| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00081/И |
| Дугаар | 157/ШШ2025/00091 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 157/ШШ2025/00091
2025 04 16 157/ШШ2025/00091
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-00 Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 5 дугаар баг Х багт оршин суух, В-ийн Э -д холбогдох
“400,495.62 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн газрын захирал П.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “В.Э нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай компанитай БҮГ-0246/23+1 тоот “гap утас төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээ” байгуулан “Самсунг А23” загварын гар утас, 98220565 дугаарын хамт багц үйлчилгээг урьдчилгаа төлбөргүйгээр 2023 оны 05 дугаар 28-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр 28-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд cap бүр 106,900 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч В.Э нь cap бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 144,700 төгрөг, 98220565 дугаарын төлбөр 122,297.08 мөнгө нийт 266,997.08 мөнгөний үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд багцын үлдэх төлбөр 266,997.08 мөнгө, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 алданги 133,498.54 мөнгө нийт 400,495.62 мөнгийг В.Эгаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч В.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Вовогтой Э би ЖХХК-ийн нэхэмжлэл болох 400,495.62 төгрөгийг ойрын хугацаанд 3 хувааж 2025 оны 5 дугаар сарын 1-нээс 2025 оны 6 дугаар сарын 1 хүртэл хуваан барагдуулна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч В.Эд холбогдуулан 400,495.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч В.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...400,495.62 төгрөгийг ойрын хугацаанд 3 хувааж 2025 оны 5 дугаар сарын 1-нээс 2025 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл хуваан барагдуулна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч В.Эгийн нэхэмжлэлийн шаардлага болох 400,495.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,665 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 12,665 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч В.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид 6,334 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 6,334 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч В.Эд холбогдох 400,495.62 (дөрвөн зуун мянга дөрвөн зуун ерэн таван төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,665 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч В.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид 6,334 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 6,334 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч В.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ