууданд хүлээлгэн өгчээ.

 

Тиймээс нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс Д.Эийн төлсөн гэх 300,000 төгрөгийг хасч 2,673,874.07 төгрөгийг шүүхэд нэхэмжлэх, мөн улсын тэмдэгтийн хураамжийг уг дүнгээс тооцож, улсын тэмдэгтийн хураамжид 57,732 төгрөг төлөх байжээ.   

 

Иймд нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,532 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож,  2,673,874.07 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 57,732 төгрөгийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул тал хувиар бууруулж, хариуцагч Д.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 28,866 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 28,866 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э-т холбогдох 2,973,874,07 (хоёр сая есөн зуун далан гурван мянга найман зуун далан дөрвөн төгрөг долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Д.Э нь 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 300,000 /гурван зуун мянга/ төгрөг төлсөн гэснийг дурдсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,532 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Д.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 28,866 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 28,866 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ